1
Хоол идэж байхдаа их хэмжээний ус уух
Мэдээж ус бол хүний биед хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг. Энэ нь хоол боловсруулах системийг дэмжиж, бодисын солилцоог сайжруулдаг. Гэхдээ хоол идэж байхад ус уух нь тийм ч сайхан санаа биш юм. Ингэснээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголдож, дотор эвгүйрхэж эхэлдэг байна.
Хоол ходоод руу ороход давсны хүчил нь ходоодны үйл ажиллагааг эхлүүлж, хоолыг жижиглэж, боловсруулдаг. Харин үүний араас ус ууснаар хүчлийн ажиллагааг сулруулж, хоол шингэх явцыг үгүй хийдэг ажээ. Тиймдээ ч дотор эвгүйрхэж, хоол шингэхгүй, гэдэс дүүрдэг.
Шийдэл: Хоол идэхээс 1 цагийн өмнө ус ууж хэвшээрэй. Харин хоол идэж байхдаа 1 аягаас илүү ус ууж болохгүй.
2
Цардуул ихтэй хоол идэх
Талх, гоймон, будаа, төмс гэхчлэн цардуул ихтэй хүнсийг, уургийн агууламж өндөртэй үхэр, тахиан мах, өндөг зэрэгтэй хольж идсэнээс болж өтгөн хатаж, гэдэс дүүрэх нь бий. Уураг нь хоол боловсруулах системийг удаашруулдаг бол, цардуул нь ходоодонд ормогцоо чихэр болж хувирдаг байна. Энэ нь хоол шингэх явцыг удаашруулж, гэдэс дүүрэх шалтгаан болдог.
Шийдэл: Эхлээд цардуултай хоол хүнсээ идэж, дараа нь уураг ихтэй хоолоо идээрэй. Гэхдээ цардуултай хүнс болох төмс, будааг хэтрүүлэн идэж болохгүйг анхаар. Харин та цардуултай ногоог уурагтай хүнстэй хольж хэрэглэж болох аж.
3
Хоолоо идэхдээ мөстэй ус уух
Хэрэв та хоол идэж байхдаа заавал ус уудаг бол, ядаж бүлээн ус сонгож уугаарай. Хүйтэн, мөстэй ус нь цусны судсыг агшааж, хоол боловсруулах явцад саад болох бөгөөд бие дэх өөх тосыг хатууруулж, хайлах боломжийг үгүй хийдэг. Үүнээс гадна, эрч хүчний хуримтлалыг сааруулж, ядрах, сульдах мэдрэмжийг төрүүлдэг байна.
Шийдэл: Япончуудтай адил халуун бүлээн ус, халуун цай зэргийг ууж, хоолоо шингээж байгаарай. Хоол идэж байх явцдаа хүйтэн ус, ундаа ууж болохгүй бөгөөд үүнийг үргэлж санаж явахыг зөвлөе.