Өдөр бүр самар идвэл бидний биед юу болох вэ?

100 гр ангаахай самарт (Pistachios) 540 калори агуулагддаг. Гэвч энэ нь биед ямар нэгэн асуудал учруулдаггүй бөгөөд өдөр бүр уг самрыг идсэнээр олон эерэг нөлөөг мэдрэх ажээ. Энэ нь зүрх судасны систем болон бодисын солилцоог сайжруулж, холестеролын хэмжээг бууруулж, хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй юм.

Өдөр бүр самар идвэл бидний биед юу болох вэ?

Өдөр бүр энэхүү самрыг идэх ёстой гэдгийг батлах 7 шалтгааныг хүргэж байна. Үүнд:

1. Ангаахай самранд хорт хавдрын эсрэг сайн нөлөө үзүүлдэг витамин Е агуулагддаг. Мөн "токоферол" гэх амин дэм агуулагддаг бөгөөд уушгины хорт хавдар тусах эрсдлийг 30 хувиар бууруулдаг байна. Тиймээс та өдөрт 50 гр ангаахай самар идэж байгаарай.

2. Хоёрдугаар шатандаа явж буй чихрийн шижин өвчнийг 10 хувиар бууруулна.

3. "Лютэйн" гэх антиоксидантаар баялаг учраас өвчний үрэвслийг намдаана. Мөн холестеролын хэмжээг 20 хувиар багасгадаг байна.

4. Хэрвээ өдөр бүр уг самрыг хэрэглэж хэвшвэл эрэгтэй хүний секс хийх дур хүслийг 51 хувиар нэмэгдүүлдэг. Энэ нь ангаахай самрын найрлаганд агуулагдах "тосны хүчил" сексийн гормоныг ялгаруулж, бэлэг эрхтэн рүү чиглэсэн цусны урсгалыг нэмэгдүүлдэгтэй холбоотой юм.

5. Энэхүү самар нь "файбер"-аар баялаг учраас хоол боловсруулах эрхтний тогтолцоог сайжруулдаг. 10 гр ангаахай самар идэхэд биед хэрэгцээтэй байгаа "файбер"-ийн хэмжээ нөхөгддөг байна.

6. Түүнчлэн найрлагандаа бусад самранд байдаггүй "каротенойд" буюу "лютэйн" болон "зексантин" антиоксидантуудын нэгдлийг агуулдаг бөгөөд энэ нь хүний нүдний хараа муудахаас сэргийлдэг ажээ.

7. Хэрвээ таны биед хөгшрөлт явагдаж байгаа болон хөгшрөлтөөс сэргийлэхийг хүсч байгаа бол өдөрт 5-10 ширхэг ангаахай самар идээрэй. Байгалийн "ботокс"-оор баялаг учраас хөгшрөлтийг удаашруулах болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()