1
Зам гарахдаа гар утсаа оролдохгүй байх
Гадуур алхаж байхдаа гар утсаараа оролдсоноор, бидний тархи олон зүйлд зэрэг анхаарлаа хандуулж, зөв шийдвэр гаргаж чаддаггүй байна. Энэ нь эргэн тойронд юу болж байгааг анхаарах боломжгүй, яг л сохор хүн мэт болгож, эрсдэлд орох магадлалыг нэмэгдүүлдэг.
2
Автомашиныхаа толийг зөв тохируулах
Хоёр хажуугийн толио тохируулахдаа, өөрийн машины өнцгийг хальт харагдах төдийд байрлуулна. Мөн хажуугаар өнгөрөх машинууд харагдаж байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Харин урд талын толио яг ард явах машин харагдаж байхаар байрлуулах хэрэгтэй. Мөн та толио тохируулахдаа, жолоочийн суудалд суух ёстойг мартуузай.
3
Өвлийн улиралд хувцсаа зөв тохируулах
Хөлөрсөн арьс нь, дулааныг хурдан алдагдуулдаг тул өвлийн улиралд боломжтой бол биеэ хуурай байлгаж, агаар оруулах хэрэгтэй. Тиймээс та чийгийг хамгийн хурдан гадагшлуулж, биеийг дааруулахгүй байхад туслах ноосон цамцыг өмсөж байгаарай. Харин даавуу болон бусад материалтай хувцас нь чийгийг удаан гадагшлуулах тул, хүйтний улиралд дааруулах магадлалтай.
4
Онгоцноос буух хүртлээ аврах хантаазыг хийлж болохгүй
Онгоц усан дээр газардах явцад энэхүү арга хэрэг болно. Онгоцны бүхээг усаар дүүрэх үед аврах хантаазаа хийлж, аюулаас мултрахыг хичээвэл, та тааз хүртэл хүчээр түлхэгдэж, онгоцноос гарахад бүр ч хэцүү болно. Иймд гүнзгий амьсгаа авангаа ус руу орж, онгоцноос гарсны дараа хантаазаа хийлэхийг зөвлөе.
5
Хахсан хүнд тусламж үзүүлэх
Таны хажууд хэн нэгэн хахах юм бол, яаралтай тусламж авах шаардлагатай болдог. Харин та энэхүү аргыг сурч аваад сүүлд хэрэг болсон хэн нэгэнд тусламжийн гараа сунгаарай.
- Гараа атгаад тухайн хүний хүйсний нүхэн дээр тавина.
- Хүйсэн дээр тавьсан гараа нөгөө гараар давуулан барьж, тэврээд хүчтэй дараарай.
- Тээглэсэн зүйлийг гарч иртэл нь хүчтэй шахсаар байна.
- Хэрэв энэхүү арга тус болохгүй бол тухайн хүнийг ширээ, юмуу сандлын ирмэгт гэдсээр нь тулгаж зогсоогоод араас нь дарж болох юм.
6
Харшлын эмийг байнга авч явах
Та хаа нэг тийшээ явахдаа харшлын эмийг үргэлж авч яваарай. Хэдий та ямар нэгэн харшилгүй байлаа ч, энэ нь хэрэг болох нь гарцаагүй. Учир нь харшил бол гэнэтийн зүйл бөгөөд санаандгүй байхад л ямар нэгэн зүйлээс харшилж мэднэ шүү дээ.
7
Биеийн хүчийг хязгаарлах 3 дүрэм
Эрдэмтдийн судалснаар, хүн 3 минут агааргүй, 3 өдөр усгүй, 3 долоо хоног хоолгүй амьд явж чадахаас гадна, байгалийн онц аюултай үзэгдлийг 3 цаг л тэсвэрлэж чаддаг ажээ.
8
Хийн зуухан дээр гал гарах үед авах арга хэмжээ
Хийн зуухан дээр гал алдсан тохиолдолд, та дээр нь ус асгаж хэрхэвч болохгүй. Харин үүний оронд дүрэлзэх галыг ямар нэгэн төмрөөр таглах хэрэгтэй. Энэ нь галыг унтрааж, аюулыг намжаах болно.
9
Биед зоогдсон хутга, иртэй зүйлийг сугалж болохгүй
Эмч нарын хэлж буйгаар ямар ч тохиолдолд, биед зоогдсон хутга, иртэй зүйлсийг сугалж болдоггүй байна. Ингэснээр цус алдах аюулаас сэргийлэх тул хутгаа сугалж авалгүй чанга гэгч нь боогоорой. Дараа нь та яаралтай эмнэлэгт очиж, шархаа үзүүлэх хэрэгтэй.
10
Онгоцонд явахдаа анхаарах
Онгоц нь хөөрснөөс хойших 3 минут, газардахаас өмнөх 8 минутанд осолдох магадлал өндөр бөгөөд нийт онгоцны ослын 80 хувь нь тус цагийн мөчлөгт болсон байдаг. Тиймээс та онгоцонд суухдаа тухайн цагуудад анхаарал, болгоомжтой байгаарай.
11
Гал гарсан үед
Гал түймэр гарсан үед, шатаж үхэхээс илүүтэй хорт утаанд угаартаж үхсэн хүмүүс олон байдгийг судалгаагаар тогтоожээ. Харин та утаанд хордохгүйн тулд аль болох доошоо суугаад шаланд наалдаж, галаас гарах арга замаа олоорой.
12
Олон нийтийн газарт гэнэт бие муудах
Хэрэв гадуур явж байхад гэнэт бие тань өвдөж эхэлвэл, зөвхөн нэг хүнд хандаж, тусламж гуйх хэрэгтэй. Учир нь олон хүнээс зэрэг тусламж гуйснаар тэд бие биедээ найдаж, улмаар яаж ч чадахгүй өнгөрөх магадлалтай. Энэ нь хүний сэтгэл зүйтэй холбоотой асуудал юм.
13
Үргэлж гар чийдэн авч явах
Гэнэт тань руу хэн нэгэн халдах үед, хурц гэрэлтэй гар чийдэн нь амийг тань аврах болно. Хэрэв тухайн хүн тань руу ойртож ирвэл нүүр рүү нь гэрэл тусгах хэрэгтэй бөгөөд гэмт этгээдийн нүд цочролд орж, юм харж чадахгүй болох үед танд зугтах боломж гарах аж.
14
Гал гарах үед тайван байх
Гал гарах үед бид сандарч, юу хийхээ мэдэхгүй, дэмий л нааш цааш гүйдэг. Үүнээс болж амь насаараа хохирч болзошгүй. Иймд та урьдаас орон сууц, ажлын байрныхаа аюулгүйн гарцыг судалж, нүдлэх шаардлагатай. Ингэснээр сүүлд гарч болзошгүй аюулаас сэргийлж байгаа хэрэг билээ.
15
Үргэлж бичиг баримтаа авч явах
Иргэний болон жолооны үнэмлэх, нэрийн хуудас, банкны картууд зэрэг чухал бичиг баримтуудаа байнга авч явж байгаарай. Энэ нь танд ямар нэгэн зүйл тохиолдвол, эргэн тойронд байгаа хүмүүс яаралтай түргэн тусламж дуудаж, ар гэрийнхэнтэй нь холбоо барих боломжийг үүсгэнэ.