1
Алим
Өдөрт 2-4 ширхэг алим идсэнээр хавагнахаас сэргийлдэг. Түүнчлэн хоол боловсруулах эрхтний тогтолцоог дэмжиж, ходоод, гэдэсний төрөл бүрийн өвчин тусахаас сэргийлдэг. Алимыг түүхийгээр нь юм уу, эсвэл жигнэж идэж болно. Мөн 7 хоногт өдөр бүр 1-2 алим идвэл жин хасахад тусладаг гэнэ.
2
Яншуй
Яншуй нь бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулахад сайнаар нөлөөлдөг бөгөөд өглөө болон оройн хоолондоо хөнгөн зууш, салатандаа ашиглан, идэж болно. Мөн хаван буулгах үйлчилгээтэй аж. Яншуй нь удаан хугацаанд чанараа алддаггүйн дээр калори, уураг, амин дэмээр баялаг хүнс юм.
3
Интоор, бөөрөлзгөнө болон гүзээлзгэнэ
Эдгээр жимснүүд нь хүний биед хэрэгцээтэй кали болон магнигаар баялаг бөгөөд бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах ач тустай. Түүнчлэн эхний шатандаа байгаа төрөл бүрийн хавдруудыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг байна. Давснаас татгалзаж, дээрх жимснүүдийг идэхийг танд зөвлөе.
4
Гурвалжин будаа
Гурвалжин будааг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэж хэвшээрэй. Тэр тусмаа оройн хоолондоо гурвалжин будаатай хоол хийж идвэл маргааш өглөөг эрч хүчээр дүүрэн угтах болно.
5
Хатаасан чангаанз
Хатаасан чангаанзны найрлаганд бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулах нөлөөтэй амин дэмүүд ихээр агуулагддаг бөгөөд энэ нь хаванг богино хугацаанд үгүй хийх ач тустай. Түүнээс гадна, амт сайтай, эрүүл хүнс гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Мөн цайнд хийж уувал, гайхалтай сайхан амт оруулдаг байна.
6
Аньс
Аньс нь хүний биед чухал хэрэгтэй жимс билээ. Аньсны шүүс уувал хаванг тэр дор нь буулгах бөгөөд бие организмд дутагдаж буй хэрэгцээтэй витаминуудыг нөхөж өгдөг аж. Ямар ч насны хүн хэрэглэхэд тохиромжтойгоос гадна, жирэмсэн эхчүүд болон 3-аас дээш насны хүүхдүүд хэрэглэвэл илүү сайн нөлөө үзүүлэх нь бий.
7
Өргөст хэмх
Өргөст хэмхийг хоол хүнсэндээ хэрэглэж хэвшвэл олон гайхалтай нөлөөг үзүүлдэг байна. Тухайлбал, бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулж, хавантахаас сэргийлдэг. Мөн гэрийн нөхцөлд өргөст хэмх ашиглан маск хийж, хэрэглэж болох бөгөөд ингэснээр арьс илүү толигор, эрүүл болох ач тустай юм.
8
Тарвас
Тарвасанд дургүй хүн гэж бараг үгүй биз ээ. Учир нь уг жимсэнд олон төрлийн витамин агуулагдаад зогсохгүй, бие дэх хорт бодис болон илүүдэл шингэнийг гадагшлуулж, ходоод гэдсийг цэвэрлэх гайхалтай үйлчилгээтэй аж. Гэвч хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд өдөрт 2.5 кг болон түүнээс бага хэмжээгээр идэхэд тохиромжтой болохыг эмч нар зөвлөж байна.
9
Чэс (Eggplant)
Чэс нь хавантахаас сэргийлдэг. Бие дэх илүүдэл шингэн болон давсыг мөн гадагшлуулах ач тустай хүнс юм. Хаванг бууруулахын тулд чэсийг жигнэх юм уу, эсвэл чанаж хэрэглэж болно. Харин шарж идэж болохгүй гэдгийг анхаарна уу. Хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй бөгөөд энэ нь найрлаганд нь хүнийг хордуулж мэдэх "шүлт" их хэмжээгээр байдагтай холбоотой аж.
10
Болгар чинжүү
Чинжүү нь хоолонд гайхалтай амт оруулахаас гадна, магнигаар баялаг, бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулдаг чухал хэрэгцээтэй хүнс аж. Түүнчлэн найрлагандаа "ликопен" гэх хорт хавдраас сэргийлдэг бодис агуулдаг байна. Мөн түүхийгээр нь идвэл хавагнахаас сэргийлнэ.
Та эдгээр хоол хүнсийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэж хэвшсэнээр, хавагнахаас ангижраад барахгүй, урьдчилан сэргийлэх ач тустай юм. Танд эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсэн ерөөе!