1
Мөсний машин
Халуун өдөр мөстэй хүйтэн ундаа уух шиг сайхан зүйл байдаггүй. Гэхдээ таны үйлчлүүлж байгаа газар мөсний машинаа тогтмол угааж цэвэрлэдэг болов уу? Үнэнийг хэлэхэд тэд бүх зүйлсээ шил толь болтол нь цэвэрлэсэн байлаа ч, мөсний машинд тэгтлээ анхаарал хандуулж угаадаггүй нь харамсалтай. Ресторан, түргэн хоолны газар ажиллаж байсан олон хүмүүс үүнийг баталж, огт угаадаггүй болохыг нь хэлж, олон нийтийг гайхшруулдаг. Иймд та удаж, муудсан үнэртэй мөсийг ундаандаа хийлгэж, ууж байж ч мэднэ гэсэн үг юм.
2
Таны захиалсан ундаа мөн болов уу?
Та сүлжээ ресторанаас ундаа захиалж уухдаа, таны захиалсан ундаа яг мөн эсэхийг шалгаж үзэж байсан уу? Хэрэв тийм биш бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Тэд танд захиалсан ундааг тань үнэн зөвөөр өгнө гэдэг тун бэрх асуудал аж. Жишээ нь та кока кола захиалбал, илүү хямд колаг саванд хийж өгөх болно. Энэ мэтчилэн тэд үйлчлүүлэгчдээ хуурч, илүү их мөнгө авч, хямд ундааг савлаж өгдөг. Иймд та дараагийн удаа энгийн ус эсвэл савтай ундаа авч байгаарай.
3
Тахиа нь шинээрээ байдаггүй
Гадаадын түргэн хоолны сүлжээ ресторануудад зардаг гриллдсэн тахианы мах нь амт чанарын хувьд гайхалтай, харах төдийд л арааны шүүс асгаруулдаг. Гэвч тус махыг таны бодож байгаа шиг гриллдэж шардаггүй нь харамсалтай. Тэд махыг урьдчилан бэлтгэж, 4 цагийн турш гриллддэг байна. Угтаа бол 2 цаг гриллдэх ёстой ч, түргэн хоолны газруудад махыг 4 цаг гриллдсэнээр илүү зөөлөн болж, шинээрээ байна гэж үздэг. Дараа нь тэд махаа уураар үлээгч дээр тавьж, бүлээн хэвээр нь байлгаж, үйлчлүүлэгчид өгдөг. Ингэснээр нэг ёсондоо та грилл дээр халаасан, удсан хоол идэж байгаагаас өөрцгүй юм.
4
Ажилчид нь гараараа юу ч хийсэн байж мэднэ
Ресторан, түргэн хоолны газруудад ажиллаж байсан хүмүүс ажилчид нь ямар байдгийг сайн мэдэх биз ээ. Нэгэн залуу ресторанд ажиллаж байхад нь болсон үйл явдлыг хуваалцаж, хүмүүсийг гайхшруулсан байна. "Миний ажиллаж байсан ресторан их цэвэрхэн. Хүмүүс нь ажилсаг. Харин тэнд ажилладаг эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо их дотно, магадгүй тэд болздог байсан байх. Нэг өдөр хүн багатай учраас тэр хоёр гал тогоо орж, юм ярьж зогсохдоо залуу нь бүсгүйн өгзөг рүү гараа хийж байхыг харсан. Харин удалгүй хүмүүс захиалга өгч өнөөх залуу хоолоо хийх болсон. Гэхдээ тэр гараа огт угаалгүй шууд л хоолоо хийж эхэлсэн шүү. Энэ мэт явдлууд ресторанд их болдог" хэмээсэн юм.
5
Сурталчилгаа
Тэд өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд төрөл бүрийн арга хэрэглэж, үйлчлүүлэгчдийг татдаг. Ялангуяа онцгой хямдрал зарлаж, зарим бүтээгдэхүүний үнийг огцом буулгах нь бага зэрэг асуудалтай. Учир нь ихэнх ресторанууд хугацаа нь дуусах дөхсөн орцуудаа нийлүүлэн, хоол бэлтгэж, үүнийгээ хямд үнээр худалдаалдаг байна. Бизнес эрхлэгчид хүнд ямарваа нэгэн зүйлийг зүгээр өгнө гэж байдаггүй тул тэдний өнгөн далдлалтанд хууртаж, эрүүл мэндээ эрсдэлд оруулах шаардлагагүй билээ.
6
Дахин боловсруулсан хоол
Таны идэж дуусгалгүй үлдээсэн хоолыг шууд хаядаг гэж бодож байвал том эндүүрэл болох аж. Учир нь зарим ресторануудад бусдын идэлгүй үлдээсэн хоолыг өөр хүний хоолтой хольж, өгдөг. Гэхдээ энэ явдал өнөөгийн нийгэмд тун цөөн болов уу.
7
Хаа саагүй жоом
Хичнээн цэвэрлэж, ариун цэврийг сахидаг байлаа ч, хаанаас гэдэг нь мэдэгдэхгүй гэнэт жоом, шавж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Рестораны ажилчид өөрсдөө ч мэдэлгүй жоом үржүүлсэн байх нь бий. Үүнд тэднийг буруутгах хэцүү боловч, ариун цэвэр алдагдсан гэх үндэслэлээр яах ч аргагүй буруутгагдах ёстой билээ. Иймд гаднаасаа үнэхээр цэвэрхэн, тухтай ресторан байлаа ч, гал тогоонд чухам юу болж байдаг нь тодорхойгүй гэж ойлгож болно.
8
Эвгүй үнэр орсон мах
Таны идэж буй бургер, сэндвичийг олон төрлийн үхрийн махыг нийлүүлж хийдгийг мэдэх үү? Үхэр бүр өөр өөрийн онцлогтой боловч, тэдний махыг хооронд нь нийлүүлснээр илүү сайхан амт гардаг байна. Үүнээс гадна, шинэ махыг бага зэрэг үнэр орсон махтай хольж, хоол хийх нь ч бий. Тэд төрөл бүрийн амтлагч ашиглаж, хоолоо сайхан амттай болгох тул үйлчлүүлэгчид ямар махаар хийснийг тааж мэдэх боломжгүй юм.
9
Хугацаа нь дууссан соус
Хугацаа нь дууссан соусыг ашиглаж байна гэхээр хэний ч санаанд буумгүй байгаа биз? Гэвч бодит байдал дээр хугацаа нь дуусаад удаагүй соусыг ашигладаг, хоол амтлах газрууд олон байх аж. Тэд үүнийг хоолныхоо орцонд багтааж хийдэг тул үйлчлүүлэгчид мэдэхгүй өнгөрч, юу ч болоогүй мэт иддэг байна. Иймд та заавал хугацаа нь дууссан эсэх нь мэдэгдэхгүй хоол идэхийн оронд гэртээ тухлан, амтархан хоолоо идээрэй.
10
Таны хоол газар унасан байж ч магадгүй
Таны идэж байгаа хоол газар унаж, бага зэрэг бохирдсон байж ч мэднэ гэдгийг бодоод үзээрэй. Ресторанууд 5 секундын дүрмийг баримталдаг бөгөөд газар унаад удаагүй хоол хүнсийг хурдхан авч тавган дээр тавьдаг байна. Энэ нь тэдний хувьд тийм ч сүртэй зүйл биш бөгөөд байх л зүйл мэт хүлээн авдаг аж.
11
Зөв боловсон бай
Хэрэв та зөөгчийн дургүйг хүргэж, маргалдсан бол амттай сайхан хоол иднэ гэдэг тун бэрх аж. Учир нь тэд таны нүднээс далд юу хийж байгааг тааж мэдэх боломжгүй. Уурлаж, бухимдсандаа хоолыг тань бохир гараараа барьж, ёсгүй аашлахыг ч үгүйсгэхгүй. Энэ мэтчилэн тохиолдлууд олон гарч байсныг ресторан, түргэн хоолны газруудад ажиллаж байсан хүмүүс бүгд мэддэг аж.
12
Таны хоолонд шүлсээ хийсэн байж мэднэ
Таны идэж байгаа хоолонд хэн нэгний шүлс орсон байна гээд төсөөлдөө? Таатай санагдахгүй байгаа биз? Харин зөөгч, тогооч нар хөгжилдөж эсвэл танд дургүйцсэндээ хоолонд тань шүлсээ хаяж ч мэднэ. Тус хэрэг олон гардаг тул та өмнө нь хэн нэгний шүлстэй хоолыг идэж байсан байж ч мэднэ. Хэрэв та үүнд итгэхгүй байвал ресторанд ажиллаж байсан, эсвэл ажилладаг найз нөхдөөсөө лавлаад үзээрэй.
13
Шөл уух зөв сонголт мөн үү?
Гадуур хооллож байгаа тохиолдолд шөл авч уух тийм ч сайхан санаа биш юм. Учир нь ажилчид шөлтэй хоолонд шүлс, цэрээ хийж, ёсгүй аашлах явдал харьцангуй их болж хувирдаг. Яагаад гэвэл шөлөнд шүлсээ хийлээ гээд хэн ч мэдэхгүй. Иймд та ресторанд хоол идэхдээ шөлтэй хоол захиалахгүй байх нь гарч болзошгүй эрсдлээс сэргийлж байгаа хэрэг юм.
14
Гараа угаалгүй хоол хийж өгдөг
Зарим газруудын тогоочид гараа угаалгүй, бохир чигээр нь үйлчлүүлэгчдийн захиалсан хоолыг хийдэг. Үүнийг ажилчид нь мэддэг бөгөөд заримдаа хооллох үедээ ахлах тогооч нь гараа угаалгүй хоол хийснийг мэдээд бөөлжих шахна. Үүнийг нь шүүмжилсэн шинэ ажилчдыг менежер нь тоож, авч хэлэлцэхгүй. Ажилчдын дунд тус асуудал ийм байдлаар өнгөрч болох ч, хэрэглэгчид үүнийг нь мэдэхгүй өнгөрч байгаа гэхээр харамсалтай биш гэж үү?
15
Гал тогоон дахь муу ус
Түргэн хоолны газруудын муу усны хоолой нь гал тогооны өрөөтэй шууд холбоотой байдаг бөгөөд энэ нь бөглөрсөн үедээ аяга, тавагны тосгуур муу усаар дүүрэхэд хүргэх нь бий. Хамгийн хачирхалтай нь уг газруудын дарга нар энэхүү асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийгээд зогсохгүй, үйл ажиллагааг нь цааш үргэлжлүүлсээр байдаг аж. Гэтэл бид үүнийг мэдэлгүй бохир усанд угаасан аяга тавганд хоол, унд идэж уусаар л байдаг аж.