1
Ямар үед сүнсэнд даруулдаг вэ?
"Сүнсэнд даруулах" үйл явц шөнө дунд унтаж байх үед ихэвчлэн тохиолддог боловч, эрдэмтдийн үзэж буйгаар дараах хоёр үед илүүтэй явагддаг байна. Үүнд:
- Хүн орондоо орж унтах үед бие организм амарч, оюун ухаанд ямар нэгэн байдлаар хөдөлгөөн хийх юм уу, эсвэл ярих комманд очдоггүй бөгөөд энэ нь сүнсэнд даруулах үндэс болдог байна.
- Сүнсэнд даруулах үед нүд нээлтэй байхаас гадна, хүнд сэрүүн байгаа мэдрэмж төрдөг. Энэ нь "Нүдээ хөдөлгөж унтах"-тай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл унтаж байх үед хүний нүд тодорхой хэмжээнд хөдөлж байдаг гэнэ. Харин сүнсэнд даруулах үед хөдөлгөөнд орших нүд нээгддэг бөгөөд үүнээс өөр үйлдэл хүн хийж чаддаггүй байна.
2
Сүнсэнд даруулах төрөл
1999 онд хийсэн судалгаагаар нийт гурван сүнсэнд даруулах төрөл байдаг гэнэ. Үүнд:
- Шулмас, буг чөтгөр: Хүний цээжин дээр ямар нэгэн зүйл сууж, дарж буй мэдрэмж төрдөг. Амьсгалж чаддаггүй.
- Дагагч: Хэн нэгэн огтхон ч салахгүй дагж буй мэдрэмж төрнө. Маш их айдас мэдрэгддэг.
- Жингүйдэгч: Ямар ч шалтгаангүйгээр хөөрөх юм уу, нисч буй мэдрэмж төрдөг.
3
Ямар хүмүүс ихэвчлэн сүнсэнд даруулдаг вэ?
АНУ-ын эрдэмтдийн үзэж буйгаар 14-17 насныхан сүнсэнд даруулах тохиолдол элбэг байдаг байна. Түүнчлэн эр, эм хамаагүй дэлхийн нийт хүн амын 40% нь ямар нэгэн байдлаар сүнсэнд даруулдаг ажээ.
4
Сүнсэнд даруулж буй шалтгаан
2015 онд хийсэн эрдэмтдийн судалгаагаар сүнсэнд даруулах хэд хэдэн шалтгаанууд байдаг болохыг олж тогтоожээ. Үүнд:
- Тухтай унтаж чадахгүй байх
- Өдөр бүр өөр цагуудад унтах
- Сэтгэл гутрал, стресс бухимдал
- Дандаа дээшээ харж унтах
- Хөлийн шөрмөс татах, бадайрах
- Эрүүл мэндийн байдал
- Хүчирхийлэлд өртсөн эсэх
5
Сүнсэнд даруулахаас сэргийлэх боломжтой юу?
Сүнсэнд даруулахыг болиулах ямар нэгэн боломж байхгүй бөгөөд харин урьдчилан сэргийлэх хэд хэдэн аргууд байдаг байна. Үүнд:
- Стресс бухимдлаас хол байх
- Дасгал хөдөлгөөн хийх /Орондоо орохын өмнө хийх хэрэггүй/
- Тогтсон цагт унтаж амрах
- Эмчийн зөвшөөрөлгүй ямар нэгэн эм бэлдмэл ууж болохгүй
- Сэтгэл санааны гутралаас ангижрах
- Дандаа дээшээ харж унтахаас татгалзаж, унтах байрлалаа тогтмол өөрчлөх
- Сүнсэнд даруулсан үедээ анхаарлаа төвлөрүүлж, хуруу, гараа хөдөлгөх гэж хичээх
Сүнсэнд даруулах үйл явц нь хүний унтах, сэрэх цикл алдагдсан үед үүсдэг байна. Түүнчлэн та нойрноосоо сэрсэн ч, тархи тань унтаа хэвээрээ байх үеийг сүнсэнд даруулах гэж нэрлэдэг бөгөөд энэ үед булчингууд суларсан байдаг учраас бид биеэ хөдөлгөж чаддаггүй ажээ. "Сүнсэнд даруулах" тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал та ЭНД дарж үзээрэй.