1. Үсэндээ шампунь түрхсэний дараа толгой дээрээ бага зэрэг цагаан цуу дусааж, хэдэн минут байлгаад угаана. Үр дүнд нь таны үс урьд өмнөхөөсөө илүү гялалзах болно.
2. Сардаа нэг удаа найрлагандаа "авокадо" агуулсан маскыг үсэндээ түрхэж байгаарай.
3. Үсээ шампуниар угаахын оронд түүхий өндөгний шараар угаах хэрэгтэй. Хачирхалтай санагдаж болох ч, энэ нь үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс дутахааргүй сайн нөлөөг үзүүлдэг.
4. Үсээ тогтмол бүү угаа. Эс бөгөөс үсийг тань ургуулах үүрэгтэй тослогийн хэмжээг багасгаж, хуурайшуулдаг байна.
5. Сульфатгүй шампунь хэрэглэ. Учир нь найрлагандаа сульфаттай шампунь хэрэглэх нь үсний чийгшлийг үгүй хийдэг. Гоо сайхны бүтээгдэхүүн зарж, борлуулдаг дэлгүүрүүдэд сульфатгүй шампунь түгээмэл байдаг учраас олдохгүй байх вий гэж санаагаа зовоох хэрэггүй юм.
6. Унтахаасаа өмнө болж өгвөл үсээ сүлжиж байгаарай. Үр дүнд нь өглөө босоход үс тань арзайж, хэлбэрээ алдаагүй байх болно. Мөн ингэснээр үс хурдан ургуулах ач тустай юм.
7. Модон самаар өдөр бүр үсээ самнаж, хуйхандаа массаж хийж байгаарай. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулж, үс хурдан ургахад ихээхэн нэмэртэй байдаг аж.
8. Нарны хурц туяанаас үсээ байнга хамгаалж байх хэрэгтэй бөгөөд үүний тулд нарнаас хамгаалсан саравч өмсөх юм уу, эсвэл тусгай зориулалтын бүтээгдэхүүнүүд авч хэрэглээрэй.
9. Үсээ хатаахдаа болж өгвөл сэнс бүү ашигла. Харин үүний оронд агаарт хатаах хэрэгтэй юм. Хэрвээ зайлшгүй үс хатаагч ашиглахаар бол, үсээ хэт халааж, түлэхээс болгоомжлоорой.
10. Өглөө сэрэхдээ үснийхээ хэвийг алдуулахыг хүсэхгүй байгаа бол, орой унтахын өмнө үсээ хатаах ёстой аж. Нойтон үстэй унтах нь үсийг гэмтээхээс гадна, хэлбэрийг нь алдагдуулдаг.
11. Үсний хайч болон индүү ашиглахаасаа өмнө үсэндээ заавал халуунаас сэргийлэх "spray" буюу цацлага цацах хэрэгтэй бөгөөд ингэснээр таны үсэнд агуулагдах төмрийн хэмжээ алдагдахаас хамгаална.
12. "Арган"-ын тосыг хуурай үс болон хуйхандаа сайтар түрхээрэй. Таны үсэнд тэжээл өгөх болно.
13. Үсээ нойтон байх үед нь самнасны хэрэггүй. Учир нь ингэснээр үс амархан хугарч, гэмтдэг байна. Харин үүний оронд том шүдтэй самаар үсээ хатаасны дараа самнаж хэвшээрэй.
14. Болж өгвөл үсээ будаж, цайруулсны хэрэггүй бөгөөд будганд агуулагдах аммиак болон химийн хортой бусад бодисууд нь үсийг гэмтээгээд зогсохгүй, хуйхыг түлэх сөрөг нөлөөтэй юм.
15. "Сатин" болон торгон материалтай дэр ашиглаж байгаарай. Энэ нь таныг үсийг гэмтэхээс сэргийлдэг байна. Хажуу тийш харж хэвтэх үед үсний хэвийг алдагдуулахгүй байх давхар ач тустай.
16. Салаалсан үсээ 8 долоо хоногт нэг удаа хайчилж, үснийхээ эрүүл мэндэд анхаарч байгаарай.
17. "Биотин" хэрэглэ. Уг витамин нь үсэнд тэжээл өгч, хурдан ургуулахад тустай.
18. Стресс, бухимдал нь үсийг хамгийн ихээр гэмтээдэг гэдгийг бүү мартаарай. Хэдийгээр та үсээ арчилж байгаа ч, стрессээс ангижирч чадахгүй бол, таны үс хэзээ ч гялалзсан, өтгөн болохгүй аж.
19. Сайн идэх хэрэгтэй. Хүний үс идэж, уусан зүйлээс нь ихээхэн хамаарч, тэдгээрээс тэжээл авдаг. Иймд уураг болон байгалийн гаралтай өөх тос, витаминаар баялаг хоол хүнс идэж хэвшээрэй.
20. Төрөл бүрийн витамин болон байгалийн гаралтай тосоор баялаг маск үсэндээ түрхэж, гэмтэхээс нь сэргийлж болно.