1
Шатлалт
Сүүлийн үед охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болж буй энэхүү үс засалт нь үсийг урт ч биш, богино ч биш, дундаж хэмжээнд тайрдгаараа онцлогтой бөгөөд илүү дэгжин, хээнцэр харагдуулдаг байна.
2
Тайралт
Үсээ тайруулна гэдэг охид, бүсгүйчүүдийн хувьд зориг шаардсан алхам байдаг билээ. Гэхдээ доорх зурганууд дээрх шиг тайрмал үстэй болох нь сайхан харагдуулахаас гадна, эрч хүчтэй, шийдэмгий төрхийг илэрхийлдэг ажээ.
3
Дундаж урттай үс
Хэтэрхий урт юм уу, эсвэл богино үсэнд дургүй охид, бүсгүйчүүдийн номер нэг сонголт болоод байгаа уг үс засалт нь ямар ч хувцаслалтанд төгс зохицох болно.
4
Буржийлгасан үс
Үсээ буржийлгах моод нэлээн эртнээс охид, бүсгүйчүүдийн дунд трэнд болсоор ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд шилдэг үс засалтуудын нэг хэвээр байгаад гайхах зүйлгүй биз ээ.
5
Ташуу тайралт
Үс тайралтыг дотор нь хэд хэдэн ангилдаг бөгөөд үүнээс ташуу тайралт нь илүү дэгжин, өвөрмөц харагдуулдаг байна. Цаг ямагт бусдаас өөр байхыг эрхэмлэдэг эмэгтэйчүүдэд хамгийн ихээр тохирох үс засалт юм.
6
Хагас тайралт
Нэг талдаа бага зэрэг үс үлдээж, нөгөө талынхаа үсийг ахиухан авахуулахыг "Хагас тайралт" гэж нэрлэдэг. Өвөрмөц харагдаж байгаа биз?
7
Долгионтсон үс
Үсээ долгионтуулах нь ямар ч эмэгтэй хүнд зохидог бөгөөд загварлаг, мэдрэмжтэй харагдуулдаг байна.
8
Урт үс засалт
Урт намирсан үстэй байх ямар ч хүнд сайхан сэтгэгдэл төрүүлээд зогсохгүй, эр хүн бүрийн харцыг булаах шидтэй байдаг аж. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл моодноос гаралгүй трэнд болсоор байгаа юм.
9
Хөнгөн буржийлгасан үс
Олны танил бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд олон төрлийн үйл ажиллагаа, баяр цэнгүүнд оролцохдоо үсээ хөнгөн буржийлгах болсноос энэ үс засалт хэрхэн трэнд болж буйг харах бүрэн боломжтой ажээ.
10
Эршүүд үс засалт
Энэхүү үс засалтыг халимаг гэж хэлж болохоос гадна, эршүүд гэж бас нэрлэж болох бөгөөд өөртөө итгэлтэй, үзэл бодолдоо үнэнч, шударга зантай эмэгтэйчүүд ихэвчлэн уг үс засалтыг сонгодог байна.