1
Сексийн дур хүсэл буурах
Стресс секс хийх дур хүслийг бууруулах нь бий. Учир нь секс хийх хүслийг төрүүлдэг гормоний идэвхийг үгүй хийдэг байна. Мөн ядаргаа болон бэлгийн сулрал ч бас үүнд нөлөөлдөг. Иймд та стрессээс ангижирч, аль болох сайн амрахыг хичээгээрэй. Ингэснээр сексийн амьдрал тань эргээд хэвийн болж, хамтрагчийнхаа урмыг хугалахгүй юм.
2
Үс унах
АНУ-ын Чикаго хотын "Cosmetic Surgery and Dermatology" гэх газрын гүйцэтгэх захирал Кэролин Жэкоб (Carolyn Jacob) хэлэхдээ: "Стресс, бухимдалтай байгаа хүний толгойн үс өдөрт 100 ширхэг унадаг болох нь тогтоогдсон. Энэ хэвээрээ арга хэмжээ авалгүй 3-4 сар болбол, үс бүр их хэмжээгээр унасаар байх болно." хэмээн стрессний талаар тайлбар өгчээ.
3
Ааш зан өөрчлөгдөх
Стресс гормонид нөлөөлж, улмаар зан чанар өөрчлөгддөг. Тухайлбал, амархан сэтгэл санаагаар унах, ямар нэгэн зүйлд хэт их улайрах, бодолд автаж, шаналах зэргийг үүнд жишээ болгон дурдаж болох юм.
4
Ажлын талаар бодох
Стресс нь ихэвчлэн ажил, санхүүгийн асуудлаас болж үүсдэг нь нууц биш юм. Үүнээс ангижрахын тулд та дээрх асуудлуудыг түр хойш тавьж, шийдвэрлэх арга замыг бодолхийлээрэй. Гарах гарц олж чадахгүй удаан хугацаанд бодолд автах нь, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
5
Жин нэмэх
Та сүүлийн үед ямар шалтгаантайг нь мэдэлгүй таргалаад байна уу? Тэгвэл энэ нь стресстэй холбоотой байж мэдэх юм. Эмч нарын хэлж буйгаар стресс нь бодисын солилцооны үйл ажиллагааг хямрааж, улмаар жин нэмэхэд хүргэдэг байна.
6
Нойргүйдэх
Стресс, бухимдлаас болж ядрах, бие сульдахад хүрдэг бөгөөд энэ нь нойр хулжих, нойргүйдэх үндэс болдог аж. Үүний тулд та йогоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх, байгальд явган аялал хийх зэргээр эрүүл мэнддээ анхаараарай.
7
Сэтгэл гутралд орох, ядрах
Хэрвээ та стрессээс ангижрахгүй бол, амархан сэтгэл гутралд орж, ойр ойрхон ядрах болно.
8
Тэвчээргүй болох
Ямар ч нөхцөлд уур хүрэх, бухимдах, тавгүйтэх зэргээр тэвчээрээ хянаж чадахгүй байгаа бол, энэ нь стресс, бухимдалтай салшгүй холбоотой юм. Иймд та, танд хамгийн ихээр аз жаргал бэлэглэдэг хүмүүстээ ихэнх цагийн хамт өнгөрүүлээрэй.
9
Бие өвдөх
Стресс нь толгой өвдөх, үе мөч янгинах, цээж хөндүүрлэх, ходоод шархлах, булчин чилэх, суулгах, ходоод гэдэс өвчлөх зэргээр олон төрлийн өвчин тусах үндэс болдог байна. Стрессээс хэрхэн ангижрах тухай мэдэхийг хүсч байвал, та ЭНД дарна уу.