Өөрийгөө болон хайртай хүмүүсээ гараар нь шинжээрэй!

Хүний өөрийгөө танин мэдэх хүсэл хязгааргүй юм. АНУ-ын "American Academy of Hand Analysis" гэх газрын захирал Кэй Паккард (Kay Packard)-ын хэлж байгаагаар гарын алга тухайн хүний талаар маш олон нууцыг агуулж байдаг аж. Энэхүү газрын мэргэжилтнүүдийн судалгааны үр дүнд гарын хуруунууд ч мөн ямар нэг утгыг агуулдаг нь батлагдсан байна. Ингээд хамтдаа тэрхүү судалгааны үр дүнтэй танилцацгаая.

Өөрийгөө болон хайртай хүмүүсээ гараар нь шинжээрэй!

1 Өөрийнхөө хүчтэй гарыг тодорхойлох

Үүний тулд та баруун эсвэл солгой гартай гэдгээ мэдэхэд л хангалттай юм. Таны хүчтэй гарын алга, хуруунууд тань ажил хэргийн болон хувийн зан чанарыг илэрхийлдэг бол, сул гарын алга болон хуруунууд нь таны гэртээ хэрхэн биеэ авч явдгаас гадна, ойр дотны харилцааны талаарх мэдээллийг илэрхийлэх нь бий.  

Өөрийнхөө хүчтэй гарыг тодорхойлох

2 Хүчтэй болон сул хуруугаа тодорхойлох

Хүн болгонд сул болон хүчтэй хуруунууд гэж байдаг. Хүчтэй байх тусам тухайн хуруу нь хүний зан чанарыг илүү сайн тусган харуулдаг. Муруй буюу үзүүр хэсэг нь бусад хуруунуудаа налсан юм уу, эсвэл зарим үйл хөдлөлийг гүйцэтгэж чадахгүй бол. сул хуруу гэж ойлгож болох аж. Түүнчлэн урт, шулуун бол хүчтэй хуруу юм.

  • Хүчтэй гарын хүчтэй эрхий хуруу нь сонгосон ажил мэргэжилдээ амжилтанд хүрэхийг үргэлж зорьж байдгийг харуулна.
  • Долоовор хуруу хүчтэй бол, эрх мэдэлтэй, хүчирхэг байдлыг илэрхийлнэ.
  • Дунд хуруу нь хариуцлагатай, үр дүнтэй, өөртөө итгэлтэй байдал, өсөн дэвжих боломжтойгоос гадна, чадварлаг, цэцэн ухаантай хүн гэсэн үн юм.
  • Ядам хуруу нь бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг илтгэнэ.
  • Чигчий хуруу харилцааны чадваруудыг харуулна.

Жишээ нь: Хэрвээ таны гарын эрхий болон дунд хуруу хүчтэй бол, та бусдад нөлөөлдөг, бие даасан шинжтэй, амбиц ихтэй хүн юм.

Хүчтэй болон сул хуруугаа тодорхойлох

3 Хуруунуудынхаа үзүүрийг анхаараарай

  • Хурууны үзүүр нь дугуй хэлбэртэй бол, та хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрах дуртай бөгөөд бусдад хүлээн зөвшөөрөгдөхгүй байхвий гэхээс айдаг байна.
  • Үзүүр нь дөрвөлжин хэлбэртэй бол, та тодорхой бус зүйлд дургүй, яг таг байхыг эрмэлзэж, хичээх нь бий.
  • Хүрзэн (өргөн) хэлбэртэй бол, та нэгэн хэвийн байдлыг тэвчдэггүй бөгөөд шинэ өнгө төрхийг цаг ямагт хайдаг хүн юм.
  • Хурц үзүүртэй хэлбэртэй бол, та сонин содон, нууцлаг зүйлсийг сонирхдог нэгэн ажээ.

Хуруунуудынхаа үзүүрийг анхаараарай

4 Хуруунуудын дундах зайг анхаараарай

Хэрвээ хуруунууд тань хоорондоо том зайтай бол, та бусдаас хамааралгүй байж, шинэ зүйлсийг туршиж үзэх юу юунаас илүү дуртай хүн юм.

Хуруунуудын дундах зайг анхаараарай

Харин таны хуруунууд хоорондоо ойрхон зайтай бол, ажигч гярхай, болгоомжтой бөгөөд дотогшоо хүн байх нь бий.

Таны дунд болон ядам хуруунууд хоорондоо зайтай бол, хэр барагтаа бусдын нөлөөнд автаад байдаггүй хүн гэж өөрийгөө ойлгож болно. Хэрвээ энэ хуруунууд тань хоорондоо маш ойрхон зайтай бол, та өөрийнхөө зарчмаар амьдардаг гэхээсээ илүүтэй, бусдын ая талыг харж амьдрахыг эрхэмлэдэг хүн аж.

Хэрвээ ядам болон чигчий хурууны хоорондын зай хол бол, чухал нухацтай яриа, хэцүү шийдвэрээс зайлсхийхээс гадна, энэ нь ажил болон гэр бүлийн харилцаанд нөлөөлдөг. Эдгээр хуруунуудын зай дундаж хэмжээтэй бол, та биеэ даасан, чөлөөтэй сэтгэх дуртай хүн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()