Таны шээс ойр ойрхон хүрээд байна уу?

Эмэгтэйчүүдийн хамгийн ихээр санаагаа чилээж, анхаарлаа хандуулдаг зүйл бол яахын аргагүй давсаг, үтрээ орчмын өвчлөл байдаг. Ханиалгаж найтаалгах төдийд л өөрийн мэдэлгүй бага хэмжээний шээс дусаах явдал түгээмэл байх бөгөөд үүнийг тоолгүй явсаар хүндхэн асуудалтай учирч болзошгүй аж. Иймд бид та бүхэндээ давсаг сулрах буюу "шээс задгайрах" өвчнийг хэрхэн эмчлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе. 

Таны шээс ойр ойрхон хүрээд байна уу?

1 Давсаг сулрах буюу шээс задгайралт

Шээсээ барьж чадахгүй болж, санамсаргүй дусаахыг шээс задгайрах буюу давсаг сулрах хэмээдэг аж. Ялангуяа хүүхэд төрүүлсний дараа эмэгтэйчүүд давсаг султай болж ханиалгах, найтаах төдийд бага хэмжээний шээс дусааж, эвгүй байдалд орох магадлалтай байдаг. Үүнийг тоолгүй өнгөрч болохгүй бөгөөд эмчид хандаж, зөвлөгөө авахаас гадна, өөрөө амьдралын хэвшлээ өөрчилж, тус асуудлаас ангижирч болох аж. 

Давсаг сулрах буюу шээс задгайралт

2 Шалтгаан

Хүмүүс ямар учраас шээс ялгаруулалтын замд саад үүсч, хяналтгүй гоожих болсныг ойлгодоггүй. Харин "эстроген" дааврын хэмжээ багасч, аарцгийн булчинг сулруулахын зэрэгцээ үтрээ орчмыг хуурайшуулснаар шээс ялгаруулалт хяналтгүй болж эхэлдэг байна. "Эстроген" дааврын хэмжээ буурснаар үтрээ болон шээсний сувагны холбоос алдагдаж, өөрчлөгдөхөд хүрдэг аж. Энэ нь цаашлаад үтрээний халдварт өвчтэй болгох аюултай юм. 

Давсаг сулралтын шинж тэмдэг:

  • Инээх, ханиалгах, найтаалгах үед хяналтаа алдаж, шээс дусаах
  • Угаалгын өрөө орж, бие засахаас өмнө тэсэлгүй шээх алдах
  • Шээсээ барьж чадахгүй байнга дуслах, давсаг дүүрэн мэт санагдах боловч, бүрэн суллаж болохгүй байх

Шалтгаан

Харин одоо та бүхэндээ энэхүү асуудлаас хэрхэн сэргийлэх аргуудыг танилцуулъя. 

1. Шингэн зүйл уухдаа анхаарах 

Та их хэмжээний кафейны найрлагатай цай, кофе болон хийжүүлсэн ундаа уухаас татгалзаарай. Цэвэр ус болон шингэн шөл ууж хэвших хэрэгтэй бөгөөд энэ нь биеийг дотроос эрүүлжүүлж, тураах болно. 

Орой орондоо орохоос өмнө хэт их ус ууж болохгүй. Эс бөгөөс шөнө шээс хүрч, тухгүй байдал үүсгэнэ. Мөн та орой бүр орондоо орох болон сексийн өмнө, дараа угаалгын өрөө орж, бие засч хэвшээрэй. 

2. Давсагны үйл ажиллагааг сайжруулах дасгал 

Та урьд нь "Кегелийн дасгал" гэж сонсож байсан уу? Энэ нь аарцгийн доод ханыг чангалж, давсаг сулрахыг арилгах төдийгүй бэлгийн амьдралд онцгой сайн нөлөө үзүүлдэг. Та тус дасгалыг өдөрт хоёр удаа 3 сарын хугацаанд хийгээрэй. Дээш харж хэвтээд, аарцгийн булчингаа чангалж, 3-10 секунд байлгаад 1-5 секунд амарна. Энэ маягаар дасгалаа 10-20 удаа давтаж хийхэд хангалттай. 

3. Амьдралын хэвшлээ өөрчлөх 

Та амьдралын хэвшлээ өөрчилж, илүү эрүүл байхыг эрхэмлэснээр давсаг сулрах аюулаас салж чадах юм.

  • Хэвлийн дасгал хийх
  • Эрүүлээр турах арга замыг эрэлхийлж, давсаг болон аарцгийн булчингаа хэвийн байдалд оруулах
  • Согтууруулах ундаа болон хүчиллэг ихтэй хоол хүнснээс татгалзах
  • Чихэргүй цангис жимсний шүүс ууж, хэрэглэх
  • Тос, чихэр багатай тараг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх 

3 Шээсний замын халдвар

Хэрэв та шээсний замын халдвар өвчин тусах магадлалаа бууруулахыг хүсч байвал хэд хэдэн зөвлөмжийг дагах шаардлагатай юм. Үүнд:

  • Даавуун дотуур өмд өмсөх
  • Тампон хэрэглэхээс татгалзах
  • Шээсээ барьж болохгүй
  • Бие зассаны дараа сайтар арчих

Шээсний замын халдвар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()