Хаврын улирал хаяанд ирж байгаа энэ үед хүн бүр бие организмд анхаарч байгаа биз ээ. Учир нь урин дулаан цаг мөдхөн хүрч ирэх учраас, нимгэн хувцсаа өмсөж, гоо үзэсгэлэн, сайхан биеэ бусдад гайхуулахыг хүсэхгүй хүн байна гэж үү? Гэвч ажлын ачаалал, замын түгжрэлээс болоод фитнессээр хичээллэх цаг зав хомс гарч байгаа нь ойлгомжтой асуудал юм.
Харин та дараах гайхалтай жүүсийг оройн орондоо орохынхоо өмнө ууж хэвшсэнээр ердөө 1 сарын дотор их хэмжээний калорийг шатааж, жингээ хаях боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Хэрхэн өөх шатаах жүүс хийх вэ?
Орц:
- Өргөст хэмх - 1 ширхэг
- Нимбэг - 1 ширхэг
- Цагаан гаа /Нэг том хоолны халбаг/
- Гааны навч /4-5 ширхэг/
- Цэвэршүүлсэн ус - 8 аяга
Заавар:
- Саванд ус хийж, дээрээс нь нимбэгээ хэрчиж хийнэ.
- Өргөст хэмхээ сайтар цэвэрлэж, дээрээс нь хийгээрэй.
- Дараа нь гааны навчаа хийх хэрэгтэй.
- Цагаа гаагаа цэвэрлэж сүүлд нь хийгээд хутгаарай.
- Үүнийхээ дараа хөргөж хэрэглэнэ. Хурдан бүлээн болгож хөргөхөөр бол хөргөгчинд хийж болно. Хэтэрхий хүйтэн болгож болгохгүй гэдгийг санаарай.
Энэхүү гайхалтай үр дүн авчрах жүүсийг та орой бүр унтахынхаа өмнө уух хэрэгтэй бөгөөд 1 сарын дараа гэхэд 5-8 кг жингээ хаях бүрэн боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.
Жич: Энэ жүүсийг ууж байх үед унтахынхаа өмнө хэт их идэх болон тос өөхтэй хоол хүнс идэхээс бүрэн татгалзаарэй.