Бид танд хоолны дэглэмийг танилцуулах гэж байна. Тэрнээс өмнө өглөө сэрсэн даруйдаа нэг аяга буцалсан усанд багахан нимбэгний шүүс хийгээд ууж байгаарай. Энэ нь хоол боловсруулах системийг идэвхжүүлж, турахад маш том нөлөө үзүүлэх аж. Мөн та хоол идэхээс 40 минутын өмнө ус ууж байх хэрэгтэй.
1
Өглөөний цай: 8:00 - 9:00
Өглөө идэж болох хамгийн тохиромжтой хоол бол овъёос юм. Үүнийгээ усанд дэвтээж, самар, шанцай, зөгийн бал зэрэгтэй хольж идэх боломжтой. Энэ нь эрч хүчийг сэргээж, хумс, үс, арьсны эрүүл мэндэд анхаардаг байна.
Хөнгөн зууш: 10:30 - 11:30
Жигнэсэн алимыг зөгийн бал, шанцайтай хольж идээрэй. Мөн бага зэрэг тараг, өөх тос багатай бяслаг идэж болно.
2
Өдрийн хоол: 12:00 - 13:30
Гурвалжин будаа, тахианы мах, төрөл бүрийн ногоотой хольж идээрэй. Мөн ногоотой шөл идэж ч болно. Хамгийн гол нь шарсан, хуурсан болон давс ихтэй зүйл идэж болохгүй.
Хөнгөн зууш: 14:00 - 16:00
Жимсний салат, чанасан өндөг, хар талх зэргээс сонгож идээрэй. Та үзэсгэлэнтэй, эрүүл байхыг хүсвэл ус ууж байхаа хэрхэвч мартаж болохгүй.
3
Оройн хоол: 17:30 - 19:00
Орой 18:00 цагаас хойш хоол идэж болохгүй гэдэг нь ердөө ам дамжсан яриа төдий зүйл билээ. Та 18:00 цагаас хойш хоол идэж болох бөгөөд гол нь хүнд хоол идэж болохгүйг анхаараарай. Орой хоол идэх нь өлсөж, өөрийгөө зовоохоос хавьгүй дээр тул, хөнгөн хооллож, өлсөх мэдрэмжээ дараарай. Ингэхдээ та уургаар баялаг загас, чанасан өндөг, бяслаг, тахианы мах, ногоо зэргийг идээрэй. Харин хоол идсэнээс 1 цагийн дараа дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн тохиромжтой. Гүйх, фитнесээр хичээллэх, алхах, дугуй унах гэхчлэн өөрийн дуртай төрлөөр хичээллэж, хөлсөө урсгаарай.
Харин дасгал хийж дууссаны дараа сүү, гадил, гүзээлзгэнэ жимсийг хольж, бэлтгээд уух хэрэгтэй. Энэ нь өөхийг хайлуулж, булчин тэлэхэд туслах болно.
Та энэхүү дэглэмийг долоо хоног баримтлахад мэдэгдэхүйц үр дүнг үзүүлж, 3 кг хасах болно. Цаашдаа үүнийгээ үргэлжлүүлснээр мөрөөдлийн бие галбираа өөртөө цогцлоох бүрэн боломжтой юм. Танд амжилт хүсье!