1
Иран
Иран улсад бүсгүйчүүдийг толгойн алчуур зүүх ёстой хэмээдэг. Гэхдээ зүүн зүгийн улс орнуудыг бодвол бүсгүйчүүдийн хувцаслалт тал дээр харьцангуй чөлөөтэй бөгөөд тэд заавал хар өнгийн ороолт биш өөрийн хүсэл сонирхолд нийцсэн толгойн ороолтыг сонгож, гоёдог байна.
2
Франц
Загварын хот гэгддэг Парис хотын гудмаар алхлах бүсгүйчүүд дээд зэрэглэлийн, дэгжин харагдах гэхээс илүүтэй сул чөлөөтэй хувцас өмсдөг байна.
3
Итали
Зуныг санагдуулам эрээн цэцэгтэй даашинзаар гоёх Итали бүсгүйчүүд тун ч ховордсон билээ. Уг улсын гудамжаар алхалж, эрчүүдийн харцыг булаах бүсгүйчүүд сүүлийн үед трэнд болсон хувцсыг сонгож өмсдөг болжээ.
4
Орос
Гоо үзэсгэлэн, царай төрхөөрөө алдаршсан Орос бүсгүйчүүд өндөр өсгийт, үслэг эдлэлээр гоёх дуртай. Хүйтний улиралд ч тэд халуухан төрхөө хадгалж чаддаг бөгөөд ганган хувцсыг сонгож чаддаг ард түмэн юм.
5
Япон
Хүн болгон Япон охидыг богино юбка, зөөлөн ягаан өнгөөр төсөөлж боддог. Харин бодит байдал дээр тэд дэлхий нийтийн загварын чиг хандлагыг дагаж, урт, нэвсгэр атлаа дэгжин хувцсаар гоёдог аж.
6
Англи
Та арай Англи бүсгүйчүүдийг өдөр бүр классик, дээд зэрэглэлийн харагдуулах хувцас өмсдөг гэж боддог юм биш биз? Тэд бодит байдал дээр чөлөөтэй хувцаслахыг зорьдог бөгөөд загвар, трэнд гэлгүй өөрт таалагдсанаа өмсөх дуртай хүмүүс аж.
7
Хятад
Хятадын загварын салбар хурдацтай хөгжиж, төдий чинээ охид залуусын өмсөх хувцаснууд өөрчлөгдөж байгаа нь нууц биш юм. Тэд ихэвчлэн сул чөлөөтэй атлаа загварлаг хувцаслаж, бусдаас өөр харагдахыг зорьдог байна.