Хоёр ширхэг чүдэнзээр ирээдүйгээ мэдэж аваарай!

Амьдрал гэдэг тааж тааварлах боломжгүй, адал явдлаар дүүрэн дайны талбар гэлтэй. Хэзээ, хаанаас, ямар гай зовлон гарч ирэхийг урьдчилан тааварлаж, үүнээс сэргийлэх хэцүү. Тэгвэл бид та бүхэндээ айл бүрт байх энгийн зүйлсийг ашиглаж, ирээдүйд танд юу тохиолдох, ямар нэгэн аюул байгаа эсэхийг харж болох сонирхолтой аргыг танилцуулахаар бэлтгэсэн юм. 

Хоёр ширхэг чүдэнзээр ирээдүйгээ мэдэж аваарай!

1 Чүдэнз ашиглаж мэргэлэх

Хэрэг болох зүйлс:

  • Аяга
  • Ус
  • Чүдэнз - 2 ширхэг

Бэлтгэх арга:

  • Эхлээд тухлаж суугаад "Би гадны хүчийг ашиглаж, хүссэн зүйлээ мэдэж болох уу?" гэж хэлнэ.
  • Аяганы дундуур хэмжээтэй ус хийж бэлтгэнэ.
  • Чүдэнзээ усандаа хийгээрэй.
  • Одоо нүдээ аньж, асуултуудаа асууна.
  • Асуултаа асуусны дараа чүдэнзний байрлалыг харж, хариултаа авах юм. 

Чүдэнз ашиглаж мэргэлэх

2 Хоорондоо хол зайтай чүдэнз

Чүдэнз хоорондоо хол зайтай байвал, таны энерги гадны сөрөг нөлөөллөөс хол байгаа ч эрүүл мэндийн тал дээр асуудалтай тулгарч болохыг сануулна. Та эмчид биеэ үзүүлж, хэрэгтэй гэж үзвэл эмчилгээ хийлгээрэй. Мөн байнга дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. 

Үүнээс гадна гэр бүл, найз нөхдийн хооронд үл ойлголцол үүсч, маргаан дэгдэж болзошгүй тул үгээ бодож, тэвчээртэй байхад илүүдэхгүй. 

Хоорондоо хол зайтай чүдэнз

3 Чүдэнзний толгой нийлэх

Дээд албан тушаалтан, захирлаас дарамт ирж, асуудал үүсч мэднэ. Ажил дээр маргаан, буруу ойлголт үүсэх магадлал өндөр тул бүх зүйлд хянамгай хандаарай. 

Чүдэнзний толгой нийлэх

4 Чүдэнзний толгой салах

Асуудлаас тойрч гарах боловч, сүүлд энэ нь бүр томорч ирэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа дотны хүмүүстэй зөрчилдөж, хэцүү зүйлстэй нүүр тулгарах аж.

Харин одоо та нэг ширхэг чүдэнзээ 6 хэсэгт хувааж, нэг нэгээр нь ус руу хийж, үлдсэн нэг чүдэнзээ шүргэлцэж, хүрч байгаа эсэхийг анзаараарай.

Эхний чүдэнз:

Хэрэв эхний хуваасан чүдэнзийг усанд унагахад, том чүдэнзтэй наалдаж, холбогдвол энэ нь хэн нэгэн таны эд хөрөнгөнд халдахыг сануулна. Мөн бөөр болон бусад эрхтэндээ анхаарлаа хандуулаарай.

Хоёр дахь чүдэнз:

Хоёр дахь чүдэнзийг усанд хийхэд том чүдэнзтэй тулж, наалдвал бэлгийн сулрал, сексийн амьдралд асуудал үүсэхийг зөгнөх болно.

Гурав дахь чүдэнз:

Нийгэмд эзлэх байр суурь ганхах, бусадтай муудалцах зэрэг сөрөг асуудлуудыг гурав дахь чүдэнз том чүдэнзтэй ойрхон очиж, наалдсанаар зөгнөнө.

Дөрөв дэх чүдэнз:

Хайр дурлалын тал дээр бүтэлгүйтэхийг зөгнөх аж. Харин таны хаясан чүдэнзнүүд том чүдэнзтэй ойртож, наалдахгүй бол ямар ч асуудалгүй гэж ойлгож болно.

Тав дахь чүдэнз: 

Тав дахь чүдэнзийг ус руу хаяхад том чүдэнзтэй наалдвал эрүүл мэндийн тал дээр асуудал үүсч мэднэ.

Зургаа дахь чүдэнз:

Оюун санаа самууруулж, бодлогогүй үйлдэл хийх аюултай болохыг сануулах болно. 

Ахин сануулж хэлэхэд таны жижиглэсэн чүдэнзний хэсгүүдийг ус руу хийхэд, эдгээр нь том чүдэнзтэй тулахгүй, хол унах тохиолдолд ямар ч асуудалгүй, амар тайван байх болно гэдгийг ойлгож аваарай. 

Чүдэнзний толгой салах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()