Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн 15 зуршил

Хайрлах хүнтэй байна гэдэг энэ хорвоо дээрх хамгийн үнэтэй бэлэг билээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие биедээ уусан шингэж, нэг хүн болж, амьдралаа эхлүүлж, гал голомтоо бадраах нь юутай ч зүйрлэшгүй жаргал юм. Харин хамтдаа амьдраад эхэлснээс хойш хэн хэнийх нь сул тал, дутагдлууд ил болж, гарч ирдэг. Тэгвэл эрчүүдийн ямар зуршлууд бүсгүйчүүдийн дургүйг хамгийн ихээр хүргэдэг юм бол? Хамтдаа асуултын харилутыг мэдэж авцгаая.

Бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг эрчүүдийн 15 зуршил

1 Дасгал хийснийхээ дараа шүршүүрт орохгүй байх

Эрчүүд эрүүл чийрэг, сайхан биетэй болохын тулд фитнессээр хичээллэж, хөлсөө урсгадаг. Гэвч тэд заримдаа цэвэр цэмцгэр байх ёстой гэдгээ умартаж, усанд орохоос цааргалах нь бий. Харин энэ нь эмэгтэйчүүдийн дургүйг хүргэдэг байна. Учир нь хөлс үнэртсэн биеийг хэн тэврээд хэвтэхийг хүсэх вэ дээ.

Дасгал хийснийхээ дараа шүршүүрт орохгүй байх

2 Ээждээ эрхлэх

Хэдийгээр эрчүүд нас биед хүрсэн эр хүн ч гэлээ, ээждээ одоог хүртэл нялх хүүхэд нь хэвээрээ байдаг. Тэд ээждээ хааяа эрхэлж, нялх хүүхэд шиг ярих нь бий. Харамсалтай нь үүнийг харсан ямар ч бүсгүй эрхийн тэнэг, ээжийнхээ өврөөс гараагүй нялх жаал гэх мэтээр дүгнэдэг ажээ.

Ээждээ эрхлэх

3 Бэлэг эрхтэндээ хүрэх

Заримдаа эрэгтэй хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй бэлэг эрхтэндээ хүрээд авдаг нь нууц биш юм. Гэхдээ мэдээж хэрэг энэ үйдлийг гэр орондоо байхдаа ихэвчлэн гаргадаг. Эрчүүдэд энэ үйлдэл нь таатай санагддаг байж болох ч, эмэгтэй хүнд тийм ч сайхан харагддаггүй ажээ. Арга ч үгүй биз дээ. Эмэгтэйчүүд маань ариун цэврийг дээд зэргээр эрхэмлэдэг хүмүүс шүү дээ.

Бэлэг эрхтэндээ хүрэх

4 Нэг дотуур өмдөө олон хоног дараалан өмсөх

Хүн бүр өмсөж буй хувцсаа цэвэрхэн эдлэж, хэрэглэхээс гадна, ойр ойрхон угааж, цэвэрлэж байх ёстой. Энэ нь өвчин тусахаас сэргийлэхээс гадна, ариун цэврээ сахиж буй хэрэг юм. Тэр тусмаа дотуур өмдөө тогтмол сольж байх хэрэгтэй гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу. Дотуур өмдөө солилгүй удаан хугацаанд өмсвөл хайрттайгаа нэг оронд орох үед эвгүй үнэр гарч болох эрсдэлтэй гэдгийг мартаж хэрхэвч болохгүй юм.

Нэг дотуур өмдөө олон хоног дараалан өмсөх

5 Согтууруулах ундаа уух

Архи үнэртүүлээд ороод ирсэн ямар ч эр хүнд таатай хандах эмэгтэй энэ хорвоо дээр өдрийн од шиг цөөхөн биз ээ. Тиймээс эрчүүд минь болж өгвөл хэтрүүлэлгүй ууж байхыг бодоорой. Архи үнэртүүлэлгүй гэртээ орох нь хайртай эхнэр, халамжит ханиа хүндэтгэж буйн илрэл юм шүү. 

Согтууруулах ундаа уух

6 Олон нийтийн газар хийгээ гаргах

Олон нийтийн газар хийгээ гаргах нь соёлтой, боловсролтой хүнээс гарах үйлдэл яавч биш билээ. Тэр тусмаа эхнэр, найз охиноо хажуудаа дагуулаад явж байх үедээ олон нийтийн газар хийгээ гаргавал өөрийгөө болон хайртыгаа үл хүндэтгэж буй хэрэг юм. 

Олон нийтийн газар хийгээ гаргах

7 Илүүдэл үсээ хусах

Үүнийг хоёр талаас нь ойлгож болно. Илүүдэл үсээ хусч байна гэдэг тухайн эрэгтэй цэвэр цэмцгэр байдалдаа анхаарч буй хэрэг юм. Харин үүнийгээ эмэгтэй хүнд харуулах хэрэггүй болов уу. Мэдээж тэдэнд сайхан санагдахгүй нь лавтай шүү дээ.

Илүүдэл үсээ хусах

8 Хумсаа авах

Хумсаа авах гэхээр хамгийн түрүүнд эмэгтэй хүн толгойнд орж ирдэг. Учир нь тэд хумсаа авч, будахаас гадна, гоо сайхны салонд очиж, хумсаа янзлуулдаг шүү дээ. Тэгвэл эрчүүд эмэгтэй хүний хажууд байхдаа "тас няс" хийтэл нь дуугаргаж, хумсаа авах нь яагаад ч юм бүсгүйчүүдийн дургүйг хүргэдэг ажээ.

Хумсаа авах

9 Шимэх

Сурагч, оюутан насанд анхны хайртайгаа учирчихаад, томоогүй зандаа хөтлөгдөн нэгнийхээ хүзүүн дээрээ чанга гэгч нь үнсэж, шимэж байсан үе хүмүүсийн амьдралд бишгүй дээ л нэг тохиолдож байсан биз ээ. Гэвч энэ нь охид, бүсгүйчүүдэд огтхон ч таатай санагддаггүй байна. Учир нь тэд чинь цэвэр ичимтгий хүмүүс шүү дээ. Маргааш нь хичээл, ажил дээрээ ув улаан тамга тавиулчихсан явж байхыг хүсэхгүй нь лавтай биз ээ.

Шимэх

10 Шүлсээ гоожуулах

Заримдаа эрчүүд шөнө унтаж байхдаа өөрийн мэдэлгүй шүлсээ гоожуулах нь бий. Албаар ингэж байгаа хэрэг биш ч гэлээ, мэдээж хэрэг хажууд нь хамт хэвтэж байгаа бүсгүйд энэ нь таатай санагдахгүй байх нь ойлгомжтой. Учир нь шүлс гэхээр бидний толгойнд бохир зүйл хамгийн түрүүнд бодогддог шүү дээ.

Шүлсээ гоожуулах

11 Ханиад хүрч, халууран арчаагаа алдах

Эр хүн амьдрал, гэр бүл, эхнэр хүүхдээ авч явах асар өндөр үүрэг, хариуцлагыг хүлээдэг. Гэтэл ханиад томуу тусах төдийд арчаагаа алдаж, нус нулимсандаа хутгалдан хэвтэх нь эмэгтэй хүний эр хүнийг үнэлэх үнэлэмжийг бууруулдаг ажээ. Тэдний толгойнд "Ханиад тусаад ингэж байгаа юм чинь, ирээдүйд өөр олон зүйл тохиолдох үед энэ хүн яаж амьдралаа авч явах юм бол?" гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг гэнэ.

Ханиад хүрч, халууран арчаагаа алдах

12 Шууд л унтаад өгөх

Сайхан секс хийх юм уу, эсвэл хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөсний дараа юу ч хэлэлгүй унтаад өгөх нь эрчүүдийн гэм биш, зан гэлтэй. Тэгвэл энэ нь эмэгтэйчүүдийн дургүйг маш ихээр төрүүлэхээс гадна, өөрийг нь хүндэтгэхгүй байгаа мэтээр ойлгогддог ажээ.

Шууд л унтаад өгөх

13 Кинон дундуур унтах

Хамтдаа кино үзээд, романтик өдрийг өнгөрүүлж байхад зарим эрчүүд киноны үйл явдлаас залхаад ч тэр үү, зүүрмэглэн унтах нь бий. Гэвч энэ үйлдэл нь хамт яваа эмэгтэй хүнд эвгүй санагдаж, сэтгэл рүү нь ус цацах шиг л болдог байна.

Кинон дундуур унтах

14 Нэг алчуур хэрэглэх

Нэг алчуураараа нүүр болон биеэ ч арчих нь эмэгтэйчүүдэд таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. Учир нь тэд нүүр гарын болон биеийн алчуур тусдаа байх ёстой гэж үздэг ажээ.

Нэг алчуур хэрэглэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()