1
Эртний Грекчүүдийн яс бэхжүүлэх бэлдмэл
Та яс сийрэгжсэн үед заавал үнэтэй эм тариа авалгүй эртний Грекүүдийн ашигладаг байсан бэлдмэлийг бэлтгэж, хэрэглээд үзээрэй. Ингэснээр ясны сийрэгжилт гэх өвчин тусна гэж айх хэрэггүй бөгөөд эмчлэх бүрэн боломжтой болох юм.
Орц:
- Маалингын үр - 10 халбага
- Гүнжидийн үр - 5 халбага
- Хулууны үр
- Наран цэцгийн үр
- Үзэм - 3 халбага
- Зөгийн бал - 0.5 литр
Хийх арга:
Бүх орцоо нийлүүлээд сайтар холино. Дараа нь шилэн саванд хийж хадгалах бөгөөд өглөөний цай болон оройн хоолныхоо өмнө нэг халбагыг идэж байгаарай.
Үүнээс гадна та доор дурдах жимс, ногоог хэрэглэж ясаа бэхжүүлэх боломжтой.
1. Брокли
Амин дэм, уураг бодисоор баялаг брокли нь таны биед сайнаар нөлөөлж, эрүүлжүүлэх ач тустай. Ялангуяа броклид ихээр агуулагдах кальци, магни, кали, төмөр зэрэг нь ясыг бэхжүүлдэг аж. Та үүнийг түүхийгээр нь салатанд хийх юм уу, эсвэл чанаж, багахан тосонд шарах зэргээр идэж болох юм.
2. Тарагтай гүнжидийн үр
Гүнжидийн тос болон үрийг хүний биед хичнээн тустай, хэрэгтэй болохыг та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Кальци, манган, зэс, магни, селенигээр баялаг гүнжидийн үр нь ясыг бэхжүүлж, бат бөх болгоод зогсохгүй таны биеийг гадны өвчлөлөөс сэргийлж, хамгаалах болно. 100 мл тарганд 1 халбага гүнжидийн үр хийгээд хонуулаарай. Та өглөө бүр энэхүү таргийг идсэнээр бие тань эрүүлжиж, яс тань бэхжих болно.
3. Харласан гадил
Гадил жимс нь амт чанар сайтай төдийгүй яс сийрэгжихээс сэргийлнэ. Учир нь тус жимс нь яс бэхжүүлэх шидтэй кали, марганц, магни, фосфор болон түүнчлэн фолийн хүчлийг ихээр агуулдаг байна. Ялангуяа харлаж, толботой болсон гадил нь өөртөө илүү их эрдэс бодисыг агуулж байдаг бөгөөд хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг ч давхар дэмждэг гэнэ.