1
Хатаасан гадил
Уг бүтээгдэхүүн нь төмөр, кали, магни зэрэг хүний биед хэрэгтэй амин дэмүүдээр баялаг хэдий ч, үйлдвэрлэлийнхээ явцад маш их сахар, амт оруулагчийг өөртөө агуулдаг учраас бие организмд төдийлөн сайн нөлөөг үзүүлдэггүй. Түүнчлэн шарж, болгодог учир өөх тосыг ч мөн ихээр агуулдаг байна.
Үүний оронд: Гэрийн нөхцөлд, гадилаа жигнэж болгоод, тасалгааны температурт хатааж идээрэй.
2
Үйрмэг талх
Бид өдөр тутамдаа төрөл бүрийг талхыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг билээ. Гэвч зурган дээр үзүүлсэн шиг үйрмэг талхыг хийхэд, биед хортой тос ашигладаг байна. Энэ нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Үүний оронд: Талхны найрлага, орцыг нь сайтар харах хэрэгтэй. Тухайлбал, хөрөнгө, цардуул, тэрчлэн ямар нэгэн амт, өнгө оруулагч ороогүй, хадгалалтын горим алдагдаагүй шинэхэн талхыг авч байгаарай. Сонирхуулж хэлэхэд, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг талхыг сайн чанарын бүхэл үр болон хөх тарианы гурилаар хийдэг юм.
3
Хатаасан жимс
Бид өдөр тутмын хоол хүнсэндээ хатаасан жимсийг ихээхэн хэрэглэдэг. Гэвч уг жимсэнд хүнсний өнгө, амт оруулагчаас гадна, "фунгицид" болон хүхрийн давхар исэл агуулагддаг байна. Энэ нь бие дэх сахарын хэмжээг нэмэгдүүлэх аюултай.
Үүний оронд: Бүрэн боловсорсон жимс жимсгэнэ идэж хэвшээрэй.
4
Дахин боловсруулсан бяслаг
Ихэнх бяслагууд нь, дахин боловсруулсан байдгаас гадна, найрлагандаа их хэмжээний натри болон бусад нэмэлт бодисуудыг агуулдаг. Жишээ нь, та 3 ширхэг бяслагтай хачиртай талхыг авч идвэл, уг бүтээгдэхүүнд агуулагдаж буй нэмэлт бодисуудын 2/3-ыг биедээ шингээх аюултай байдаг аж.
Үүний оронд: Сайн чанарын, бага зэрэг давс агуулсан бяслаг хэрэглээрэй.
5
Цавуулаг агуулаагүй бүтээгдэхүүнүүд
Цавуулаг бүтээгдэхүүн нь уургаар баялаг хэдий ч, эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, эмчийн заавар зөвлөгөөгүйгээр цавуулагтай бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэж болохгүй юм. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүнийг хийхдээ олон төрлийн нэмэлт бодис ашигладаг байна.
Үүний оронд: Боловсруулаагүй, энгийн талхыг идээрэй.
6
Лаазалсан хүнсний ногоо болон жимс
Лаазалсан хоол хүнс үйлдвэрлэдэг газрууд бүтээгдэхүүнийхээ найрлаганд амтат соус, цагаан цуу болон бусад нэмэлт бодисуудыг оруулж өгдөг. Зөв хооллолтын мэргэжилтэн Никол Родригез (Nikol Rodrigues) хэлэхдээ: "Лаазалсан шош л гэхэд 3 халбага сахар агуулагддаг." хэмээн судалгааныхаа үр дүнг танилцуулж, олон нийтийг цочроож байжээ.
Үүний оронд: Давс, сахар агуулаагүй, хадгалах горим нь алдагдаагүй шинэ, чанартай жимс жимсгэнэ болон хүнсний ногоог хэрэглэж хэвшээрэй.
7
Цардуултай хүнсний ногоо
Эрдэнэшиш, лийр, төмс, хулуу болон амтат төмс нь төмөр, төрөл бүрийн витаминууд болон эрдэс бодисуудыг найрлагандаа агуулдаг. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр, тус ногоонуудад калори их хэмжээгээр агуулагддаг байна. Иймд та дээрх бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа тохируулан хэрэглээрэй.
Үүний оронд: Цардуулгүй, цэвэр, шүүслэг, ногоон өнгийн хүнсний ногоонуудыг хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн 18:00 цагаас хойш идвэл, хүний биед илүү сайн нөлөө үзүүлдэг байна.
8
Амтлаг тараг
Бидний өдөр тутамдаа иддэг амтлаг тараг нь, өөртөө их хэмжээний сахар болон уургийг агуулдаг.
Үүний оронд: 10 гр буюу түүнээс бага хэмжээтэй сахар, 6 гр буюу түүнээс дээш уураг, шим тэжээл агуулсан таргийг хэрэглэх нь зүйтэй. Мөн йогуртан тарагнаас аль болох татгалзах хэрэгтэйг битгий мартаарай.
9
Бүрэн боловсруулсан овъёос
Овъёосны ач тусыг хүн бүр мэддэг ч, 2-3 минутанд чанаж болгодог овъёосны шим тэжээл нь бага болохыг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй билээ. Овъёосны ширхэг нарийн, хэмжээ багасах тусам түүнийг бүрэн боловсруулсан гэж ойлгож болно. Ингэж боловсруулагдсан овъёосны шим тэжээл нь улам бүр багасдаг.
Үүний оронд: Том ширхэгтэй овъёосыг сонгож, зөөлөн гал дээр удаан хугацаанд чанаж хэрэглээрэй. Шим тэжээл муутай боловсруулсан овъёосыг хурдан хугацаанд чанаж хэрэглэснээс, том ширхэгтэй овъёосыг хэрэглэж илүү их амин дэмийг авах нь таны эрүүл мэндэд нэн тустай билээ.