Хүүхэлдэйн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд

Заримдаа бид амьдралаас ойлгож, мэдэж чадахгүй байгаа зүйлсийнхээ хариултыг киноноос, тэр тусмаа хүүхэлдэйн киноноос олж авах нь бий. Тийм ч учраас хүүхэлдэйн кино үзэх нь сонирхолтой байдаг биз ээ. Харин бид анзаараггүйгээсээ болоод ч тэр үү, алдартай хүүхэлдэйн кинонууд дээр гардаг алдаануудыг мэдэлгүй өнгөрөөдөг ажээ. Чухам ямар алдаанууд юм бол? Хамтдаа мэдэж авцгаая.

Хүүхэлдэйн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 "Inside Out"

Уг хүүхэлдэйн киноны эхлэл дээр дөнгөж төрсөн Райлиг эцэг эх нь өхөөрдөн харж буй хэсэг гардаг. Энэ үед ээжийнх нь үс бага зэрэг унжсан байгаа нь харагдана.

"Inside Out"

Харин охин нүдээ нээх үед ээжийнх нь унжсан үс алга болчихсон байгаа биз?

Мөн Райли ангийнхандаа өөрийгөө танилцуулж буй хэсэг дээр охины ширээн дээрх дэвтэр, ном цэнхэр өнгөтэй байна. 

Харин охиныг буцаад ширээндээ суух үед дэвтэр, номных өнгө нь өөрчлөгдөж, бор шаргал өнгөтэй болжээ. 

2 "Monsters"

Энэхүү хүүхэлдэйн киног үзэж байгаагүй, мэдэхгүй хүн гэж бараг байхгүй болов уу. Харин хүмүүсийн анзааралгүй өнгөрсөн алдаа байдаг болохыг мэдэх хүн тун цөөхөн биз ээ. Хүүхэлдэйн киноны гол дүр Салливан бяцхан охиныг 193 дугаартай шүүгээнд нуудаг.

"Monsters"

Гэвч охин хэсэг хугацааны дараа 190 дугаартай шүүгээнээс гарч ирдэг билээ.

3 "Cars"

Цахилгаан МакКуйн уулзвар дээр баруун эргэх гэж байгааг та харж байгаа биз ээ.

"Cars"

Гэвч хэсэг хугацааны дараа дүрс солигдоход тэр зүүн эргэх гэж байгаа нь харагдана.

4 "City of Heroes"

Хиро Такачихо профессор Роберт Каллахантай уулзах үед Хирогийн багшийн цамцны ханцуй нь цэнхэр өнгөтэй байдаг.

"City of Heroes"

Харин төд удалгүй хугацааны дараа ягаан өнгөтэй болчихсон байдаг билээ.

5 "Toy Story"

Ноён төмсөн толгойт бол уг хүүхэлдэйн киноны хамгийн хөгжилтэй дүрүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Тэгвэл түүнийг тавиур дээр байх үед нэг нүд нь хаа нэгтэй алга болчихсон байдаг шүү дээ.

"Toy Story"

Харин тоглоомуудын эзэн тэднийг тавиур дээрээс авахад ноён төмсөн толгойтын хоёр нүд хоёулаа бүрэн бүтэн байдаг.

6 "The Lion King"

Симба цөөвөр чононуудын нэг болох Налаг савраараа хүчтэй цохиж арьсыг нь шалбалдаг.

"The Lion King"

Гэвч дүрс солигдох үед Нала ямар ч шарх авсан шинжгүй, зүгээр зогсож байдаг билээ. Хачирхалтай биш гэж үү?

7 "101 Dalmatians"

Хосууд санамсаргүй байдлаар бие биетэйгээ мөргөлдөх үед Анита гартаа ном барьсан байдаг. 

"101 Dalmatians"

Харин тэд мөргөлдөж, усанд унах үед Анита гартаа ном биш, цүнх барьсан байдгийг та санаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

8 "Snow White and the Seven Dwarfs"

Цасан гүнж ба 7 одой хүүхэлдэйн киног хүүхэд насандаа үзэж байгаагүй хүн тун ховор болов уу. Харин та 7 одой амьдардаг бяцхан байшингийн хаалгыг сайн ажиглаж байсан уу?

"Snow White and the Seven Dwarfs"

Уг хаалганы бариул нэг бол эвдэрсэн, эсвэл зүгээр байгаагаар хэд хэдэн удаа уг хүүхэлдэйн кинон дээр гардаг ажээ.

9 "Mermaid"

Эхлэл хэсэг дээр Ариел өөрийн найз Флондертой хамт сэрээ олдог. Энэ үед уг сэрээ нь 4 шүдтэй байдаг.

"Mermaid"

Харин Ариел сэрээг авч, гартаа бариад явж байх үед 3 шүдтэй сэрээ болох нь харагдана.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()