Тус хотын үнэт түүх, байгалийн баялаг нь Бусан хотыг аялал жуулчлал, соёлын хүрээнд дэлхийн хэмжээний хот болох нэр хүндийг бий болгоход түлхэц болсон бөгөөд олон улсын хэмжээний хөрөнгө оруулагчид, гэрээ хэлэлцээр хийх сонирхолтой хүмүүсийн дунд халуун цэг болж алдаршсан байна.
1
"Beomeosa" Сүм
Beomeosa сүм нь 1300 гаруй жилийн түүхтэй буддын шашины сүм юм. Энэхүү сүмийг Силлагийн хаант улсын үед Юу Санг гэх лам бариулсан бөгөөд маш олон төрлийн соёлын өвийг хадгалж байдаг байна.
2
"Jagalchi" загасны зах
Jagalchi загас худалдааны зах нь Бусандаа төдийгүй Солонгосдоо хамгийн томд тооцогдох далайн бүтээгдэхүүний зах бөгөөд та энэ захад бүх төрлийн далайн бүтээгдэхүүнээр хийсэн Солонгос үндэстний хоолыг зооглох боломжтой юм.
3
"Haeundae" далайн эрэг
Haeundae далайн эрэг нь Бусан хотод байрлах бөгөөд 1.4 км урт , 64м өргөнтэй бөгөөд энэхүү далайн эргийн элс нь амарч тухлахад таатай байдгаараа алдартай юм. Мөн энэхүү далайн эргийн эргэн тойронд 300 гаруй кафе, ресторанууд байдгаас гадна далайн гаралтай бүтээгдэхүүний хоолоороо хамгийн алдартай юм байна.
4
"Taejongdae" ресорт парк
Taejongdae парк нь Бусандаа төдийгүй Солонгосдоо хамгийн алдартай далайн гайхамшигийг харуулсан үзэсгэлэнт газар юм. Энэхүү парк нь Силлагийн эрин үед амьдарч байсан хаан Taejong Mu-Yeo-н нэрээр нэрлэгдсэн байна. Та Бусан хотоор аялахдаа энэ газар заавал очиж үзээрэй.
5
"Yonggungsa" сүм
Yonggungsa сүмийг та анх хараад л бишрэх байха. Далайн эрэг дээр байрших үзэсгэлэнт сүмийн зургийг авч аялах сонирхол төрөхгүй байхын аргагүй. 1376 оноос буюу Goryeo-н үеэс эхтэй бөгөөд олон олон түүхийн дурсгалыг та үзэх болно.
6
Дэлхийн хамгийн том Их дэлгүүрээр Дэлхийн гиннесийн номонд бүртгүүлсэн Shinsegae Centum city
7
Шөнийн Бусан хотыг нэг дор харж болох Хванён уулын оргил.
8
Бусан аквариум
Бусан хот бол далайгаараа маш алдартай хот. Та энэхүү хотоор аялахдаа далайн аквариумыг үзэхгүйгээр явж болохгүй. Учир нь энэхүү аквариумд далайн 35,000 гариу төрлийн загас, хэвлээр явагч, нялцгай биетэн болон далайн ургамал байдаг байна. Танд далай тэнгисээр аялж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх энэ газраар заавал аялаарай.
9
Бусан хоол
Бусан хот нь дэлхийд хоолоороо алдартай тэр тусмаа далайн гаралтай бүтээгдэхүүний хоолоор бүр ч их алдартай хот юм. Та dwaeji gukbap буюу гахайн махан шөл, hotteok буюу амтлаг соустай хуушуур хамгийн гол нь шинэхэн далайн бүтээгдэхүүн амьд наймаалж, түүхий загас гэх мэт.