Нүүр гарынхаа алчуураа угаахдаа гаргадаг 7 алдаа

Бидний нүүрэндээ хүргэж, арьсаа арчиж цэвэрлэх нүүр гарын алчуур хамгийн цэвэрхэн байх ёстой. Ингэснээр бид элдэв нян бактери, халдвар зэргээс өөрийгөө сэргийлэх ач тустай юм. Гэвч алчууруудаа зөв угаах тухай мэдлэг хомс байдаг нь нууц биш юм. Ихэнх хүмүүс алчууруудаа зүгээр л угаалгын машинд хийж эргүүлээд л боллоо гэж үздэг бөгөөд энэ нь хичнээн их аюул дагуулж байдгийг тэр бүр мэддэггүй. Иймд та бүхэндээ нүүр гарын алчуур угаахдаа гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар шийдлээ. 

Нүүр гарынхаа алчуураа угаахдаа гаргадаг 7 алдаа

1 Нэг өлгүүрэнд хоёр алчуур өлгөдөг

Мэдээж алчуурыг өлгүүрт өлгөх нь зүйн хэрэг юм. Гэхдээ нэг өлгүүрт давхар алчуур өлгөж болохгүй гэдгийг сайтар ойлгоорой. Энэ нь алчууранд элдэв төрлийн бактерийг дамжуулж, эвгүй үнэр шингэж, ахин хэрэглэх боломжгүй болгон, амархан бохирдуулдаг ажээ. 

Нэг өлгүүрэнд хоёр алчуур өлгөдөг

2 Нэг алчуураа удаан хугацаанд хэрэглэдэг

Нэг гар нүүрийн алчуураа тогтмол удаан хугацаанд хэрэглэх тийм ч сайхан санаа биш юм. Мэдээж хүн бүр тусдаа гар нүүрийн алчуур хэрэглэж байх нь зөв боловч, хэт удаан хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг билээ. Тухайн алчуурыг удаан хэрэглэх тусам хуримтлагдах бактери, нян нь улам ихэсч байдаг. Иймд та хэдэн сар хэрэглэсний дараа алчуураа сольж хэвшээрэй. 

Нэг алчуураа удаан хугацаанд хэрэглэдэг

3 Хэт их угаалгын нунтаг ашигладаг

Хүмүүс их хэмжээний угаалгын нунтаг хийснээр тухайн алчуурыг сайтар цэвэрлэж, нян бактерийг устгалаа гэж үздэг. Гэхдээ энэ нь эсрэгээрээ таны хийж байгаа хамгийн буруу үйлдэл болж хувирдаг. Учир нь хэт их угаалгын нунтаг ашиглаж угааснаар алчуур хатуу ширүүн болохоос гадна, илүүдэл угаалгын нунтаг нь мөөгөнцөр, хөгц үүсэх гол шалтгаан болж, тэр ч бүү хэл арьсанд харшил өгөх нь ч бий.  

Хэт их угаалгын нунтаг ашигладаг

4 Байнга угаадаггүй

Алчуур маш амархан бохирдож, хиртдэг. Цаашлаад эвгүй үнэр ханхалж, нүүрээ арчих аргагүй болдог билээ. Харин та долоо хоногт хэдэн удаа алчуураа угаадаг вэ? Хэрэв танай гэр бүлийн гишүүд олон бол, гар нүүрийн алчуураа өдөр бүр, биеийн алчуураа 3 өдөрт нэг удаа угаах ёстой гэдгийг анхаараарай. Ингэснээр та өөрийгөө болон гэр бүлийнхнээ элдэв төрлийн халдварт өвчин болон бусад аюулаас сэргийлж байгаа хэрэг юм шүү.

Байнга угаадаггүй

5 Хангалттай халуун усанд угаадаггүй

Та алчуураа халуун усанд угааж хэвшээрэй. Энэ нь алчууранд нуугдсан нян, бактерийг устгаж цэвэрлэх тустай юм. 

Хангалттай халуун усанд угаадаггүй

6 Хэт их зөөлрүүлэгч ашигладаг

Энэ нь хэт их угаалгын нунтаг хийж байгаагаас ялгаагүй зүйл юм. Хүмүүс зөөлрүүлэгч хийж, алчуураа зөөлхөн сайхан үнэртэй болгоно гэж бодох боловч, үнэндээ эсрэгээрээ байдаг. Ингэснээр мөн л нян, бактери үржих таатай нөхцөл бүрддэг аж. 

Хэт их зөөлрүүлэгч ашигладаг

7 Шахаж тавьж хатаадаг

Гар нүүрийн алчуураа угаасны дараа хатаах үйл явц эхэлдэг. Харин та алчуураа хатаахдаа тус тусад нь зайтай тавьж байх хэрэгтэй. Эс бөгөөс дээр дурдсанчлан нэг нэгэндээ нян халдааж, эвгүй үнэр шингэж, ахин угаах шаардлагатай болдог билээ. 

Шахаж тавьж хатаадаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()