2017 онд трэнд болох зүйлс

2017 он бидэн дээр айлчилж ирээд багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд моодноос гарсан зүйлсийг хуучин онтой нь үдэх цаг нэгэнт болжээ. 2016 онд "matte" уруулын будаг, контур, хүзүүний өвөрмөц зүүлт гээд олон гайхалтай зүйлс трэнд болсон ч гэлээ, энэ жил бүр илүү сонирхолтой зүйлс трэнд болж, хувьсал авчрах нь ээ. Томоохон хотуудад зохион байгуулагддаг загварын шоунууд, сошиал хэрэглэгчдийн сонголт зэргээс тухайн жилд ямар зүйлс трэнд болохыг тодруулдаг байна. Ингээд 2017 онд хамгийн ихээр трэнд болох 15 зүйлтэй танилцацгаая.

2017 онд трэнд болох зүйлс

15 Гялалзсан хумсны будалт

Өнгөрсөн жилийн хувьд "matte" гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн жил байлаа. Кайли Женнерийн "matte" уруулын будаг амжилт авчирч, бүсгүйчүүдийн гоо сайхны цүнхэн дотор явах болсон. Энэ нь ч түүний нэр хүндийг улам өсгөж, алдартай болгосон гэхэд буруудахгүй. Гялалзсан эд зүйлс 2016 оны өвлийн гоо сайхны трэнд байсан бол, энэ жил хумсаа гялалзсан мэт будаж, янзлах нь трэнд болжээ. "Pinterest" болон "Instagram"-аар дүүрэн гялалзсан маникюр, педикюр хийлгүүлсэн бүсгүйчүүдийн зураг байгаа бөгөөд олны танил эрхмүүдээс загвар өмсөгч Жижи Хадид загварын шоу, арга хэмжээнүүдэд уг хумс будалтын трэндээр гоёж байгаа нь харагдсан. Хамгийн алдартай өнгөнүүд бол мөнгөлөг саарал, улаан шаргал, алтадмал шар, цэнхэр болон ягаан билээ. Мөн солонгорсон өнгийг ч дурдах хэрэгтэй. Гялалзсан зүйлсэд дуртай хүмүүсийн хувьд ингэж хумсаа будаж, янзлах нь таалагдах биз ээ. Учир нь ингэснээр яг л гүнж шиг харагдах юм.

Гялалзсан хумсны будалт

14 Үсээ сүлжиж боох

Эмх замбараагүй үс засалтууд олон жилийн турш алдартай байлаа. Магадгүй энэ нь сайхан харагддагаас гадна, залхуу хүрсэн өдрүүдэд арчилгаа шаардагдаггүй учраас амар байдаг байж мэдэх юм. Гэвч 2017 онд энэ бүхэн өөрчлөгдөх нь ээ. Нью-Йоркын загварын шоуны үеэр загвар өмсөгчид үсээ боож, тайзан дээр алхаж байсан бол, өөр шоунуудад үсээ бүр дээрээ сүлжиж, боосон байсан нь ажиглагдсан. Эмэгтэй хүний өөрийгөө шүтэх үзлийг илтгэсэн гэмээр уг үс засалт нь 2017 онд трэнд болох нь гарцаагүй юм. Хэрвээ та уг хэв маягаар үсээ янзлахыг хүсч байвал эхлээд үсээ сайтар самнаж, дараа нь гараараа хөвсийлгөж, аль хэсгээ боохоо шийдээрэй. Хүзүүнийхээ ард, хажууд болон толгойн дээрээ боолт ашиглан, боож болно. Харин сүлжихээ мартав аа? 

Үсээ сүлжиж боох

13 Нүүрсэн эм

Сүүлийн жилүүдэд нүүрсэн эмний хэрэглээ их байсаар ирсэн. Мөхөөлдөс, коктэйл, хар салат болон хар өнгийн бургер гээд хоол хүнсэнд өргөнөөр ашиглах болсон. Хамгийн гол нь харагдаж байгаа байдал нь өвөрмөц болохоос биш, хоол хүнсийг сайжруулах ямар ч шаардлагагүй. Тэгвэл 2017 онд ч гэсэн нүүрсэн эм хүмүүсийн хэрэгцээг хангах бөгөөд гэхдээ гоо сайхны бүтээгдэхүүнд ихээхэн ашиглагдах бололтой. Шүдний оо болон сойзонд нүүрсэн эмийг ашигладаг. "Instagram" болон бусад сошиал сувгуудаар нүүрсэн эм шүд хэрхэн гайхалтай цайруулж байгаа тухай хүмүүсийн хийсэн бичлэгүүд олон байдаг. Та магадгүй нүүрсэн эмээр шүдээ угаахгүй байж болох юм. Гэвч нүүр цэвэрлэгч, маск, арьс гуужуулагч зэрэг нүүрсэн эм найрлаганд нь орсон бусад гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, арьсаа цэвэрлэж, нүхжилтийг багасгах боломжтой гэдгийг санаарай.

Нүүрсэн эм

12 Хоолны материал хүргэлтийн үйлчилгээ

Эрүүл, зөв хооллохыг хүсч, хоол хийж идэх гэсэн ч, зав, чөлөө байхгүй бол хоолны материал хүргэлтийн үйлчилгээг ашиглах хэрэгтэй бөгөөд энэ нь магадгүй таны 2017 оны хамгийн ихээр таалагдах трэнд болж мэдэх юм. Цөөнгүй тооны компаниуд хэдийн уг үйлчилгээг нэвтрүүлээд байгаа бөгөөд энэхүү үйлчилгээг авснаар 7 хоног бүр оройн хоолоо гэртээ төвөггүй хийж идэх боломжтой болох ажээ. Тухайн 7 хоногт ямар төрлийн хоол хийж идэх төвлөгөөтэй байгаагаа хэлэхэд л хангалттай. Цавуулаг, хүнсний ногооны, цагаан хоолтны, эртний гэх мэт хүн бүрийн хэрэгцээнд тохирсон олон төрлийн хоол хүнсээр үйлчилдэг байна. Энэ ч үүднээс 2017 онд уг үйлчилгээ трэнд болох нь гарцаагүй юм. Олон хүмүүс идэхийг хүссэн хоолныхоо материалыг захиалж, өөртөө зориулан төрөл бүрийн хоолоо хийж идэх биз ээ.

Хоолны материал хүргэлтийн үйлчилгээ

11 "Bralette" буюу хатуулгагүй загвартай хөхний даруулгууд

Хатуулгагүй хөхний даруулга нь 2015 онд трэнд болж байсан бол 2017 онд энэ нь бүр халуухан болж шинэчлэгдэх ажээ. Нью Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Prada”-гийн цамцны гадуурхыг, “Miu Miu”-гийн даашинзны гадуур өмсөх зориулалттайг, “Alexander Wang”-ийн бие ороосон загвартайг, “Alexander McQueen”-ийн арьсан материалтайг гээд нийт 4 төрлийн хөхний даруулгуудыг танилцуулж, хүмүүсийн харцыг булаагаад амжсан юм. Эдгээр хатуулгагүй хөхний даруулгыг ажил, албаны уулзалтанд өмсөхөд тохиромжгүй бөгөөд болзоо, үдэшлэг цэнгүүнд илүү гайхалтай зохицох болно. 2015 онд энэхүү хөхний даруулга нь өхөөрдөм төрхийг илтгэж байсан бол энэ жил илүү этгээд, халуухан байдлыг тодотгох аж. Хэрэв та үүнийг хэрхэн өмсөхөө мэдэхгүй байгаа бол өндөр суудалтай жинсэн өмд болон арьсан өмдтэй хослуулаад үзээрэй. Гайхалтай харагдах нь гарцаагүй.

"Bralette" буюу хатуулгагүй загвартай хөхний даруулгууд

10 Нисэх онгоцны стиль

Олны танил эрхмүүд болон одууд нисэх онгоцны буудлаар зорчихдоо яг л улаан хивсний ёслолд оролцож байгаа мэт сэтгэгдлийг бусдад төрүүлдэг. Олон жилийн турш Миранда Керр болон Ким Кардашьяан нарын нисэх онгоцны буудал дээр явж байх үедээ өмссөн хувцаснууд загварын чиг хандлагыг өөрчилсөөр ирсэн билээ. Тэдний зургууд сошиал сувгуудаар цацагдаж, улмаар хүмүүсийн толгойнд нисэх онгоцны буудлаар зорчихдоо тусгайлан өөр төрлийн хувцас өмсөх ёстой мэт ойлголтыг төрүүлсэн нь нууц биш юм. Хэрвээ та ч гэсэн энэ трэндийг баримтлахыг хүсч байвал нисэх онгоцны буудлаар үйлчлүүлэхдээ хуучин загвартай бэлтгэлийн хувцас юм уу, эсвэл товчтой цамц, нарны шил зүүгээрэй. Танд хачин санагдаж мэдэх ч, онгоцны буудал дээр байгаа олон хүн таны өмсөж, зүүснийг ихээхэн сонирхох болно.

Нисэх онгоцны стиль

9 80-аад оны загвар

Хэрвээ танд их үс, тод өнгийн будгаар нүд болон зовхио буддаг байсан 1980-аад оны хэв маяг үгүйлэгддэг бол, баяртай мэдээ дуулгая. Учир нь уг хэв маяг 2017 онд буцаад трэнд болох нь ээ. Солонгорсон юм шиг өнгө өнгийн хувцас гэрэл гэгээ цацруулж, хүн бүрийн харааг булаах нь дамжиггүй юм. Энэ жилийн Нью-Йоркын загварын 7 хоногоор дэлхийн алдартай брэндүүд 80-аад оны коллекцийг танилцуулсан бөгөөд энэ үеэр "Balenciaga" мөрийг илүү тодотгож өгсөн загвартай хүрэм, "Saint Lauren" гоёмсог хүзүүний зүүлт болон даашинз, "Gucci" Диана гүнж шиг дэгжин харагдуулах хувцаснууд, "Isabel Marant" урт ханцуйтай цамцыг тус тус олон нийтэд танилцуулсан байна. Та ч мөн дээрх хувцаснуудаас сонгон өмсөж, 80-аад оны үед эргэн очоорой.

80-аад оны загвар

8 Биед хор хөнөөлгүй амттангууд

Хоол хүнсийг зөв тохируулан идэх нь 2016 оны томоохон трэндүүдийн нэг байсан билээ. Будааг хүмүүс хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэж байсан бол, хамгийн онцлог, заавал идэх ёстой хүнсээр "авокадо" шалгарсан. Харин энэ байдал 2017 онд өөрчлөгдөх бөгөөд хүмүүс эрүүл хооллолт руу гол анхаарлаа хандуулах төлөвтэй байгаа юм. Биед хор хөнөөлгүй амттангууд нь чипс болон шоколаднаас илүү эрэлт хэрэгцээтэй байх аж. Хөлдөөсөн далайн гаралтай бүтээгдэхүүн, бяслагтай прецель, давстай темпе, фалафел чипс, жикама жигнэмэг нь барууны улс орнуудад алдартай бөгөөд удахгүй дэлхийн өнцөг булан бүрт түгэх юм. Хэрвээ та эрүүл зөв, хооллохыг хүсч байвал эдгээр амттангуудыг идэх хэрэгтэй бөгөөд бүр хүсвэл хэрхэн хийх жорыг нь олж аваад, гэртээ хийж идсэн ч болно шүү дээ.

Биед хор хөнөөлгүй амттангууд

7 Богино өсгийтэй гутал

Богино өсгийтүүд 2017 онд трэнд болох магадлал маш өндөр байна. Гэвч хүмүүсээс ихээхэн шүүмжлэл хүртээд байгааг дурдах нь хэрэгтэй болов уу. Нью-Йоркын загварын 7 хоногоор "Prada" брэнд хар өнгийн, "Chanel" брэнд хоёр өөр өнгийн, "Celine" брэнд чамин загвартай богино өсгийтүүдийг тус тус танилцуулсан. Богино өсгийт өмнө нь яах аргагүй охид, бүсгүйчүүдийн хувьд трэнд байсан. Гэвч орчин цагт загварын мэргэжилтнүүд богино өсгийт өмсөх нь онцгүй харагдуулдаг гэж үзэж байгаа юм. Хэдий тийм ч гэлээ, энэ трэнд АНУ-д хэдийн газар авчээ. Уг трэндэд тааламжгүй хандаж байгаа хүмүүс байгаа ч гэлээ, сайн талаас нь харвал загварлаг, хөөрхөн харагдуулдаг, мөн хөлд эвтэйхнээс гадна, өндөр өсгийтийг бодоход хөлийг өвтгөдөггүй давуу талтай билээ.

Богино өсгийтэй гутал

6 Гэр доторх цэцэрлэг

Хүмүүс олон цагийг гэр доторх цэцэрлэгтээ өнгөрүүлэх болно. Эрдэмтэн судлаачид ургамал, цэцэг нь хүний стресс бухимдлыг үгүй хийж, тайвшралыг өгч, сэтгэл гутралаас сэргийлдэг болохыг баталжээ. Гэвч харамсалтай нь өнөөдөр ихэнх хүмүүс гэртээ тасалгааны цэцэг тарьж, ургуулахыг таашаадаггүй. Тэгвэл 2017 онд хүмүүсийн дунд гэртээ тасалгааны цэцэг тарьж, ургуулах трэнд газар авах нь ээ. Хүн бүрт гэртээ цэцэг тарьж, ургуулснаар ногоон төгөлд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, гэр орныг чимэхээс гадна, цэвэр агаарыг мэдрүүлэх болно. Олон компаниуд онлайнаар гэр дотроо тасалгааны цэцэг тарьж, ургуулах боломжоор хангаж, энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх болсон нь илүү дөхөм болох юм. Хамгийн чухал нь ургамал, цэцэгнүүдээ сайтар арчлах хэрэгтэй. Зарим цэцгүүдийг өдөр бүр услах шаардлагатай байдгийг мартаж болохгүй.

Гэр доторх цэцэрлэг

5 Өөр болгосон футболк

Бага зэрэг томдсон загвартай футболка өмсөх нь дээхэн үеийн моод ч гэлээ, 2017 онд дахин трэнд болох магадлалтай байгаа аж. Энэхүү трэнд 2017 оны Нью-Йоркийн загварын 7 хоногоор олон нийтийн хүртээл болсон юм. Дэлхийн алдарт брэндүүд болох "Marques' Almeida" нэг мөр нь ил гарсан загвартайг, "Victoria Beckham" секс төрхийг илтгэсэн, уранхай загвартайг, "Jacquemus" уранхай, бага зэрэг томдсон загвартайг, "Alexander Wang" урт ханцуйтай футболкануудыг тус тус танилцуулжээ. Хэрвээ та энэ трэндийн нэг хэсэг болохыг хүсч байвал судалтай футболка худалдаж аваарай. Учир нь дээр дурдсан загварын шоунд загвар өмсөгчдийн өмссөн судалтай, хэлхэгэр футболканууд өөрийн эрхгүй хүмүүсийн харааг булааж байсан юм. 

Өөр болгосон футболк

4 Байгалаарай байгаа үс

Одоогоос хэдэн жилийн өмнө үс засалтын цоо шинэ уур амьсгал гарч ирсэн билээ. Гэвч эргээд моод нь хуучирч байгааг дурдах хэрэгтэй. Шулуун, буржгар үсний хэв маягуудаас илүү 2017 онд байгалаараа байгаа, ямар нэгэн байдлаар будаж, янзлаагүй үс трэнд болох гэнэ. Үүнд хар, шаргал, буржгар бүх төрлийн үс багтана. Энэ трэндийг баримтлахын тулд өглөө босоод, үсээ сайтар самнаж, 14 дээр дурдсаны дагуу үсээ сүлжиж болох юм.

Байгалаарай байгаа үс

3 Ягаан өнгө

2015-2016 оны хооронд шаргал болон завсрын өнгөнүүд гол трэндүүд байсан нь нууц биш юм. Тэгвэл 2017 онд ягаан өнгө трэнд болох бөгөөд Парисын загварын 7 хоногоор батлагдсан гэж хэлж болно. Тухайлбал "Topshop" ягаан өнгийн өндөр өсгийт, "Bottega Veneta" яв ягаан өнгийн арьсан материалтай хүрэм, "Hermes" мөн уг өнгийн даашинзыг тус тус олон нийтэд танилцуулсан юм. Ягаан өнгийн хувцас нь ялдам, дур булаам өнгө бөгөөд хувцасны шүүгээнд энэ өнгийн хувцаснууд заавал байх ёстой аж. Түүнчлэн ягаан өнгийн уруулын будаг, эсвэл гар цүнх худалдаж авч, өөрийн болгоорой.

Ягаан өнгө

2 Жижиг гар цүнхнүүд

Эрт үеэс, өөрөөр хэлбэл хамгийн анхны цүнх бий болсон цагаас эхлэн цүнхний загвар үргэлж том байсаар ирсэн. Олны танил бүсгүйчүүд том, бор өнгийн цүнх барьж явдаг байсныг санаж байгаа биз ээ. Гэвч одоогоос хэдэн жилийн өмнө том хэмжээтэй гар цүнхнүүд моодноос гарч, хэмжээ нь багассаар өнөөдрийн жижиг хэмжээтэй гар цүнхнүүд моодонд орсон билээ. Саяхан болж өнгөрсөн Нью-Йоркийн загварын 7 хоногоор "Velentino" брэнд уруулын будагны өнгөтэй төгс зохицохыг, "Hermes" брэнд ямар ч бүсгүйг гоо үзэсгэлэнтэй харагдуулахыг, "Chloe" брэнд бугуйвчтай хослуулан зүүвэл төгс харагдах гар цүнхнүүдийг танилцуулсан байна. Гар цүнх нь оройн цагаар гадуур гарах үедээ барихад хамгийн тохиромжтой бөгөөд гар утас, банкны карт болон уруулын будгаа хийх зориулалттай юм.

Жижиг гар цүнхнүүд

1 Торон даашинз

Хүүхэд байхдаа та баллетчин болно гэж мөрөөдөж байсан уу? Хэрвээ тийм бол, 2017 онд энэ хүсэл тань биелэхээр барахгүй, бүр хүмүүсийн дунд трэнд болно гэдгийг дуулгахад таатай байна. Парис болон Нью-Йоркийн загварын 7 хоногуудаар баллетчидын өмсдөг торон загвартай даашинзуудыг дэлхийн алдартай хувцасны брэндүүд олон нийтэд танилцуулсан юм. Жишээлбэл "Dior" задгай загвартайг, "Molly Goddard" хээнцэр загвартай даашинзуудыг тус тус танилцуулжээ. Хэрвээ та энэ трэндийг баримтлах бодолтой байгаа бол өвдөг давсан урттай, торон даашинз сонгохыг зөвлөж байна. Доогуур нь өндөр өсгийт өмсвөл төгс зохицох болно. Өнгөний хувьд ягаан, шаргал, усан цэнхэр өнгөтэй байвал илүү тохиромжтой. 

Торон даашинз

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()