1
Нарны түлэгдэлтийг эмчилнэ
Бид амьдрах хугацаандаа ядахдаа нэг удаа нарны хурц гэрэлд түлэгддэггүй гэж үү? Тэгвэл цайны ханд ашиглаад, арьсны түлэгдсэн хэсгийг эмчилж, загатнахыг болиулдаг байна. Тэр тусмаа хар цайны ханд илүү сайн нөлөөтэй аж. Иймд та дараагийн удаа хурц наранд гадуур явахаар бол, цайны ханднаас ахиуханг авч яваарай.
2
Нүдний хаванг бууруулна
Орой орондоо ороод, олон цагаар зурагт үзэх юм уу, эсвэл нойр дутуу явснаас болж, нүд хавагнах нь бий. Харин хар цайны ханд нүдэндээ доорх зурганд үзүүлсэн шиг тавивал хаванг буулгах ач тустай байна. Харин цайныхаа хандыг хөргөгчинд хийж, өглөө ашиглахаа мартуузай.
3
Түлэнхийг эмчилнэ
Хар цай нь найрлагандаа халууныг бууруулах үйлчилгээтэй "танин" гэх зүйл агуулдаг байна. Тиймээс та түлэгдсэн хэсэг дээрээ хар цайны хэрэглэсэн 2-3 ханд тавиарай. Үр дүнд нь өвчнийг намдааж, арьсыг төлжүүлэх болно.
4
Хаг арилгана
Үсний хаг бол бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг бэрхшээлүүдийн нэг билээ. Харин та хагнаасаа салах гэж их хэмжээний мөнгийг шампуньд зарцуулахаасаа залхаж байгаа бол, буцалгасан цайны хандыг үсэн дээрээ тавьж, нэг цаг байлгасны дараа үсээ угаагаарай. Үүнийхээ дараа үсэндээ иллэг хийх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг үсийг хагнаас ангижруулаад зогсохгүй, гялалзсан болгоно.
5
Арьсан дээр гарсан тууралтыг арилгана
Арьсан дээр гарч буй төрөл бүрийн тууралтыг ногоон цайны хандаар эмчлэх боломжтой. Учир нь ногоон цайнд тууралтын эсрэг үйлчилгээтэй "антиоксидант" агуулагддаг байна. Асуудалтай хэсэг дээрээ 15 минутын зайтай хэд хэдэн удаа цайны ханд тавих хэрэгтэй бөгөөд үүнийхээ хажуугаар өдөр 2-3 аяга ногоон цайг ууж хэвшээрэй. Ингэснээр мөн "HPV" вирусын гаралтай өвчин тусахаас сэргийлдэг аж.
6
Гутлын эвгүй үнэрийг дарна
Өмсөж буй гутал чийг татсанаас болж, эвгүй үнэр гардаг билээ. Тэгвэл одооноос эхлээд энэ зүйл асуудал биш боллоо. Учир нь та гутлан дотроо цайны ханд хийгээд хонуулаарай. Үр дүнд нь эвгүй үнэр алга болж, цоо шинэ мэт болох болно.
7
Бордоо болгон ашиглаж болно
Хэрвээ та жимс, ногоо тарих дуртай бол, цайны ханд ашиглаарай. Үүний тулд цайныхаа хандыг тарьж буй жимс, ногооныхоо хөрсөнд хийнэ. Ингэснээр мөөгөнцөртөхөөс сэргийлэх бөгөөд хурдан хугацаанд ургуулах тустай.
8
Аяга таваг угаах илүү хялбар болно
Хоол идсэний дараа тостой аяга, таваг угаах төвөгтэй байдаг. Гэвч энэхүү асуудлыг цайны ханд ашиглан шийдвэрлэх боломжтой юм. Үүний тулд аяга тавган дээрээсээ ус гоожуулж, дээрээс нь цайныхаа хандыг хийгээрэй.
9
Толь цэвэрлэнэ
Толь цэвэрлэх яагаад ч юм бэрхшээлтэй байдаг шүү дээ. Тэгвэл толин дээрх элдэв зураас болон толбыг арилгахдаа бага зэрэг саван түрхсэн алчуур болон цайны хандаар арчих хэрэгтэй аж. Танай гэрийн толь цоо шинэ мэт болох болно.
10
Гарын эвгүй үнэрийг дарна
Сонгино хэрчсэний дараа бидний гаранд эвгүй үнэр шингэж, арилахгүй зовоох нь бий. Энэ нөхцөлд гарынхаа хуруунуудыг савандаж, цайны хандаар угаавал уур хүргэмээр муухай үнэрийг үгүй хийх аж.
11
Шүдний өвчинг намдаана
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, аман дотроо цайны ханд хийгээд үзээрэй. 2-3 цайны хандыг амандаа хийснээр шүдний өвдөлтийг намдааж, буйл үрэвсэхээс сэргийлдэг аж. Түүнээс гадна, амны хөндий шархлахаас хамгаалах ач тустай юм.