Цаг хугацаа өнгөрсөн ч улам дур булаам болсон одууд

Цаг хугацаа бүхнийг өөрчилдөг нь амьдралын бичигдээгүй хууль гэлтэй. Эд зүйлс, орчин тойрон, тэр бүү хэл хүнийг хүртэл тэр чигээр нь өөрчлөх нь бий. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ он цаг улиран одохын хэрээр царай төрх, стиль, хэв маягаа өөрчилсөөр ирсэн олны танил эрхмүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Цаг хугацаа өнгөрсөн ч улам дур булаам болсон одууд

1 Памела Андерсон (Pamela Anderson) - 1996, 2010 болон 2016 он

Канад-Америк гаралтай жүжигчин бүсгүй 1990 оноос эхэлж дэлхий нийтэд алдаршсан билээ. Тэрээр хэд хэдэн удаа гоо сайхны мэс засалд орж, хөхөндөө силикон шахуулж байсан бөгөөд өдгөө 49 настай Памела Андерсон гоо үзэсгэлэнг юу юунаас илүү эрхэмлэдэг билээ.

Памела Андерсон (Pamela Anderson) - 1996, 2010 болон 2016 он

2 Рианна (Rihanna) - 2010, 2012 болон 2016

Дуу хөгжмийн ертөнцийн томоохон оддын нэг болох Рианнаг мэдэхгүй хүн гэж тун ховор биз ээ. Түүний гаргасан дуу бүр нь хит болдог гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Харин тэрээр гадаад төрхөндөө дараах байдлаар өөрчлөлтүүдийг хийсээр иржээ.

Рианна (Rihanna) - 2010, 2012 болон 2016

3 Викториа Бекхэм (Victoria Beckham) - 2003, 2008 болон 2016

Алдарт “Spice Girls” хамтлагийн экс гишүүн төдийгүй нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм (David Beckham)-ийн гэргий Викториа Бекхэмийн өөрчлөлт танд таалагдаж байна уу? Түүний хувьд нас ахиж яваа хэдий ч, халуухан хэвээр байгаа нь хүн бүрт гайхшралыг төрүүлэх аж.

Викториа Бекхэм (Victoria Beckham) - 2003, 2008 болон 2016

4 Кэти Перри (Katy Perry) - 2009, 2013 болон 2016

Хүчирхэг хоолой болон хөөрхөн царайгаараа алдаршсан дуучин бүсгүй хэд хэдэн шинэчлэлтийг хийснийг доорх зурагнуудаас харж болох юм.

Кэти Перри (Katy Perry) - 2009, 2013 болон 2016

5 Жаред Лето (Jared Leto) - 2008, 2012 болон 2015

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн хөгширч эхэлдэг бол жүжигчин, дуучин Жаред Лето 45 настай хэрнээ  улам залуужсаар байгааг та харж байгаа биз ээ.

Жаред Лето (Jared Leto) - 2008, 2012 болон 2015

6 Меган Фокс (Megan Fox) - 2000, 2003 болон 2015 он

Халуухан жүжигчин бүсгүй Меган Фокс охидын атаархлыг төрүүлж, залуусын харцыг булааж явдаг нэгэн билээ. Үргэлж үзэсгэлэнтэй харагдаж чаддаг тэрээр 15 жилийн дараа гэхэд улам дур булаам болсон нь харагдана.

Меган Фокс (Megan Fox) - 2000, 2003 болон 2015 он

7 Айшвариа Рай (Aishvaria Rai) - 1994, 2000 болон 2016 он

Нэгэн үе дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэх цолыг хүртэж явсан Энэтхэгийн жүжигчин Айшвариа Рай нь цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж, нас нэмсэн мэт харагдах аж. Магадгүй энэ нь түүний нүүр будалттай холбоотой байж ч мэдэх юм. 1994 онд "Дэлхийн Мисс" гэх эрхэм хүндтэй цолыг хүртэж, улс орныхоо нэрийг өндөрт гарсан тэрээр өнөөдөр ч гэсэн, энэ алдар нэрээ сэвтээхгүй авч явж байгаа юм.

Айшвариа Рай (Aishvaria Rai) - 1994, 2000 болон 2016 он

8 Блейк Лайвли (Blake Livel) - 2004, 2010 болон 2016

Жинхэнэ гоо үзэсгэлэн гэдгийг түүнээс л харж болно. Учир нь нэрт жүжигчин бүсгүйн өнгөрсөн хугацаанд хийсэн өөрчлөлт олон хүнийг гайхшруулсаар ирсэн юм.

Блейк Лайвли (Blake Livel) - 2004, 2010 болон 2016

9 Майли Сайрус (Miley Cyrus) - 2010, 2012 болон 2015

Хэдхэн жилийн өмнө хүчирхэг хоолой, хөөрхөн төрхөөрөө алдаршиж явсан дуучин Майли өнөөдөр тэс өөр нэгэн болж, хувирч өөрчлөгджээ. Гадаад төрх байдал, зан ааш гээд бид цоо шинэ Майлиг харж, сонсох болсон нь нууц биш юм.

Майли Сайрус (Miley Cyrus) - 2010, 2012 болон 2015

10 Кайли Женнер (Kylie Jenner) - 2008, 2010 болон 2016

Реалити шоуны од, Кардашьяны гэр бүлийн отгон гишүүн Кайли нь үнэхээр танихын аргагүй өөрчлөгдөж чадсан юм. Тэрээр уруул, эрүүндээ мэс засал хийлгэж байсан бөгөөд түүнийхээ хүчинд тэс өөр нэгэн болж хувирчээ.

Кайли Женнер (Kylie Jenner) - 2008, 2010 болон 2016

11 Лейди Гага (Lady Gaga) - 2010, 2013 болон 2015 он

Үргэлж сонин содон үйлдлээрээ гайхагддаг дуучин Лейди Гага сүүлийн жилүүдэд намба сууж, дур булаам төрхөөр өөрийгөө гоёх болжээ.

Лейди Гага (Lady Gaga) - 2010, 2013 болон 2015 он

12 Девид Бекхэм (David Beckham) - 2000, 2003 болон 2015

Хөлбөмбөгийн супер од Давид Бекхэм нь царайлаг гэдэг үг багадахуйц дэндүү сайхан залуу билээ. Харин тэрээр 15 жилийн хугацаанд ингэж өөрчлөгджээ. 

Девид Бекхэм (David Beckham) - 2000, 2003 болон 2015

13 Ким Кардашьян (Kim Kardashian) - 2010, 2015 болон 2016 он

Үргэлж шинэлэг байж чаддаг реалити шоуны од бүсгүй өдөр бүр өөрчлөгдөж, хүмүүсийг алмайруулах болсон нь бичигдээгүй хууль гэлтэй.

Ким Кардашьян (Kim Kardashian) - 2010, 2015 болон 2016 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()