Унтлагын өрөөгөө зөв тохижуулж, амар амгалан амьдрах Хятадын уламжлалт арга

Унтлагын өрөөнд хүн хамгийн их хугацааг өнгөрүүлдэг. Тиймдээ ч тус өрөө нь эерэг энергитэй, тав тухтай байх ёстой билээ. Иймд бид та бүхэндээ унтлагын өрөөг зөв тохижуулж, таатай мэдрэмж төрүүлэхүйц болгох Хятадын уламжлалт аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Унтлагын өрөөгөө зөв тохижуулж, амар амгалан амьдрах Хятадын уламжлалт арга

1 Ороо зөв байрлуулах

  • Ор тань хамгийн гол нь сайн чанарын, тухтай матрастай байх шаардлагатай.
  • Ор нь битүү буюу доороо ямар нэгэн агаар нэвтрэх зайгүй байх нь буруу. Харин ор нь доороо зай ихтэй байснаар таны биеийг энергиэр цэнэглэж, сэргээдэг байна. 
  • Та ороо хаалганаас хол тавиарай. Мөн хаалганы өөдөөс ороо харуулж байрлуулж болохгүй. 
  • Ороо цонх налуулж байрлуулахаас татгалзаж, хананд тулгаж тавиарай. 
  • Цахилгаан хэрэгсэл, залгуур зэргээс ороо хол байрлуулах хэрэгтэй. 

Ороо зөв байрлуулах

2 Сөрөг энергийг зайлуулах

  • Толийг орныхоо өөдөөс харуулж байрлуулж болохгүй. Таныг унтаж байхад толь хамаг сайн энергийг тань сорж авахаас гадна, хар даруулж зүүдлүүлдэг байна.
  • Орны эгц дээр гэрэл байрлуулж болохгүй. 
  • Унтлагын өрөөнд ямар нэгэн устай холбоотой зүйл байлгахгүй тал дээр анхаараарай. 
  • Ургамал ч мөн унтлагын өрөөнд байх тохиромжгүй. Учир нь ургамал нь шөнийн цагаар өөрөөсөө "нүүрстөрөгчийн давхар исэл" ялгаруулдаг байна.
  • Хувцас, эдлэлээ тарааж байрлуулж болохгүй. Энэ нь унтлагын өрөөний тав тухыг алдагдуулж, сөрөг энерги дууддаг. 

Сөрөг энергийг зайлуулах

3 Бусад эд зүйлсийг шалгах

  • Унтлагын өрөөний энд тэнд эд зүйлс хөглөрүүлж, тарааж болохгүй.
  • Гэр бүл, найз нөхдийнхөө зургуудыг унтлагын өрөөнд байрлуулах гэсний хэрэггүй.
  • Тав тухтай байдлыг бэлэглэх зөөлөн үзэмжтэй зургийг унтлагын өрөөний ханандаа өлгөж болох юм. 

Бусад эд зүйлсийг шалгах

4 Өрөөгөө тохижуулж, хайр сэтгэлээ сэргээх

​Та өрөөгөө зөв тохижуулснаар хайр сэтгэлийн асуудлаа шийдвэрлэж, урт удаан аз жаргалтай амьдарч чадах аж. 

  • Өрөө тань угаалгын өрөөнөөс хол байх ёстой. 
  • Унтлагын өрөө тань гурвалжин хэлбэртэй байвал сайн бөгөөд тус хэлбэр нь хайр дурлалыг бадраадаг аж.
  • Цонх нь дугуй хэлбэртэй байж болохгүй.
  • Өрөөнд ганц жижиг толь байхад хангалттай.
  • Орон дээр зөвхөн нэгээс хоёр хүн унтдаг байх ёстой. Өөр хүмүүс ээлжилж унтах нь нэг нэгнийхээ сөрөг энергийг биедээ хуримтлуулж, хосуудын харилцаанд асуудал үүсгэдэг байна. 
  • Өрөөнд тань хэрэглэдэггүй эд зүйлс байх шаардлагагүй. 

Өрөөгөө тохижуулж, хайр сэтгэлээ сэргээх

5 Тав тухтай өрөөг тохижуулах

  • Хуучирсан тавилга, огт хэрэглэдэггүй зүйлсээ гаргаж, өрөөгөө цэвэрлэж, цэгцлээрэй.
  • Уйтгар гунигт автуулахуйц ганцаардмал зургийг ханандаа өлгөж болохгүй. Үүний оронд дээр дурдсан үзэсгэлэнт байгаль, өнгө алаглам цэцэгсийн эерэг энергитэй зургийг өлгөөрэй.

Тав тухтай өрөөг тохижуулах

6 Өнгиний зохилдлого

Гал нь улаан, шороо нь бор шаргал, мод нь ногоон, ус нь цэнхэр, төмөр нь саарал өнгийг илтгэх аж. 

  • Шороо: Шороон бор өнгө нь эрүүл мэндийг хариуцаж, өвчин тусахаас сэргийлж байдаг.
  • Шороо болон гал: Хосуудын харилцааг сэргээж, өөдрөг болгоно.
  • Шороо болон мод - Өөр өөр сонирхлоос болж зөрчилдөөн үүсгэж, гэр бүлийн гишүүдийг хагаралдуулна.
  • Шороо болон төмөр: Сексийн амьдрал идэвхитэй болно.
  • Шороо болон ус: Тогтвортой, романтик харилцааг бий болгоно. 
  • Гал: Улаан өнгийн тавилга, хэрэгслээр өрөөгөө тохижуулснаар эрч хүч, дур хүсэл нэмэгддэг байна. 
  • Гал болон ус: Зөрчилдөөн, маргаан үүснэ.
  • Гал болон мод: Хамтдаа илүү хүчирхэг байж, бүхнийг даван туулна.
  • Гал болон төмөр: Харилцаанд сэв суулгаж, сэтгэл хөргөнө.
  • Мод: Тайван амгалан байдлыг бий болгоно.
  • Мод болон ус: Итгэлцэл нэмэгдэж, нэгнээ илүүтэйгээр хүсэмжлэх болно.
  • Мод болон төмөр: Амжилт гаргана.
  • Төмөр: Хүчирхэг байдал, нэгнээ хүндлэх сэтгэл нэмэгдэнэ.
  • Төмөр болон ус: Харилцаа нь улам бат бэх болж, хэзээ ч хагацахгүй нэгнээ хайрлах болно.
  • Ус: Өн удаан жил бие биенээ хайрлаж, өтгөс болох аж. 

Та эдгээр өнгөний зохилдлогоос хамаарч унтлагын өрөөгөө тохижуулж, тавилга болон ханын обойны өнгөө сонгоорой. Зөв тохижуулж, өнгөө зөв сонгосон өрөө нь хосуудын харилцааг зохицуулж, хайр сэтгэлийг бадраах нь бий. 

Өнгиний зохилдлого

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()