1
Жигд амьсгалах
Өөртөө тухтай байрлалыг эзэлж, нуруугаа аль болох цэх байлгах хэрэгтэй. Дөрөв хүртэл тоолоод, аажмаар гүнзгий амьсгаа авна. Тус дасгал нь биднийг чөлөөтэй амьсгалахад тусалдаг бөгөөд энэ үед ам хаалттай байх хэрэгтэй. Өдөр бүр сургуулилсаар, гүнзгий амьсгаа авах хугацаагаа 8 хүртэл нэмээрэй. Энэ мэт дасгалаа тогтмол хийх нь, мэдрэлийн ядаргаа, стрессээс таныг ангижруулж, шөнө бүр тайван амгалан нойрсоход тань туслах юм. Тиймээс үдэш орондоо орохоос өмнө уг дасгалыг хийвэл зохино.
2
Хэвлийгээрээ амьсгалахад суралцах
Хамраараа урт амьсгаа авч, аажмаар уушги руугаа шахсанаар та хэвлийгээр амьсгалах техникт суралцах болно. Ийн амьсгалж байхдаа амаа бага зэрэг нээх бөгөөд бүрэн суралцсаны дараа таны тархи сайтар амарч, зүрхний хэмнэл тогтворжин, бие тайвшрах болно. Тус дасгалыг өдөрт 10-аас доошгүй минут хийх шаардлагатай юм.
Мөн та шаардлагатай тохиолдолд чухал уулзалт, шалгалт, стресстэй үедээ хийх боломжтой. Ингэснээр амархан тайвширч, биеэ хянах чадвар сайжирдаг аж.
3
Хоёр хамраараа ээлжилж амьсгалах
Өөрт аль болох тухтай байрлалыг авч, нүдээ аниад хамраараа гүнзгий амьсгаа аваарай. Хоёр хамраараа ээлжилж амьсгалах бөгөөд гараараа хамрын нүхээ таглах хэрэгтэй. Өдөрт дунджаар 4-5 удаа хийхэд хангалттай бөгөөд мөн стрессийг үгүй хийж, сөрөг бодлуудаас таныг салгах болно. Тус дасгал нь хүнийг маш түргэн тайвшруулдаг тул, та сэтгэл санаагаа тогтворгүй болсон үед хийвэл зохилтой.
4
Тархиараа амьсгалах
Мөн л суухад аль болох тухтай байрлалыг эзэлж, хамраараа урт, гүнзгий амьсгаа аваарай. Энэ үед та эрүүл агаарт, гадаа байх нь илүү тохиромжтой. Хэвийн үеийнхээсээ харьцангуй хүчтэй амьсгалах хэрэгтэй. Энэ нь тархинд хангалттай хэмжээний хүчил төрөгчийг шахах, сэргээх тустай. Өдөрт 10-аас доошгүй удаа хийж давтаарай.
5
Гүнзгий амьсгалах
Биеийн бүхий л булчин амарч байхаар байрлалыг эзлээрэй. Хөлийн улнаас эхлэн, биеийн булчингуудыг мэдрэхийг хичээгээрэй. Энэ үед та аль болох тайван байх хэрэгтэй бөгөөд өөрийн биеийг бүрэн хяналтандаа авах хэрэгтэй. Амьсгалаа жигдлэн, аль болох гүнзгий урт авснаар таны бие тайвширч, амгалан болох учиртай. Уг дасгалыг өдөрт 3-4 удаа тогтмол хийснээр та ямарваа стресс, уур бухимдлаас өөрийгөө хамгаалах болно.
6
Тархиа амраах
Энэ дасгалыг хийж байхдаа та аль болох зөөлөн, намуухан аяыг сонсох нь дасгалын үр дүнг нэмэгдүүлдэг. Толгойдоо гэрэл гэгээтэй зүйлсийг ургуулан бодож, амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеүдийг эргэн нэг санаарай. Таны тайвшруулдаг, эерэг энергийг өгдөг бүхий л зүйлсийг та толгойдоо ургуулан бодож, төсөөллийн ертөнцөөр хэсэгхэн хугацаанд аялах хэрэгтэй юм. Ингэхдээ дунджаар 10-15 минут орчим үргэлжлэх бөгөөд та дасгалыг тогтмол хийснээр, уур бухимдал, сэтгэл хөдлөлөө барих, цаашлаад хяналтыг гартаа авах боломжтой билээ.