1
"Үхлийн хөндий" - АНУ
Хэрвээ дэлхийг байшин гэж үзвэл, "Үхлийн хөндий" гэх газар халуун зуух юм. Учир нь энд хамгийн ихдээ цельсийн 56.7 градус хүртэл халдаг байна. Түүнчлэн усгүйгээр уг газар амьд организм дээд тал нь 14 цаг байх боломжтой гэнэ.
2
"The Danakil" цөл, Эритреа
Энэ газар цельсийн 50 градус хүртэл халдаг бөгөөд энд тэндгүй галт уул болон хортой хийгээр хүрээлэгдсэн байдаг аж. Өөрөөр хэлбэл Африк тивд орших "The Danakil" цөлөөс өөр аюултай газар тун ховор биз ээ. Тийм ч учраас уг газрыг зорих хүн өдрийн од шиг цөөхөн байдаг байна. Хэрвээ та "The Danakil" цөлийг зорихоор шийдсэн бол, газар сайн мэддэг, нутгийн хүнийг хөтчөөр дагуулж явахыг сануулъя.
3
"Washington" уул, АНУ
Энэхүү газар нь дэлхий дээрх хамгийн хурдан хугацаанд салхи салхилдаг гэх амжилтыг эзэмшдэг бөгөөд ойролцоогоор нэг цагт 327 км хурдтайгаар хүчтэй салхилдаг гэнэ. Мөн цаг агаарын байдал нь хүйтэн ширүүн аж. Цельсийн -40 градус хүртэл хүйтрэхээс гадна, 1917 метрийн өндөрт сүрлэг уул хадаар хүрээлүүлэн оршдог байна. Уулчдын хамгийн ихээр зорьж очдог газруудын нэг бөгөөд харамсалтай нь "Washington" уулан дээр олон зуун уулчдын цогцос байдаг аж.
4
"Sinabung" галт уул
Суматра буюу Индонезийн арлуудад орших энэхүү идэвхтэй галт уул нь үе үе дэлбэрч, олон мянган хүний амь насыг авч одсоор ирсэн аюултай газар аж. 2010, 2013-2016 онуудад тус бүр энэхүү галт уул дэлбэрч байжээ. Сонирхуулж хэлэхэд хад асга, хийгээр дүүрэн уг галт уул нь 2500 метрийн өндөрт оршдог байна.
5
"lha da Queimada Grande" буюу Могойн арал, Бразил
Бразилаас 35 км-ийн зайд орших энэхүү газрыг гаднаас нь харвал яг л газрын диваажин шиг гайхалтай харагдах боловч, дотор нь ямар аюултай зүйл байгааг мэдэхийн аргагүй юм. Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, энд нийт 4000 гаруй могой амьдардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд 0.43 км/кв газар тутамд дор хаяж, нэгээс хоёр хортой могойтой таарах гэнэ. Хамгийн аймшигтай нь эндхийн могойнууд үхлийн аюул учруулдаг бөгөөд хэрвээ нэг л хатгуулсан бол, хүн ямар ч авралгүй амь насаа алддаг байна.
6
"Madidi" үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Болив
Магадгүй доорх зурган дээрээс харахад уг газар нь ямар ч аюулгүй мэт санагдаж мэдэх юм. Гэвч бодит байдал дээр энд төрөл бүрийн хортой ан амьтан болон ургамал байдаг байна. Хэрвээ та тэдгээрт хатгуулан биедээ хорыг нь авах юм бол, бүх биеэр тань загатнуулж, тууралт өгөх бөгөөд удалгүй амь насаа алдах аюултай байдаг аж.
7
"Үхлийн хөндий", Камчатка, ОХУ
ОХУ-ын Камчатка дахь "Үхлийн хөндий" гэх газар нь хорт хий ялгаруулдаг халуун оргилуурууд олонтой бөгөөд үүнээс нь болж, олон ургамал, амьтан устаж үгүй болоод байгаа гэнэ. Хүнд ч гэсэн ялгаагүй сөргөөр нөлөөлдөг бөгөөд биеэр юм туурч, энд тэндгүй загатнуулахад хүрдэг байна.
8
"Bikini Atoll", Маршаллын арал
Ихэнх арлуудыг харахад хэнд ч гэсэн, диваажин шиг санагдах нь бий. Харин "Bikini Atoll"-ийн хувьд өөр юм. Учир нь энэ газарт хэд хэдэн удаа цөмийн туршилт хийж байсан бөгөөд маш их хэмжээний хорт бодис агуулагддаг байна. Хэрвээ уг хорт бодис хүний биед халдварлагдвал хорт хавдраар өвчлөх магадлал өндөр болох аж.
9
"Зааны эзэнт гүрэн", Чонбури, Тайланд
Тайландыг зорьж ирж буй жуулчдад зориулсан нэгэн хачирхалтай гэмээр газар байдаг нь матрын хүрээлэн бөгөөд энд жуулчдыг тусгай тавцан дээр суулгаж, матраар дүүрэн голд аваачдаг аж. Үүний зорилго нь матрыг илүү ойроос харах боломжийг олгож байгаагаас гадна, тэднийг хооллох явдал гэнэ. Гэвч нэг биш удаа өлсгөлөн матрууд жуулчдын гарыг тас татаж, тэднээр хооллож байсан гэнэ.
10
"Afar", Этиоп
Этиоп улсын Афар гэх газар орших "Erta Ale" нь дэлхий дээрх хамгийн аюултай галт уул юм. Хамгийн аймшигтай нь уг галт уулын хайлмаг нь нуур болон урсдаг бөгөөд хэрвээ газрын гадарга дээр гарч ирвэл, ихээхэн аюул тарих боломжтой аж.
11
"Natron" нуур, Танзани
Давс, шүлтээр дүүрэн уг нууранд ойртсон амьд организм богино хугацааны дараа амьсгал хураадаг бөгөөд үүнээс болж, нуур руу ойртох, дотор нь орж сэлэх зэргийг хатуу хориглодог байна. Түүнчлэн уг нуураас хачирхалтай хурц үнэр гардаг бөгөөд энэ нь үхлийн хортой байдаг гэнэ.