1
Хувийн амьдралаа ярихаас айж, эмээхгүй
Хэрвээ та зөв хүнтэйгээ учирсан бол, түүнд хувийн амьдралаа ярихаас хэзээ ч эмээхгүй. Мөн түүний дэргэд эвгүй байдалд орох вий гэж огтхон ч ичиж, зовохгүй. Учир нь таныг чин сэтгэлээсээ хайрладаг хүн алдаа дутагдлыг тань шүүмжилдэггүй аж.
2
Ганцаараа байж чадна
Танд тав тухгүй байгаа үед та заавал бусадтай ярилцах шаардлага гарахгүй. Харин ч эсрэгээрээ дуу чимээ багатай газар тайван байхыг эрхэмлэх болно. Учир нь хайртаасаа мэдрэх хайрын хүчээр харилцаанд юу чухал вэ гэдгийг та хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож, мэддэг болсон байна.
3
Түүний юу бодож байгааг тоохгүй
Тэр миний талаар юу гэж бодож байгаа бол? хэмээн санаа зовохгүй бөгөөд энэ нь та хоёрыг аль хэдийн нэг хүн болсныг илтгэж байгаа хэрэг юм. Мөн мессежинд нь юу гэж хариу өгөх вэ гэж бодолхийлэхээ ч больно.
4
Бие биедээ санал бодлоо чөлөөтэй илэрхийлнэ
Танд бүх зүйл таалагдах албагүй шүү дээ. Зарим зүйл таны бухимдлыг төрүүлж, түүнтэйгээ ам зөрөх үе амьдралд бишгүй дээ л нэг тохиолдоно. Харин энэ үед та түүнээсээ айж, эмээлгүй үзэл бодлоо хэлж чадаж байвал, хайртдаа итгэж, найдаж байгаагаас гадна, та хоёр хэдийн дотно харилцаатай болсныг илтгэх аж.
5
Дургүй зүйлдээ ч дурлана
Хэрвээ таны хайрт кофе уух дуртай бол, та дургүй байсан ч гэлээ, магадгүй цаг хугацааны эрхээр дуртай болж болох юм. Мөн танд өмнө нь хайртай хүнтэйгээ орон дээрээ нүцгэн суунгаа кофе ууна гэхээр нэг л төсөөлөгддөггүй байсан бол, жинхэнэ хайртайгаа учирсны дараа үүнийг хийж, ядаад байх зүйл биш байсныг ойлгох болно.
6
Муу зуршлаа түүнээс нуухгүй
Насан туршдаа өөрийг тань хоёргүй сэтгэлээр хайрлах хүнтэйгээ учирсан бол, түүнээс муу зуршлуудаа нуух хэрэг байхгүй. Учир нь тэр таныг дээр дурдсанчлан бүх алдаа дутагдлын тань хамт хайрлана.
7
Найзууддаа танилцуулна
Та түүнийг дотны найзууддаа хэн болох, ямар бие хаатай, яаж хувцасладаг гэдгээс нь үл хамаарч, танилцуулах болно. Ингэснээр тэр таны хувьд хэр эрхэм чухал хүн болохыг өөрт нь мэдрүүлж буй хэрэг юм. Хамгийн гол нь таны хайртай хүн найзуудад тань таалагдах эсэх нь тийм ч чухал биш аж. Учир нь тэр танд зөвхөн таалагддаг байхад л хангалттай.
8
Та ч гэсэн түүний найзуудтай танилцана
Та түүнийг өөрийнхөө найзуудтай танилцуулсан учраас тэр ч гэсэн таныг найзуудтайгаа танилцуулах үе ирнэ гэдгийг бүү мартаарай. Энэ үед элдэв ааш гаргалгүй, түүний найзуудтай халуун дулаанаар инээмсэглэн, танилцах хэрэгтэй. Ингэснээр танилын хүрээ тань ч гэсэн нэмэгдэнэ шүү дээ.
9
Сонирхолгүй зүйл хийж байгаа ч гэсэн, хамтдаа байгаа нь сайхан байдаг
Та магадгүй бүхэл өдрийг зөвхөн түүнтэй цуг уйтгарлан өнгөрөөж ч болно. Гэсэн хэдий ч, түүнийг гэсэн сэтгэл тань одоог хүртэл хэвээрээ байгаа бол яах аргагүй зөв хүнтэйгээ учирчээ гэж ойлгож болох аж.
10
Түүний биед хүрэх бүрт сайхан мэдрэмж төрнө
Түүний цээжийг налж, эсвэл мөрийг нь зөөлөн дэрлэж, нэг бол гаранд нь хүрэхэд тайлбарлаж хэлэхэд хэцүү, гайхалтай сайхан мэдрэмж танд төрөх болно. Яг л байгалийн нэгдлүүд хоорондоо уусч байгаа мэт...
11
Үргэлж түүнийгээ инээлгэх арга замыг мэддэг
Магадгүй та хоёр хамтдаа зурагтаар ямар нэгэн инээдтэй зүйл үзээд огтхон ч инээхгүй байж мэдэх юм. Тэгтэл амьдралд тохиолдох олон зүйлс дээр өөрсдийн мэдэлгүй инээд алдах болно. Тэр ч бүү хэл хоёр биенээ харах төдийд нүүрэнд тань инээмсэглэл тодрох нь ч бий.
12
Өөрийгөө хянахгүй
Түүнийхээ хажууд юу хэлэх үү, ямар зүйл хийх үү, яах уу гэдэгтээ та хэзээ ч санаа зовохгүй. Заримдаа таны бодож байгааг гайхамшиг гэмээр хайрт тань ч гэсэн, бодож байх нь бий. Яг л нэг хүн шиг сэтгэх болно.
13
Өдөр шөнөгүй буу хална
Та хоёрын ярианд утгагүй зүйлс олон гарч болох ч гэлээ, хоорондоо буу халахаас хэзээ ч буцахгүй. Тэр ч бүү хэл, олон цагийн турш мессежээр харилцаж, чатлана гээд боддоо?
14
Бие биенийгээ инээлгэж, аз жаргал бэлэглэнэ
Хайртай хүнээ инээлгэж, аз жаргал бэлэглэхийн тулд ямар ч эрсдлийг үүрэхэд бэлэн байх бөгөөд та хоёр бие биенээ харцаараа мэддэг болж, илүү амархан ойлголцох аж.
15
Мессеж бичиж, дуудлага хийх оновчтой мөчийг хүлээхгүй
Та түүн рүү уртаас урт үргэлжлэх 2, 3 удаа явж байж дуусах мессеж бичихээсээ огтхон ч эмээхгүй. Мөн дуртай үедээ дугаарыг нь хийж, гар утас руу нь залгах болно. Мэдээж хариуд нь тэр хэзээ ч төвөгшөөхгүй. Яагаад гэвэл та түүний хувьд эрхэм чухал хүн шүү дээ.
16
Та хоёрын талаар бусад хүмүүс юу гэж бодож байгаа нь хамаагүй
Та хоёрын амьдрал, байгаа байдлын талаар бусад хүмүүс юу гэж бодох нь огтхон ч хамаагүй болох бөгөөд зөвхөн өөрсдөө хоорондоо болж, бүтэж байгаа нь л чухал байдаг аж. Түүнчлэн таны болон түүний гэр бүлийнхний та хоёрын талаарх бодлууд ч гэсэн ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь та хоёр бие биедээ 100 хувь итгэдэг.