1
Угаалтуур цэвэрлэнэ
Шарлаж, бохирдсон угаалтуур, ванныг цэвэрлэхдээ хүнсний содыг ашиглаарай. Эхлээд содаар бохирдож, шарласан хэсгийг үрж, хэсэг хугацаанд байлгасны дараа угаах хэрэгтэй.
2
Хаг арилгана
Үс тань хагтсан бол хүнсний соданы тусламжтайгаар асуудлаасаа салаарай. Содыг устай хольж зуурмаг болгоод үсэндээ түрхэж, хэсэг хугацааны дараа угаана.
3
Хувцасны толбо арилгана
Хувцсан дээр тогтсон толбыг арилгахад хүнсний сода нь маш том тус хүргэх аж. Та толботой хэсэгт содны зуурмагыг тавьж, 5-10 минут байлгасны дараа үрж угаагаарай.
4
Шинэхэн жимс, ногоог угаах
Та жимс, ногоог угаахдаа содатай ус ашиглаарай. Энэ нь бохирдол, нян бактерийг илүү сайн устгах аж.
5
Тавилга цэвэрлэх
Хөргөгч болон шүүгээний муухай, удсан үнэрийг дарахын тулд аяганы талаар сода хийж шүүгээний буланд тавиарай. Нэг хоногийн дараа гэхэд эвгүй үнэр арилсан байх болно
6
Хумс бэхжүүлнэ
Хэрэв хумс тань хэврэг болж, амархан хугараад байвал хүнсний содыг устай зуурч, хумсандаа түрхээрэй.
7
Гарны эвгүй үнэр арилгана
Сонгино, сармис, загасны мах гээд хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн барьсны дараагаар гараа хичнээн угаасан ч үнэр нь арилдаггүй шүү дээ. Тэгвэл савангаар нэг удаа угаачихаад, дараа нь бага зэрэг содаар яг савангаар угааж байгаа юм шиг үрж угаагаарай.
8
Махны модыг цэвэрлэх
Махны модыг яг л шинэ мэт өөгүй, элдэв үнэр, бохирдолгүй болгоё гэвэл хүнсний содаар үрж, угаах хэрэгтэй. Үүний дараа цэвэр усаар зайлахад махны мод шинэ мэт сайхан болсон байх болно.
9
Хөлс дарагчийг орлоно
Хэрэв танд хөлс дарагч байхгүй бол хүнсний содыг ашиглаж болно. Хүнсний содыг сугандаа түрхэхэд л хангалттай.
10
Амны эвгүй үнэрийг арилгана
Амнаас тань эвгүй үнэр үнэртээд байна уу? Тэгвэл өглөө оройдоо шүдээ угаасныхаа дараа нэг стакан буцалсан усанд нэг жижиг халбага сода хийж хутгаад зайлж байгаарай.