Та үүнийг мэдэх үү?

Үргэлж шинэ зүйлийг туршиж үзэж, мэдлэгийн цар хүрээгээ мэдээ, мэдээллээр баяжуулах хүсэл сонирхолтой хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэнд зориулан сонин содон бүхнийг нэгтгэсэн "Та үүнийг мэдэх үү?" нийтлэлийнхээ цоо шинэхэн дугаарыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа танин мэдэхүйн ертөнцөөр аялцгаая. 

Та үүнийг мэдэх үү?

1. Эрдэмтдийн судлаж буй атом нь яг үнэндээ атомын масс юм. Өөрөөр хэлбэл атом бус атомын масс гэж нэрлэх ёстой ажээ. Тэмдэглэгээ нь "А" юм.

2. Хэрвээ тухайн сарын эхний өдөр ням гаригт таарч байвал, 13-ны өдөр нь баасан гаригт тохиодог. 

3. Бид пицца болон жигнэмэгийг идэхдээ нарийн хэсгээс нь эхэлж иддэг.

4. Сансар огторгуй хоосноос гадна, ямар ч амьдрах боломжгүй гэдэг нь худал юм. Учир нь энд бүх зүйл оршин байдаг. 

5. Бидний ходоод гэдэс төмсийг шингээхдээ нухсан төмс шиг хэлбэртэй болгодог байна.

6. Ухаалаг утасны "Хуруугаар таних төхөөрөмж"-ийг хакердахын тулд утасны арын хэсэг дэх хурууны хээнүүдийг ашиглаж болох юм.

7. Хавайд "Surfing" буюу далай тэнгисийн давалгаан дээгүүр гулгах спортыг дунд сургуулиудад хичээл болгож заадаг.

8. Хэрвээ хүний нүд зураг авдаг камер байсан бол, нарийвчлал нь 576 мегапиксел байх гэнэ.

9. Доорх зурган дээрх нохой нь 9 жилийн турш эзнээ ирэхийг хүлээсэн дэлхийн хамгийн алдартай, сэтгэл уярам түүхийн эзэн болох "Хачико" нохой юм. 

10. Далай ван гарагт зуны улирал бүхэл бүтэн 40 жилийн турш үргэлжилдэг хэдий ч, -346 хэмийн температуртай байдаг нь хачирхалтай байдаг байна. 

11. Доорх зурган дээрх мөсөн уул нь алдарт "Титаник" хөлөг онгоцыг сүйрүүлсэн юм.

12. Хэрвээ та 70 буюу түүнээс дээш жил наслах юм бол, таны үзсэн даваа гараг нийт 10 жил гэж ойлгож болох юм. 

13. Доорх зураг нь галт уулын дэлбэрэлтийг сансар огторгуйгаас авсан гэрэл зураг ажээ.

14. Дэлхий ертөнц боулингийн бөмбөгнөөс илүү гөлгөр байдаг.

15. Озоны давхаргын хэмжээ улам багасч байгааг эрдэмтэд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

16. Япончууд нэгэн цоо шинэ, амь насанд аюултай "экстрим" төрлийн спортыг нээжээ. Үүнийг "Банзай агаар дээр шумбалт" хэмээн нэрлэсэн бөгөөд маш аюултай аж. 2700 гаруй метрийн өндрөөс эхлээд шүхэрээ шидэж, 2 секундын дараа араас нь үсрэнэ. Ингэхдээ агаарт шүхрээ барьж авч, газарт унахаас өмнө аюулгүй байдлаа хангах ёстой гэнэ. 

17. Дэлхий дээрх бүх амьд биетүүдээс хүн л цор ганц амьдрахын тулд мөнгө төлдөг.

18. Венесуэл улс дахь "Angel"-ийн хүрхрээ нь дэлхий дээрх хамгийн өндөр хүрхрээ бөгөөд ойролцоогоор 979 метр өндөр ажээ.

19. Шведэд сургуульд элсэн орох үед төр засгаас нь 187 долларын тэтгэлэг олгодог. 

20. 1962 онд Танзани улсад "галзуурах" өвчин гарч, уг өвчнөөр 1000 гаруй хүн 18 сарын турш зовж, шаналжээ. Уг өвчнийг Америкчууд албаар тараасан гэж үздэг юм. 

21. Шүдний оо гурван өнгөтэй байдаг нь дараах учиртай юм. Цагаан нь шүдний өнгөрийг арилгах үүрэгтэй бол, цэнхэр юм уу ногоон өнгөтэй нь микробны эсрэг гелийн агууламжтай байдаг байна. Харин улаан өнгө нь буйлны бэхжилтийг сайжруулах үйлчилгээтэй. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()