1
Цэнхэр жинс, цагаан цамц
Алдартай загвар өмсөгч нар ямар хувцсыг хэрхэн тааруулж өмсөх вэ? гэдгээ тун сайн мэддэг. Ердөө л жинсэн өмдөн дээр цагаан цамц, майк, футволкыг өмсөөд л дур булаам, дэгжин харагдаж чаддаг. Бүсгүй та ч мөн тэдний хувцаслалтаас санаа авч, гоёорой.
2
Хар өнгөөр хувцаслах
Хар өнгө нь гоолиг бас дэгжин харагдуулдаг. Тиймдээ ч алдар цуутай бүсгүйчүүд тус өнгөөр гангарч, өөрийгөө улам бүр дэгжин харагдуулах нь бий. Хамгийн гол нь хувцсаа зөв тохируулж өмсөх хэрэгтэй гэдгийг анхаараарай.
3
Пүүз
Загвар өмсөгчид өндөр өсгийтөөс илүүтэй пүүз өмсдөг. Энэ нь тэднийг чөлөөтэй, дэгжин харагдуулдаг билээ. Сүүлийн үед өндөр өсгийтөөс илүү пүүз өмсөж, чөлөөтэй хувцасласан бүсгүйчүүд дур булаам, мэдрэмжтэй харагддаг болсон.
4
Савхин хүрэм
Хэзээ ч моодноос гарахгүй савхин хүрэм бол тэдний дотны найз билээ. Та ч бас савхин хүрмийг хувцастайгаа тохируулан өмсөж, загварлаг төрхийг бүрдүүлэх боломжтой юм.
5
Нэвсгэр хувцас
Өөрт томдсон нэвсгэр хувцас нь үргэлж дэгжин, мэдрэмжтэй харагдсаар ирсэн. Таныг илүү халуухан, эрх чөлөөтэй харагдуулж, давуу талуудыг тодотгодог байна. Та ч бас энэ хувцсаар гоёж болох юм.
6
Өөрт тохирсон жинсийг сонгох
Өнөөдөр загвар өмсөгч бүрийн шүүгээнд байдаг хувцас бол яахын аргагүй жинс юм. Мэдээж өөрийн онцлогт тохируулан бариу, сул, өндөр суудалтай, богино суудалтай гэхчлэн жинсэн өмдөө сонгож өмсөх хэрэгтэй.
7
Эрэгтэй хувцас өмсөх
Зангиа, ботинк, цамц гээд л эрэгтэй хувцсыг тохируулан өмсөх загвар өмсөгчид олон байдаг. Энэ нь тэднийг бусдаас өөр харагдуулж, хажуугаар өнгөрөх хүн бүхний харцыг татаж чаддаг. Харин яагаад та ч бас ингэж хувцаслаж болохгүй гэж?...
8
Хөнгөн нүүр будалт
Сүүлийн үед хөнгөн нүүр будалттай охид нь залуусын сэтгэлийг хөдөлгөх болсон. Тэр ч үүднээсээ загвар өмсөгчид аль болох нүүрээ будахгүй байхыг эрхэмлэдэг. Бүсгүй та ч гэсэн хэт тод нүүр будалтаас татгалзаарай.
9
Нарны шил
Загвар өмсөгчдийг нарны шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэд жилийн дөрвөн улиралд нарны шил зүүж, өөрсдийн имижээ бүрдүүлдэг. Энэ нь тухайн хүнийг илүү мэдрэмжтэй, дур булаам харагдуулдаг билээ.
10
Тансаг чимэглэл
Мэдээж тансаг, гоёл чимэглэл, дэгжин даашинзгүйгээр загвар өмсөгчдийг төсөөлөхийн аргагүй. Бүсгүй та ч бас үдэшлэг цэнгүүнд очихдоо, дур булаам даашинзыг, тансаг зүүлттэй хослуулаарай.