Таны өвдөгний нүдээр хатгуулаад байна уу? Тийм бол үүнийг уншаарай!

Өвдөгний нүдээр хатгуулах нь хөгшин гэлтгүй, бүхий л насны хүмүүст түгээмэл тохиолдох болсон. Энэ нь "остреартрит" буюу үе мөчний үрэвсэлтэй холбоотой байх нь бий. Өвдөгний мөгөөрсний уйланхай гэмтэж, өвчлөх нь үүнд ихээхэн нөлөөлдөг. Энэ үед зөв арга хэмжээг авч, өвчнийг цааш хүндрүүлэхгүй байх нь чухал юм. Иймд өнөөдөр бид таны эрүүл мэндэд зориулан өвдөгний нүдээр хатгуулахыг болиулах 4 арга болон уг өвчний үед хийж хэрхэвч болохгүй 3 зүйлийг дуулгахаар бэлтгэлээ. 

Таны өвдөгний нүдээр хатгуулаад байна уу? Тийм бол үүнийг уншаарай!

Өвдөгний нүдээр хатгуулахад хүргэж буй бусад шалтгаануудад настай хүмүүсийн амьдралын идэвхгүй хэв маяг, хөдөлгөөний хомсдол болон тамирчдын гэмтэл, бэртэл нөлөөлдөг байна. Харин та бидний бэлтгэн хүргэж буй дараах аргуудын тусламжтайгаар уг өвчнөөс ангижраарай. 

 

1 Нөхцөл байдлыг сайтар ойлгох

Үе мөчөөр өвдөж эхлэх нь ядаргаа, бие сулрахтай холбогддог. 

  • Ядаргаанд орж, бие суларснаар, үе мөчөөр хөндүүрлэж эхэлдэг байна. Байдал хүндэрч, бие сулрах тусам үе мөчний өвчин улам бүр мууддаг.
  • Бид аль болох идэвхитэй дасгал хийснээр, биед сайн нөлөөг үзүүлж, үе мөчний өвчнөөс сэргийлдгийг сайн мэддэг. Гэвч үүнийг хэтрүүлэн хийж, биеэ ядрааж, бэртэл авснаас болж үе мөч гэмтэхийг үгүйсгэхгүй.
  • Өөртөө үргэлж амралт өгч, ядаргаагаа тайлах нь үе мөчний үрэвслээс сэргийлэх нэгээхэн арга юм. 

Нөхцөл байдлыг сайтар ойлгох

2 Булчин шөрмөсөө бэхжүүлэх бэлдмэл хийх

Уг ундааг хийж ууснаар булчин шөрмөс бэхжих ач тустай юм.

Орц:

  • Болгосон овъёос - 1 аяга/150 гр
  • Ус - 1 аяга/250 мл
  • Зөгийн бал - 2 цайны халбага
  • Ханборгоцойн шүүс - 1 аяга/250 мл
  • Жүржийн шүүс - 1 аяга/250 мл
  • Шанцай - 1 цайны халбага/7 гр

Хийх заавар:

  1. Бүх орцуудаа "блендер"-т хийж, шингэртэл нь сайтар холиорой.
  2. Дараа нь стакан эсвэл аяганд хийж, ууна. Өглөө, өдөр, орой орондоо орохын өмнө гээд нийт 3 удаа уугаарай.

Булчин шөрмөсөө бэхжүүлэх бэлдмэл хийх

3 Оливын тос, алимны цуугаар өвдгөндөө иллэг хийх

Алимны цуу нь өвдөгний өвдөлтийг намдаах тусгай үйлчилгээтэй.

  • Өвдгөнд хуралдсан өвдөлт, зовиурыг арилгахад оливын тос, алимны цуу тус болно.
  • Оливын тос, алимны цууг хольж, бэлтгэснээр та өвдөгний нүдээр хатгуулах өвчнийг үгүй хийх боломжтой болох аж. 
  • 1 хоолны халбага алимны цууг, багахан оливын тостой хольж, үүнийгээ хөвөнд шингээн, өвдгөө арчаарай.
  • Дараа нь тойрог хэлбэрээр иллэг хийж, өдөрт 3 удаа давтана. 

Оливын тос, алимны цуугаар өвдгөндөө иллэг хийх

4 Халгайтай, нимбэгний шүүс уух

Өвдөгний нүдээр хатгуулахыг үгүй хийгээд зогсохгүй, витамин С амин дэмээр баялаг учраас хорт бодисыг гадагшлуулна.

Орц:

  • Халгай - 8 цайны халбага/80 гр
  • Ус - 1 литр
  • Нимбэгний шүүс - 1 аяга

Хийх заавар:

  1. Халгайгаа усанд хийж, 20 минут буцалгах бөгөөд үүнийхээ дараа 10 минут хөргөнө.
  2. Дараа нь нимбэгний шүүсээ хийж хутгана.

Өглөө, өдөр, оройн хоолноос өмнө нийтдээ 3 удаа уух хэрэгтэйг анхаараарай.

Халгайтай, нимбэгний шүүс уух

Өвдөгний нүдээр хатгуулах үед хэзээ ч хийж болохгүй зүйлс

 

1. Халуун хүйтнийг харшлуулж болохгүй

Та өвдгөндөө халуун жин тавьсан бол дааруулж болохгүй. Харин хүйтэн жин тавьсан бол хэт халааж болохгүй юм. Нэг ёсондоо халуун хүйтнийг харшилдуулахаас зайлсхийгээрэй. 

Өвдгөөр хатгуулаад байвал:

  • Хүйтэн жин тавьж, хөлөө амраах хэрэгтэй.

Харин үүнээс хойш 48-72 цагийн дараа халуун жин тавих боломжтой. 

2. Хөлөндөө тохирохгүй гутал өмсөж болохгүй

Таны хөлөндөө өмсөж байгаа гутлаас хамаарч, өвдөг өвдөж, гэмтдэг байна. 

  • Гутал нь өвдөгний өвчлөлийг шууд бий болгохгүй ч гэлээ, тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж, байдлыг хүндрүүлдэг. 
  • Та гутландаа хөлд эвтэйхэн улавч хийж өмсөөрэй.
  • Хатуу ултай, хөл барьсан гутал нь үе мөчинд  сөргөөр нөлөөлдөг. Иймд та гутлаа зөв сонгож байх хэрэгтэй. 

3. Цагаан гаа хэрэглэж болохгүй

Цагаан гаа нь хүний биеийн бүхий л хэсэгт сайн нөлөө г үзүүлдэг. Гэхдээ үе мөчний өвчлөлийн үед, цагаан гааг хэрэглэхдээ сонор сэрэмжтэй байх шаардлагатай. 

Ялангуяа найрлагадаа цагаан гааг ихээр агуулсан эм, бэлдмэлийг хэрэглэж болохгүйг эмч нар сануулж байна. 

Мөн та цусны даралт ихтэй бол цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэх, нэмэлт бэлдмэл болгон уухаас татгалзаарай. 

Хэрвээ та дээрх аргуудыг туршиж үзээд, үр дүн гарахгүй бол, мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авна уу.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()