1
Дэлгүүрийн сагс авах
Дэлгүүрт орж, сагс авах гэтэл заавал зоос хийхийг шаарддаг. Харин энэ үед та зоосны оронд түлхүүрээ нүх рүү нь хийхэд л хангалттай юм.
2
Түлхүүрээ машин дотор цоожилсон тохиолдолд
Энэхүү аргыг зөвхөн хуучны технологиор бүтээгдсэн машинд л ашиглах боломжтой. Эхлээд гутлын үдээсийг зурагт үзүүлсэнтэй адил зангидаж бэлтгээд, хаалганы завсраар оруулаарай. Дараа нь үүсгэсэн зангилааг түгжээнд хийж чангалаад, дээш татах хэрэгтэй. Ингээд л хаалга асуудалгүй онгойх аж.
3
Түгжээ хөлдсөн үед
Өвлийн улиралд машины тань түгжээ хөлдөж гацсан бол, түлхүүрээ асаагуурт халаах хэрэгтэй. Дараа нь халаасан түлхүүрээ түгжээнд хийгээд үзээрэй.
4
Цахилгаан шатыг давхар бүрт зогсоохгүй байх
Та яаралтай ажилтай байвал цахилгаан шатыг давхар бүрт зогсоолгүйгээр хүссэн газраа богино хугацаанд буух боломжтой юм. Ингэхдээ цахилгаан шатны "хаах" товчин дээр дарж, буутлаа гараа салгахгүй байгаарай.
5
Шатахууны чанарыг шалгах
Шатахуун түгээгүүрийн газраас бензин авч байхдаа чанарыг нь шалгахыг хүсвэл цагаан цаасан дээр бага зэргийг дусаагаад үзээрэй. Дараа нь үүнийгээ үлээж, арилгах хэрэгтэй. Харин шатахууныг үлээж арилгасны дараа цаасан дээр толбо үлдвэл энэ нь сайн чанарын бензин юм. Хэт их тос цаасанд шингэж үлдсэн бол тийм ч сайн чанарынх биш болохыг илтгэдэг байна. Харин цаасан дээр шар өнгийн толбо үүссэн бол энэ нь дизель түлштэй хольсон шатахуун гэж ойлгож болох ажээ.
6
Дарс онгойлгогч байхгүй үед онгойлгох
Хэрэв танд дарс онгойлгогч байхгүй бол хана болон өрөөсөн гуталны тусламжтай онгойлгож болно. Эхлээд дарсаа алчууранд боох юм уу, эсвэл гуталны дотор зурганд үзүүлсэнтэй адил байрлуулна. Дараа нь дарсаа хананд цохиж, бөглөөг нь сулруулах хэрэгтэй бөгөөд эцэст нь хөндийрсөн бөглөөг гараараа сугалж авахад хангалттай юм. Хэрвээ та агаар салхинд явж байгаа үед хананд биш модонд цохиж онгойлгох боломжтой.
7
Уруулын будагны толбо үүсгэхээс сэргийлэх
Уруулаа будсаны дараа хаана ч хүрсэн толбо болж, төвөгтэй байдал үүсгэдэг. Харин үүнээс сэргийлэх хялбар аргыг дуулгая. Та уруулаа будсаны дараа цаасан салфеткыг голоор нь салгаж, дан болгож байгаад уруул дээрээ тавьж, хуурай энгэсэг түрхээрэй. Ингэснээр будаг тань хаа саагүй наалдахгүй аж.
8
Гар утсаа усны хамгаалттай болгох
Та гар утсаа усны хамгаалалттай болгохын тулд гадуур нь бэлгэвч углаарай.