Гутлаа хувцастайгаа хэрхэн зөв тохируулж өмсөх вэ?

Гутал гэдэг бол эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлэх бас нэгэн чухал зүйл билээ. Та хичнээн сайхан гуталтай байлаа ч, үүнийгээ зөв тохируулан өмсөж чадахгүй бол ямар олиг байх билээ. Харин эсрэгээрээ өдөр тутамд өмсдөг гутлаа хувцастайгаа зөв зохицуулж өмсвөл дэгжин, эрхэмсэг харагдаж, хүн бүрийн харааг булаах боломжтой юм. Тийм ч учраас бид та бүхэндээ гутлаа хэрхэн хувцастайгаа зөв тохируулан өмсөх тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. 

Гутлаа хувцастайгаа хэрхэн зөв тохируулж өмсөх вэ?

1 Баллерина

Баллерина буюу углааш нь хөлд эвтэйхэн, өмссөн хүнээ эелдэг даруу нэгэн болгож харагдуулдаг. Та үүнийг юбка, даашинз болон богино загвартай өмдний доогуур өмсөж болно. Түүнчлэн уг гутал таныг илүү эмэгтэйлэг харагдуулах болно.

Баллерина

2 Өндөр өсгийт

Тансаг, эрхэмсэг, дэгжин байдлыг илтгэх энгийн атлаа цэвэрхэн өндөр өсгийт гуталгүйгээр эмэгтэй хүнийг төсөөлөхийн аргагүй. Та өндөр өсгийтийг ажил хэрэгч хувцаслалтанд тохируулан өмсөөрэй. 

Өндөр өсгийт

3 Кет

Кет, пүүзийг зөвхөн дасгал хийх, гүйхэд өмсдөг гэх хуучинсаг үзэл бодлоо толгойноосоо авч хаяарай. Та кет болон пүүзийг чөлөөт хувцаслалтанд тохируулан өмсөж болох юм. 

Кет

4 Урт түрийтэй гутал

Урт түрийтэй гутал нь хавар, намар, өвлийн улиралд өмсөхөд илүү тохиромжтой. Бариу жинс, богино юбка, богино даашинзтай өмсөж болох бөгөөд таны эмэгтэйлэг байдлыг илүү тодотгож, дур булаам харагдуулна.

Урт түрийтэй гутал

5 Шагай давсан түрийтэй гутал

Өмд, юбка, даашинзтай гайхалтай сайхан зохицож, таны үзэсгэлэн гоог тодотгох шагай давсан түрийтэй гутал таны шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг юм. Гэхдээ уг гутлан дээр хослуулан өмсөх даашинз болон юбка тань дэрвэгэр байх ёстойг анхаараарай. 

Шагай давсан түрийтэй гутал

6 Үргэлж ултай сандаал

Зуны улиралд бид аль болох онгорхой, задгай загвартай гутал өмсөхийг хүсдэг. Харин тухайн хүсэлд нийцсэн сонголт бол яахын аргагүй үргэлж ултай сандаал билээ. Энэ нь ямар ч хувцаслалтанд сайхан харагдах бөгөөд таныг илүү эмэгтэйлэг болгож, загварын мэдрэмжийг тань бусдад гайхуулах аж. 

Үргэлж ултай сандаал

7 Загварлаг өндөр өсгийт

Хүн бүрийн харааг булааж, нүдийг хужирлах загварлаг өндөр өсгийтийг өмд, юбка болон даашинзны алинд нь ч тохируулан өмсөж болно. 

Загварлаг өндөр өсгийт

8 Намхан ултай сандаал

Та гэрээсээ гарахдаа гадуур амжуулах ажил ихтэй, их алхахаар бол намхан ултай сандаалыг өмсөж болно. Энэ нь хөлд амар байх төдийгүй таныг халуун дулаан энерги цацруулдаг нэгэн мэт харагдуулна. Уг гутлыг чөлөөт загварын хувцас, шорттой хослуулан өмсөхөд тохиромжтой. 

Намхан ултай сандаал

9 Биеийн өнгөтэй өндөр өсгийт

Охидын номер нэг сонголт болсон биеийн өнгөтэй өндөр өсгийтийг өнгө дагуу хувцастай өмсвөл илүү тохиромжтой. Ялангуяа зөөлөн өнгийн даашинз, юбкатай сайхан зохицдог байна. 

Биеийн өнгөтэй өндөр өсгийт

10 Ботинк

Эрэгтэйлэг загвартай ботинкыг албаны хувцаслалт, шулуун өмдтөй хослуулж өмсөөрэй. Энэхүү гутал нь таныг илүү хүчирхэг, мэдрэмжтэй харагдуулах болно. 

Ботинк

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()