1
Хүнсний ногооны үрийг авах
Хулуу болон бусад төрлийн хүнсний ногооны үрийг авахдаа мөхөөлдөсний халбага ашиглаарай. Энэ нь таны цагийг хэмнээд зогсохгүй, үр дүнтэй байх болно.
2
Хоолны өөх тосыг багасгах
Үүний тулд танд ердөө хэдхэн ширхэг мөс хэрэг болох бөгөөд та хоолоо тавагласны дараа дээр нь мөс тавиарай. Хоолны ууранд хайлах мөс өөх тосыг үгүй хийнэ.
3
Хүнсний скоч ашиглах
Хоол хүнсээ хүнсний скочинд ороогоод тавихаар нэг л болж өгөхгүй, урагдаад байна уу? Тэгвэл танд хүнсний скочоо хөргөгчинд тодорхой хугацаагаар байлгахыг санал болгож байна. Ингэснээр илүү бат бөх чанартай болох юм.
4
Исгэлэн жимс хальслах
Мандарин, нимбэг зэрэг жимсийг хальслахад төвөгтэйгөөс гадна, хугацаа их шаардагддаг. Тэгвэл одооноос эхлээд энэ асуудлыг хялбархан шийдэж болох нь ээ. Та тухайн жимсээ богино долгионы зууханд хийгээд 20 секунд халаагаад, дараа нь хальслаад үзээрэй. Илүү амар байх болно.
5
Чанасан өндгийг хальслах
Өндгөө чанаж буй савандаа бага зэрэг хүнсний сода болон цагаан цуу хийгээрэй. Хормын төдийд ямар ч асуудалгүй хальслагдана.
6
Нимбэгний шүүс бэлтгэх
Нэг дор илүү олон аяга нимбэгний шүүс бэлтгэхийн тулд нимбэгээ богино долгионы зууханд хийгээд 15-20 секунд халаагаарай.
7
Бяслаг үрэх
Зөөлөн бяслагийг үрэхэд асуудалтай байвал хөргөгчинд хийгээд тодорхой хугацаанд байлгаарай. Үүний дараа гаргаж ирээд үрэхэд бяслаг хатуужсан байх учраас ямар нэгэн асуудал гарахгүй ажээ.
8
Сонгино хальслах
Нулимс гоожиход хүргэдэг учраас сонгино хальслах шиг хэцүү зүйл байдаггүй билээ. Тэгвэл энэ асуудлыг дараах аргаар шийдвэрлэж болно. Та сонгиноо хэрчихээс өмнө 30 минутын турш хөргөгчинд хийж байлгаарай. Үүний дараа хэрчихэд сонгины ааг таны нүдэнд нөлөөлөхөөргүй болсон байна.
9
Гоймон буцалгах
Хэрвээ гоймон чанах үед тань ус дээшээгээ хөөсрөөд байвал ердөө тогооныхоо дээр урт модон халбага тавихад л хангалттай юм.
10
Бүтэн тахианы мах шарах
Бүтэн тахианы махны хувьд хамгийн сайн болгох ёстой хэсэг нь цээж хэсэг юм. Энэ хэсгийг сайтар болгосон бол бусад хэсэг нь ямар ч асуудалгүй, хурдан болох болно.
11
Жигнэмэг болгох
Хэрвээ таны хийсэн жигнэмэгэнд зориулалтын цаас байхгүй бол калькан цаас ашиглаарай.
12
Богино долгионы зууханд гурилан бүтээгдэхүүн халаах
Энэ тохиолдолд ихэнх хүмүүс пицца болон бусад төрлийн гурилан бүтээгдэхүүнийг буруу халаах нь бий. Энэ төрлийн хоол хүнсийг богино долгионы зууханд халаахдаа хажууд нь стакантай ус тавьж халааж байгаарай. Ингэснээр шинэ, амттай байдлаа хадгалж үлддэг байна.
13
Өндөг болгох
Өндгөө шарахаасаа өмнө оливын тос болон багахан хэмжээний ус хайруулын тавгандаа хийгээрэй. Үр дүнд нь таны өндөг наалдахгүйгээс гадна, амттай болох болно.
14
Навчны төрлийн хүнсний ногоо хадгалах
Хоол хүнсэнд түгээмэл хэрэглэдэг олон төрлийн навчийг чанарыг нь алдагдуулалгүй хадгалахын тулд доорх зурган дээр үзүүлсэн шиг хөлдөөж хадгалаарай.
15
Хушга хадгалах
Хушгыг хадгалахдаа хальснаас салгаж, хөргөгчинд хийж байгаарай. Ингэснээр удаан хугацаанд амт, чанараа алдахгүй байх үндэс болдог байна.
16
Хайруулын таваг цэвэрлэх
Хайруулын тавгаа угааж цэвэрлэхдээ зориулалтын шингэн бодисыг ашиглахаас илүүтэй давсаар угаагаарай. Ингэснээр богино хугацаанд цэвэрхэн болохоос гадна, эвгүй үнэрийг нь ч давхар дарах болно.
17
Гарынхаа эвгүй үнэрийг дарах
Сонгино, сармис зэргийн гарт шингэсэн үнэрийг дарахдаа давс эсвэл нимбэг ашиглаарай.
18
Метал эд зүйлийг өнгө оруулах
Үүний тулд танд ердөө цагаан цуу байхад л хангалттай. Та цагаан цуугаар металл эд зүйлээ сайтар арчиж, дараа нь усаар зайлаарай.
19
Модон халбагыг цэвэрлэх
Хэрвээ таны хоол хүнсэндээ ашигладаг модон халбага болон махны мод хуучирч, эвгүй үнэртэй болсон бол сайтар угаагаад наранд ил тавьж хонуулаарай. Маргааш нь гэхэд цоо шинэ мэт болсон байна.
21
Жороо харах
Амттай хоол хийхийг хүсэвч жороо харна гэдэг асуудалтай байдаг шүү дээ. Гар утаснаасаа харъя гэхээр гар бохир байдаг, мөн номын хуудас байнга шахуу эргүүлнэ гэдэг хэнд ч төвөгтэй санагдах нь мэдээж. Тэгвэл та доорх зурган дээр үзүүлсэн шиг жор бичсэн ном, дэвтрээ өлгүүрт тогтоогоорой.