Таван өдрийн дотор ходоод гэдсээ цэвэрлэж, турах хоолны дэглэм

Бид та бүхнийхээ эрүүл мэндэд зориулан "Биеийг хоргүйжүүлж, тураах" хоолны дэглэмийг хүргэхээр бэлтгэлээ. Та уг дэглэмийг 5 өдрийн турш дагаж мөрдсөнөөр хоол боловсруулах эрхтний тогтолцоо сайжирах болно. Мөн бие дэх илүүдэл шингэн болон хорт бодис гадагшилж давхар тураах юм. Үүний тулд та эхлээд ойролцоох эмийн сангаас агь өвс худалдаж авах хэрэгтэйг бүү мартаарай.

Таван өдрийн дотор ходоод гэдсээ цэвэрлэж, турах хоолны дэглэм

Энэхүү дэглэмийг хэрэгжүүлснээр 5 өдрийн дараагаас үр дүнгээ өгч эхлэх бөгөөд, гэрийн нөхцөлд бэлдэж болдгоороо давуу талтай юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

 

1 Өглөөний цай - Агь өвсийг усанд чанаж уух

"Агь өвс" - Баг цэцэгтний төрлийн өвс бөгөөд цагаан саарал өнгөтэй, анхилуун хурцлаг үнэртэй, урт наст, малд тэжээлтэй ургамал юм.

Агь өвсөө кофе бутлагчинд хийж, сайтар нунтаг болгох бөгөөд үүнийгээ усанд хийж, 1 цагийн турш буцалгана. Үүнээсээ өдөрт 4 удаа уухад болох аж. Ингэснээр хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг байна.

Түүнчлэн агь өвс нь байгалийн гаралтай "туулгалт" болох бөгөөд ходоод гэдсэнд хуримтлагдаж буй төрөл бүрийн шимэгч хорхойнуудыг устгаж, үгүй хийхээс гадна, сахарын хэмжээг бууруулж, хоолны дуршлыг багасгах үйлчилгээтэй аж.

Өглөөний цай - Агь өвсийг усанд чанаж уух

2 Нимбэгний шүүстэй ус уух

Мөн 5 өдрийн турш өглөө бүр нимбэгтэй ус ууж хэвшээрэй. Харин орой хальсалсан 1 ширхэг алим болон 3 цайны халбага үзмийг 2 литр усанд хийж, буцалгаж ууна. Ингэснээр бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах ач тустай юм.

Нимбэгний шүүстэй ус уух

3 Өглөөний хоол - Овъёос идэх

Өглөөний хоолондоо овъёос идвэл тохиромжтой бөгөөд харин тараг болон сүүтэй хольж идэхгүй гэдгийг анхаараарай. Харин алим, гадил болон киви жимстэй хольж идэж болох аж. Ингэж идсэнээс 30 минутын дараа чихэргүй цай уугаарай. Харин кофе уух хэрэггүй. Учир нь кофе ууснаар бөөрний чулуутай болгохоос гадна, элгийг өвчлүүлэх нь бий.

Өглөөний хоол - Овъёос идэх

4 Бяслаг идэх

Мөн хүсвэл бага зэрэг бяслагийг жимс болон тарагтай хольж идэж болно. Энэ нь бие организмд сайнаар нөлөөлнө.

Бяслаг идэх

5 Өдрийн хоол - Хүнсний ногоотой хоол идэх

Өдрийн хоолондоо өргөст хэмх, улаан лооль, байцаа, лууван, шанцай зэрэг хүнсний ногоогоор баялаг хоолыг идэх хэрэгтэй. Энэ нь бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах ач тустай юм. Мөн чанаж болгосон тахианы мах болон өндөг, туна загас идээрэй. Түүнчлэн ногооны салат идвэл тохиромжтой. 

Өдрийн хоол - Хүнсний ногоотой хоол идэх

6 Хөнгөн зууш - Жимс, самар идэх

Гадил, алим болон атга самрыг хөнгөн зуушиндаа идэж болно. Өөрөөр хэлбэл, та оройн хоол болохоос өмнө өлсөлгүй, дээр дурдсан зүйлсээс тохирох хэмжээгээр идэж болох юм.

Хөнгөн зууш - Жимс, самар идэх

7 Оройн хоол - Шөлтэй хоол идэх

Орой хоолондоо шөлтэй хоол идээрэй. Төмснөөс бусад хүнсний ногоо ашиглан, шөлтэй хоол хийж идэх хэрэгтэй бөгөөд куркума, улаан перец, үүсүү зэргээр амталж болно. Үр дүнд нь бие дэх илүүдэл шингэн болон хорт бодис гадагшилах аж.

Оройн хоол - Шөлтэй хоол идэх

8 Явган алхах

Энэхүү "Биеийг хоргүйжүүлж, тураах  дэглэм"-ийг дагаж мөрдөх явцдаа явган алхах хэрэгтэйг бүү мартаарай. Ингэснээр стрессээс ангижраад зогсохгүй, өдрийг эрч хүчтэй өнгөрүүлж, бодисын солилцоог сайн явуулахад туслах болно.

Явган алхах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()