1
Сүнс мэт харагдах Кайли Женнер
Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли Женнер (Kylie Jenner) нь өдгөө 19 настай боловч насандаа баймгүй их өөрчлөлтийг хийсэн нэгэн билээ. Харин түүний энэхүү зурганд Кайли яг л сүнс шиг цагаан царайтай, цайвар өнгийн үстэй гарсан нь харагдана. Нүүрээ олон давхарлаж будаж, тогтмол үсний өнгөө өөрчилж, биеэ ил гаргасан хувцас өмсөж явах түүнийг наснаасаа хэтэрсэн зүйл хийж байна хэмээн шүүмжлэх хүн олон байдаг ажээ.
2
Өхөөрдөм харагдахыг хичээсэн ч амжилт олсонгүй
Гэр бүлийнхэн дундаа хамгийн даруухан хэмээгддэг Кортни Кардашьян (Kourtney Kardashian) хүмүүсийн дургүйг хүргэх үйлдэл тэгтлээ гаргаад байдаггүй. Харин түүний авахуулсан энэхүү зураг нь олон нийтэд тийм ч их таатай санагдаагүй юм. Эгч дүү нарыгаа дуурайж, халуухан харагдахыг хичээсэн Кортнид энэ төрх нь огтхон ч зохихгүй байгааг хэлсэн хүмүүс: "Түүнийг ядаж өөрийнхөөрөө, элдэв маяггүй байгаасай" хэмээн ихэд хүсч цахим сүлжээгээр тоолж барамгүй их сэтгэл илгээж байв.
3
Дотуур хувцас өмсөөгүй Кортни
Кортнигийн хөхний даруулга, дотуур өмд өмсөлгүйгээр шууд нэвсгэр цамц өмссөн зураг тухайн үед цахим сүлжээнд багагүй шуугиан тарьж, олон хүний бухимдлыг төрүүлж байсан юм. "Эрээ цээрээ алдсан Кардашьяны гэр бүлийнхэн дотуур хувцас өмсөхөө болилоо" хэмээн хүмүүс ундууцаж, нийгмийн бузар булайнууд гэхчлэн элдвээр харааж, зүхэж байжээ. Харин Кортни энэ бүхэнд хариу болгож "Та нар ч бас яарч сандарсан үедээ гарт таарснаа өмсөөд гардаг биз дээ? Би ч бас тэр өдөр яарсандаа дотуур хувцсаа өмсөж амжаагүй. Тэглээ гээд би та нарт муу юм хийгээгүй байхад яагаад ингэж сүр бадруулж, намайг доромжлоод байгаа юм? Одоо хангалттай!" хэмээн өөрийн цахим сүлжээгээр дамжуулан бичсэн байна.
4
Гоо сайхны төлөөх золиос
Алдарт Ким Кардашьян (Kim Kardashian) бол өөрийн төгс бие галбир, өөгүй төрхөөрөө хоолоо олж иддэг нэгэн. Тиймдээ ч гоо сайхандаа анхаарч, "цус сорогчийн эмчилгээ"-г хүртэл нүүрэндээ хийлгэсэн байдаг. Энэ нь нүүрийг нь зүүгээр шивж, цус гаргадаг гэх бөгөөд өөрт нь маш их өвдөлт мэдрэгдэж байсан талаар дурссан байдаг билээ. Тэрээр аймшигт өвдөлт мэдэрснийхээ дүнд өөрийн гоо сайхнаа хадгалж үлдсэн юм.
5
Эцэс төгсгөлгүй нүүр будалт
Кайлигийн зузаан энгэсэг, зурсан хөмсөг, наасан сормуус, будсан уруул гээд түүний нүүр бүхэлдээ будганд дарагдаж, "Чухам хэн бэ?" гэдгийг нь таних боломжгүй болгодог. Нүүр будалт нь эмэгтэй хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг хэдий ч, хэт их будаг нь тэдний нандин, эрхэмсэг чанар, байгалийн гоо үзэсгэлэнг дарж, нуудаг билээ. Харин Кайлигийн тухайд хэн гэдэг нь танигдахгүй болтлоо өөрчлөлт хийж, хүмүүсийг алмайруудаг аж.
6
Арьсаа борлуулахыг хичээсэн Ким
"Нарны шил зүүж, арьсаа борлуулахыг хүссэн Ким арай л хэтрүүлчихэв үү?" гэлтэй харагдаж байгаа биз? Түүний арьс наранд түлэгдэж, нүд тойрсон хэсэг нь улайсан байна. Тэр ч заримдаа үнэхээр солиотой үйлдэл хийдэг шүү.
7
Яг ваар шиг Зим
Түүний өргөн мөр, том тааз, нарийн бэлхүүс нь нийлээд яг л ваар шиг харагдаж байна. Кимийн аварга том өгзөг нь хүн бүрийн ярианы сэдэв болж, цахим сүлжээгээр багагүй шуугиан дэгдээгээд амжсан билээ. Кимийн энэхүү зургаар фотошопчид тоглоом хийж, янз бүрийн зураг эвлүүлж, олон хүнд инээд хөөр бэлэглэсэн юм.
8
Кимийн инээдтэй төрх
Ким Кардашьян нь залуу халуун насандаа жүжигчин, загвар өмсөгч Парис Хилтон (Paris Hilton)-той дотно нөхөрлөж, үргэлж хамтдаа үдэшлэг цэнгүүнд оролцдог байв. Тухайн үед Кимийг хөрөнгө чинээ ихтэй Парис Хилтоны сүүдэр хэмээн нэрлэж, дагалдан баясагч гэж үздэг байсан юм. Харин тэр үед хөгжилдөж, зугаацаж явахдаа Кимийн гаргасан хөгжилтэй зураг нь хүн бүрийн инээдийг хүргэж, хэсэг хугацаанд шуугиан тарьж байв.
9
Хлой-ийн өмнөх үе
Кардашьяны гэр бүлийн дунд охин болох Хлой Кардашьян (Khloe Kardashian) нь нэгэн үе бага зэрэг махлаг, овортой харагддаг байсан нь нууц биш юм. Харин түүний өнгөрсөн үеийн зургийг харсан хүмүүс алмайрч, ангайхад хүрдэг аж. Хлой ч өөрийнхөө махлаг байх үеийн зургуудыг хүмүүст үзүүлэх дургүй бөгөөд үүнээс болж хэд хэдэн хүмүүстэй муудалцаж байсан удаатай гэнэ.
10
Хлой-ийн өөрчлөлт
Харин Хлой өнгөрсөн үеийн төрхөөсөө тэс өөр нэгэн болж хувирсан бөгөөд турж, нүүрээ илүү төгс будаж, эрхэмсэг төрхийг цогцлоосон билээ. Тэр илүү хүчирхэг харагдах болсон боловч, зарим хүмүүс түүнийг шулам шиг харагддаг хэмээн дүгнэдэг юм. "Хүмүүсийн бодлыг батлав уу?" гэлтэй түүний энэ зураг ширүүн төрхийг нь харагдуулж байгаа биз?
11
Тэр илүү үзэсгэлэнтэй болсон гэж үү?
Хэдхэн жилийн дотор танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөж чадсан Хлой-ийг хүмүүс илүү дур булаам болсон, эсвэл бүр аймшигтай болчихсон гэх мэт өөр өөрсдийнхөөрөө дүгнэдэг. Харин реалити шоуны од тэрээр өөрийг нь харьцуулсан зургуудыг үзэх тун дургүй бөгөөд харах юм бол шууд устгуулж байж санаа нь амардаг гэнэ.
12
Бие хамгаалагч
Ямар ч хулгайч, дээрэмчнийг хормын дотор барьж чадахуйц булчин шөрмөс нь зангирсан уг эр нэгэн үе Ким Кардашьяны бие хамгаалагч байсан юм. Харин Парист болсон халдлагын дараа Ким түүнийг ажлаас нь халсан бөгөөд тухайн гэмт халдлагатай холбоотой гэж үзсэн байна. Гэвч хүмүүс энэхүү зургийг хараад реалити шоуны од бүсгүйг ямар мунхаг болохыг нь гайхаж, цахим сүлжээг донсолгоод авсан билээ. Учир нь түүний бие хамгаалагч ур чадвартай, мундаг нэгэн байсан юм.
13
Их зантай Кендалл
Тус гэр бүлийн хамгийн үзэсгэлэнтэй хэмээгддэг загвар өмсөгч Кендалл Женнер (Kendall Jenner) нь тааварлахад тун бэрх нэгэн юм. Түүний хамгийн аймшигтай, жихүүдэс төрүүлэм төрх нь чимээгүй суух нь аж. Хүмүүс ч Кендаллын энэхүү байдалд тун дургүй бөгөөд их зантай, маягтай гэхчлэн элдвээр доромжилдог байна. Тиймдээ ч загвар өмсөгч бүсгүй энэхүү зургаа аль болох бага хүн олж хараасай хэмээн дотроо хүсч явдаг биз ээ.
14
Аль нь илүү аймаар байна?
Энэ жилийн аймшгийн баярт Кардашьяны гэр бүлийн үзэсгэлэнт гишүүд өөр өөр төрхийг бүрдүүлсэн ч, хоорондоо адилхан байв. Тэд тус тусдаа сонин содон төрхийг бүтээсэн боловч ерөнхийд нь харахад бүгд хөхөө гаргаж, халуухан байдлыг эрэлхийлсэн байсан юм.
15
Хамгийн анхны гэр бүл
Тэдний гэр бүлийн бүх гишүүд өдгөө тус тусын карьераа хөөж, амжилттай, алдар нэртэй яваа билээ. Гэхдээ тэдний хэн нь ч сайн нэр зүүж, бусдад хүндлэгдэж үзээгүй гэдэгт гол учир оршино. Бүгд л хиймэл төрхөөрөө алдартай төдийгүй замбараагүй амьдрал, бусдад буруу үлгэр дууриалал үзүүлдэг гэдгээрээ дэлхийд танигдсан юм. Хүмүүст муу нэрээр танигдсан тэдний энэхүү зураг нь яг л хорон санаат эгч дүүс нэг дор цугларсан мэт харагдах аж.