1
Том, бумбагар уруул
Тус төрлийн уруултай бүсгүйчүүд тусч сайхан сэтгэлтэй байдаг. Яг л бусдыг хайрлаж, халамжлахын төлөө төрсөн гэлтэй хүмүүс бөгөөд орон гэргүй амьтдад тусалж, өөрт байгаа бүхнээ өгөхөд ч бэлэн байх юм. Өөрөөсөө илүүтэй бусдыг бодож, санаагаа чилээх нь бий. Тэд хамгийн сайн эцэг эх, хань болж чадна.
2
Дээд уруул нь доод уруулаасаа том
Тэд сэтгэл хөдлөл ихтэй, төрөлхийн жүжиглэх чадвартай хүмүүс юм. Бусдын анхаарлын төвд байх дуртай бөгөөд эрх танхил байх нь бий. Бусдад амьдрал үзээгүй, сул дорой мэт харагдах боловч, бодит байдал дээр замд нь тулгарах ямар ч саад бэрхшээлийг төвөггүйхэн даваад гардаг хүчирхэг хүмүүс билээ.
3
Доод уруул нь дээд уруулаасаа том
Тэд бол нээлттэй, хөгжилтэй зан чанартай бөгөөд эрч хүчтэй, сониуч байдлаараа бусдыг өөртөө татаж чаддаг хүмүүс юм. Тэд шинэ зүйлс туршиж үзэхээс хэзээ ч эмээдэггүй бөгөөд маш хүчирхэг, өөртөө итгэлтэй, биеэ даасан шинжтэй. Үргэлж л адал явдлыг эрэлхийлж, аливааг сурч, мэдэх чин хүслээр хөтлөгддөг. Мөн урдаа тавьсан зорилгоосоо ухарна гэж үгүй бөгөөд үргэлж дэвшиж, цааш алхахыг эрмэлздэг байна.
4
Энгийн уруул
Яг л бүх зүйл нь таарсан хүн гэж тэднийг хэлнэ. Тууштай, үзэл бодолдоо үнэнч бөгөөд бусдыг маш сайн сонсож, зөвлөгөө өгч чаддаг. Тиймдээ ч бусдаас хүндлэл хүлээж, нэр хүндээ өсгөдөг байна. Мөн та тэднийг уурлуулж, гал мэт дүрэлзсэн байхыг нь харна гэдэг тун ч хэцүү, бараг боломжгүй гэхэд буруудахгүй юм.
5
Нимгэн уруул
Дүрэм журмыг чандлан баримталж, ганцаараа байх дуртай хүмүүс. Өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй, бага зэрэг хувиа хичээсэн зан чанартай байх бөгөөд бусдаас хараат байхыг хүсдэггүй. Өөрийн үзэл бодолдоо үнэнч байж, хүсэл мөрөөдлийн төлөө хүчтэй зүтгэж чаддаг билээ.
6
Дээд уруул нь хурц өнцөгтэй
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүн бүхэнтэй учраа олж чаддаг хүмүүс бөгөөд урлагийн салбарт амжилт олох магадлал өндөр байдаг. Тэд шийдэмгий, ухаалаг, бүтээлч хүмүүс бөгөөд зарим тохиолдолд түргэн зан гаргаж, алдах нь бий. Гаднаа хурц мэт харагдах ч, дотроо уян зөөлөн хүмүүс байдаг.
7
Дугуйрсан өнцөгтэй уруул
Сайхан сэтгэлтэй, өрөвч, зөөлөн хүмүүс бөгөөд бусдад туслах нь тэдэнд аз жаргалыг авчирдаг. Бүх хүнтэй ижил харьцаж, зөөлөн дулаахан сэтгэлээрээ тэднийг өөртөө татаж чаддаг юм. Харин тэдний сул тал нь хэт гэнэн байдал төдийгүй үүнээсээ болж бусдад хууртаж, сэтгэлээ шархлуулах нь бий.
8
Ямар ч өнцөггүй уруул
Ямар ч өнцөггүй уруултай хүмүүс хариуцлагаа ухамсарласан, хянамгай байдаг. "Боломжгүй зүйл гэж үгүй" хэмээх үгийг өөрсдийн уриа болгож амьдардаг бөгөөд ямар ч зүйлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй. Мөн хүмүүст итгэх тал дээр нухацтай ханддаг байна.
9
Жижиг бумбагар уруул
Тэд нууцлаг, зожиг бөгөөд харилцаа үүсгэхэд маш төвөгтэй хүмүүс юм. Бусдад хувийн амьдралаа дэлгэж ярих тун дургүй ба хүмүүс тэднийг хувиа хичээсэн хэмээн дүгнэх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ, тэд ердөө л бусадтай хэрхэн учраа олохоо мэддэггүй аж.
10
Дээд уруул нь нимгэн
Бусдыг удирдан чиглүүлэх чадвартай, өөртөө итгэлтэй хүмүүс юм. Ажлын төлөө төрсөн мэт өдөр шөнийг үл харгалзан зүтгэж, амжилтанд хүрч чаддаг. Өөртөө амралт өгөлгүй, хэт их ажилладаг нь тэдний сул тал болдог байна.