1
"FabFitFun" багц
Кардашьяны гэр бүлийн гишүүн Хлоё Кардашьян өөрийн Инстаграм хуудаснаа "FabFitFun" багцын зургийг байршуулснаар, охид бүсгүйчүүдийн анхаарлыг татсан байна. Энэ нь тус бүтээгдэхүүний хувьд маш том сурталчилгаа болсон бөгөөд борлуулалт нь ч ихэссэн юм. Тэр бүү хэл үнэ нь хүртэл нэмэгдэж, охид ихээр сонирхож, нэг хэсэгтээ л цахим сүлжээгээр шуугиан тарьж байсан билээ. Түүний барьж авахуулсан багцад төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд, нүүр будгийн ком тэрчлэн дасгалын олс хүртэл багтдаг байна. Үйлдвэрээс үнэлсэн анхны үнэ нь угтаа 49.99 долларын үнэтэй байсан ч, Хлоёыг олонд сурталчилсны дараа 200 доллар болгон үнээ өсгөжээ.
2
Хэт өндрөөр үнэлэгдсэн усны сав
Сүүлийн үед охид залуусын сайн танил болоод байгаа Кайли Женнер нь өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ гаргаж, амжилтай яваа бүсгүй билээ. Түүний "Lokai" брэндийн усны савыг барьж авахуулсан зураг нь бүтээгдэхүүний борлуулалтанд маш ихээр нөлөөлсөн юм. Тус усны савны үнэ нь 28 доллар бөгөөд 10 долларыг нь буяны ажилд зарцуулдаг байна. Гэсэн хэдий ч энэ нь 30 орчим доллараар үнэлэхэд хэтэрхий үнэтэй бөгөөд та 10 долларт багтаагаад чанартай, үзэмж сайтай усны савыг олоод авах боломжтой. Харин ердөө л Кайлигийн сурталчилгаанаас болж, маш олон хүмүүс энэхүү савыг сонгож авсан нь хачирхалтай.
3
Үсний ургалт дэмжигч
Кардашьяны гэр бүлийн эгч дүүс "Sugar Bear Hair" гэх үсний ургалт дэмжиж, эрүүлжүүлэх бэлдмэлийг өөрсдийн Инстаграм хуудсаар дамжуулан сурталчилдаг байна. Энэхүү бүтээгдэхүүн нь витамин С, В6, В12 болон фолийн хүчлээр баялаг гэх бөгөөд үнэ нь 81 доллар аж. Угтаа бол эдгээр витаминыг бид өдөр тутамдаа хоол хүнснээс авч байдаг тул үсэнд тийм ч гайхалтай нөлөөг үзүүлэхгүй. Гэтэл хэт өндөр үнэтэй байгаа нь утгагүй хэрэг юм. Харин хүмүүс ердөө л алдартнуудын хэрэглэдэг зүйлс хэмээн итгэж, орц найрлагыг нь судалж үзэлгүй, сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шууд л худалдан авдаг байна.
4
Дотуур хувцас
Дотуур хувцас нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, чухал зүйлсийн нэг билээ. Тиймдээ ч сайтар үзэж харалгүй шууд л сонгож авч болохгүй. Загвар өмсөгч, жүжигчин Эмбер Рөүз (Amber Rose) нь "MeUndies" брэндийн дотуур хувцсыг сурталчилж, дагагч нартаа үүнийг авахыг санал болгосон билээ. Харин тус дотуур өмдний үнэ нь 16-24 долларын үнэтэй байсан аж. Гэтэл та тус үнээр нь үүнээс ч илүү чанартай 7 дотуур өмд аваад өмсөнө гээд боддоо.
5
Бэлхүүсний даруулга
Сүүлийн үед охид бүсгүйчүүд бэлхүүсний бүсийг ихээр хэрэглэх болж, хүн бүхэн л үүний тухай ярьж байна. Одод хүртэл үүнийг сурталчилж, хэрэглэж үзэхийг зөвлөж байгаа юм. Тэдний нэг бол загвар өмсөгч Блак Чаяна (Blac Chyna) бөгөөд тэрээр өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан бэлхүүсний бүсийг сурталчилж, авахыг санал болгодог. Гэхдээ энэ нь таны бодож байгаа шиг тийм ч гайхалтай үр нөлөөг биед үзүүлэхгүй гэдгийг ойлгоорой. Удаан зүүснээр хүний биеийн дотоод эрхтнүүдийг шахаж, амьсгалах боломжийг багасган, асуудал үүсгэх тул оддын сайн гэсэн бүхнийг хэрэглэх хэрэггүй юм.
6
Малгайтай цамц
Алдартай одууд Инстаграмыг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглах нь бий. Попын хатан хаан Бейонси (Beyoncé) нь "Ivy Park" коллекцийн хувцсыг сурталчилсан зургаа Инстаграмдаа байрлуулж, багагүй мөнгийг олсон байдаг. Түүний өмссөн байгаа цамц нь угтаа бол 50 долларын үнэтэй байсан ч Беойнси өмсөж зургаа авахуулсны дараа 77 доллар болж үнэ нь өссөн юм.
7
"Swanky Sangria"
Алдарт реппер Ники Минаж нь бусад шиг брэндийн барааг сурталчилж мөнгө авдаггүй. Тэрээр өөрийн нэрийн "Swanky Sangria"-г хүмүүст сурталчилж, борлуулалтаа нэмэгдүүлэхийг зорьсон юм. Энэхүү улаан дарсны ундааны нэг шил нь 11 доллараар худалдаалагддаг аж.
8
"Кока кола"
Үзэсгэлэнт дуучин, жүжигчин Селена Гомез (Selena Gomez) нь өөрийн Инстаграм хуудаснаа "Me and Rhythm" дууны үг болох "You're spark" гэсэн бичигтэй ундааны хамт авахуулсан зургаа байршуулж, "Coca cola" компаниас 500,000 доллар олсон байдаг. Гэхдээ энэ нь шүтэн бишрэгчиддээ, тус хийжүүлсэн ундааг ууж, биеэ хордуулаарай гэх далд ухуулгыг өгсөн тул тийм ч сайхан санаа биш юм. Өдгөө тус ундааны хорт уршигийг хүн бүр л мэдэх болсон шүү дээ. Гэвч чухамдаа хэрэглээгээ тохируулж чадвал бас тийм ч муу бүтээгдэхүүн биш билээ.
9
Нүүр будгийн хэрэгсэл
Нэрт "Make-up artist" Кандее Жонсон (Kandee Johnson) нь гайхалтай будалтаар хүмүүсийг алмайруулж, хүндлэлийг нь хүртсэн билээ. Харин тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа "Trolls"-ийн нүдний тенийг хуваалцаж, худалдаж авахыг санал болгожээ. Тус тень нь бусад нүдний тениэс ялгарч гарах давуу тал бараг байхгүй төдийгүй үнийн хувьд нэлээдгүй өндөр аж. Ийм байтал хэрэглэгчдийг аваарай гэж сурталчлах нь ердөө л өөрийн ашигаа бодсоноос ялгаагүй үйлдэл болсон билээ.
10
Хувийн дасгалжуулагч
Гайхалтай дуучин Мэрайя Кэри (Mariah Carey) нь "Gunnar" фитнесийг сурталчилж, өөрийн хувийн дасгалжуулагчаа ч мөн олонд таниулж, түүнийг гайхуулаад амжсан юм. Харин тэрээр энэхүү зургийг байршуулахдаа "Дасгал хийхэд дасгалжуулагч маш чухал. Тэр миний хөдөлгөөн бүрийг засч, урам өгч, урагш алхуулдаг" хэмээсэн байв. Гэтэл Мэрайя өндөр өсгийт өмсчихсөн, дасгал хийхэд тун ч тохиромжгүй хувцасласан нь харагдаж байна. Энэ мэтээр хуурамч дүр эсгэж, хүмүүсийг мунхруулсан хэмээн багагүй шүүмжлэлийг хүртсэн юм.
11
Шүд цайруулагч
Блак Чаяна "Express Smile Atlanta " брэндийн шүд цайруулагчийг хичнээн үр дүнтэй болохыг дурдахын зэрэгцээ тус зургийг Инстаграм хуудаснаа байршуулсан аж. Энэхүү бүтээгдэхүүнийг шүдэн дээрээ 15-20 минут тавихад л хангалттай гэх бөгөөд үнийн тухайд 99 доллар байдаг гэнэ. Харин Блак Чаяна тус зурагны тайлбарт "Шүд маань хэдхэн хоногт цайрчихлаа. Та нар ч бас туршаад үзээрэй" гэсэн байв. Үнэндээ түүний зурагнуудыг буцаагаад харвал шүд нь яг л хэвэндээ харагдана.
12
Тансаг оймс
Кардашьяны гэр бүлийн охид бараа бүтээгдэхүүн сурталчилахдаа огтхон ч ичиж, санаа зовдоггүй. Харин тус гэр бүлийн ганц эрэгтэй болох Роб Кардашьян (Rob Kardashian) ч мөн өөрийн инстаграм хуудсаар дамжуулан хүмүүст бараа сурталчилдаг байх юм. Тэрээр "Arthur George"-ийн хос оймсыг сурталчилж, давуу талуудыг нь дурдсан байна. Энэхүү оймсны нэг ширхэг нь 15 доллар бөгөөд хөлд тухтай гэдгээрээ л давуу болохоос бусдаас жирийн оймстой яг л ижилхэн гэнэ.
13
"Snapchat"
Каунтри дуучин Кэрри Андервуд (Carrie Underwood) нь "Almay" гоо сайхны брэндийн төлөөлөгч тул өөрийн Инстаграм хуудасны бүтээгдэхүүнээ сурталчилж, зураг байршуулжээ. Гэхдээ тэрээр "Snapchat" ашиглан зургаа авч, гэрэлтүүлсэн атлаа "Almay таны гоо сайхныг тодотгож, гэрэлтүүлнэ" гэсэн тайлбар бичсэн байв. Угтаа бол "Snapchat"-аар зургаа авсан хүн бүр л гэрэлтэж харагдах нь гарцаагүй. Харин өөрийн брэндийн бүтээгдэхүүнүүдийн ид шидийг харуулж, бодитоор мэдрүүлэлгүй ийн хуурамч эффэктээр нуусан нь хүмүүст таагүй сэтгэгдлийг төрүүлжээ.
14
Дээд зэрэглэлийн хоолны сав
Дуучин Жордан Спаркс (Jordin Sparks) нь "Prepd"-ийн хоолны савны зургийг Инстаграм хуудаснаа байрлуулж, багагүй сурталчилгаа хийгээд амжсан юм. Энэ нь үнэхээр цэвэрхэн харагдах ч гэлээ 69 долларын үнэтэй гэж бодохоор арай л дэндүү санагдана. Чанар, үзэмж сайтай гэх нэрийн дор маш өндрөөр үнэлсэн боловч үүнтэй адил чанартай маш олон савыг 69 долларт багтаан авах боломжтой юм.
15
Тураах цай
Алдартай одод бүгд л гоолиг сайхан биетэй байдаг бөгөөд хүн бүхэн л тэдэн шиг болохыг хүсдэг. Харин хүмүүсийн энэхүү хүслийг ашиглаж, элдэв тураах цай сурталчилах нь элбэг байдаг. Маш олон алдартнууд өөрсдийн Инстаграм хуудсаар дамжуулан, төрөл бүрийн барааг худалдан авахыг санал болгодог аж.