1
Хар ногоон
Энэ хаврын трэнд өнгө бол хар ногоон байх аж. Та тус өнгийн савхин хүрэм, пальто, ороолт зэргээр гоёж болох бөгөөд энэ нь таныг дэгжин, загварын өндөр мэдрэмжтэйг бусдад гайхуулах төдийгүй гоо үзэсгэлэнг тань илүү тодотгох болно.
2
Зөөлөн цайвар ягаан
Эмэгтэй хүний уян налархай, зөөлөн байдлыг илтгэх бүдэг ягаан өнгө энэ жил охид, бүсгүйчүүдийг байлдан дагуулах аж. Хаврын улиралд цэцэгс дэлгэрч, модод нахиалахдаа зэрэгцэн та ч бас өнгөлөг гадуур хувцсаар гангарч, хүн бүрийн харцыг булаагаарай.
3
Хар хөх
Хар хөх өнгө нь хүчирхэг, дэгжин харагдуулдаг. Сонгодог хэрнээ дахин давтагдашгүй гайхалтай дүр төрхийг бүрдүүлдгээрээ онцлог тус өнгийн ороолт, гадуур хувцсыг хаврын гоёлоо болгоорой.
4
Дарсны улаан
Та тус өнгийн хувцсаар гоёж, бусдаас ялгарч, үзэсгэлэнтэй сайхан харагдаж болох юм. Дарсны улаан өнгө нь хаврын улиралтай гайхалтай сайхан зохицох бөгөөд таатай дулаахан уур амьсгал бэлэглэх болно.
5
Нил ягаан, хөх өнгөний хослол
Энэ хаврын трэнд өнгө болох нил ягаан, хөх өнгийн хувцсыг өмсөж, гоёорой. Тус өнгө нь таныг тансаг дэгжин харагдуулах төдийгүй загварын мэдрэмжийг тань бусдад гайхуулах болно. Заавал хувцас, хүрэм гэлтгүй тус тансаг өнгийн цүнх, ороолт, малгай зэргийг сонгон гоёж ч болох юм.
6
Шаргал
Та бусдаас өөр, өвөрмөц харагдаад зогсохгүй олны дундаас эрдэнэс мэт гялалзаж, тодрохыг хүсэхгүй байна уу? Тийм бол эргэлзэх зүйлгүй шаргал өнгийн пальто, цув зэргийг сонгож өмсөөрэй. Таны хажуугаар өнгөрөх хэн ч байсан тэсэлгүй эргэж харж, нүд унагах болно.
7
Тод хөх
Хараа булааж, сэтгэл сэргээм тод хөх өнгийн хувцсыг сонгож өмсөөрэй. Тус өнгийн хувцас нь таны царай төрхийг илүүтэй тодотгож, үзэсгэлэнтэй сайхан харагдуулна гэдэгт итгээрэй. Энэ хавар та өөрийн хувцаслалтаар хүн бүрийг алмайруулж, хүсэл шуналыг нь төрүүлээрэй.
Та бүхэндээ сонирхуулах үүднээс эмэгтэйчүүдийн шүүгээнд заавал байх, ёстой дур булаам харагдуулах 10 хувцсыг танилцуулж байна.
1. Хар өнгийн даашинз
Бүх л хувцаслалтанд төгс зохицох хар өнгийн даашинз танд байгаа гэдэгт итгэлтэй байна. Өдөр тутмын амьдралдаа өмсөхөд тохиромжтой хэд хэдэн даашинз худалдан авч, далд хийчихсэн байхад өдөр бүр үзэсгэлэнтэй харагдаж чадна.
2. Өндөр өсгийтэй гутал
Өдөр тутам болон албан уулзалт, баярын арга хэмжээ гээд бүхий л цаг мөчид таны эрхэм анд нөхөр болдог өндөр өсгийтийг шүүгээндээ хийхээ мартаж болохгүй. Энэ нь хөлийг илүү сайхан, урт гоолиг харагдуулдаг төдийгүй эмэгтэйлэг шинж чанарыг илүү тодотгодог байна.
3. Улаан өнгийн хувцас
Бүсгүй таны шүүгээнд улаан өнгийн хувцас заавал байх ёстой. Улаан өнгийн хувцсыг тохируулан өмссөнөөр илүү дур булаам, халуухан харагддаг болохыг эрдэмтэд хүртэл нотлосон байдаг гэнэ.
4. Мөр гарсан хувцас
Тэгш сайхан мөрөө ил гаргаж, бусдын нүдийг хужирлах сайхан биш гэж үү? Зуны өдрүүдэд таны гоо үзэсгэлэнг тодотгох мөр гарсан цамцыг заавал авч өмсөөрэй.
5. Ханцуйтай, бариу даашинз
Биеийн галбирыг төгс гаргаж өгөх бариу даашинз танд дор хаяж нэгээс хоёр ширхэг байх хэрэгтэй. Болзоо, үдэшлэг цэнгүүнд явахад бариу даашинз өмсөх нь илүүтэй зохицох бөгөөд таны эмэгтэйлэг төрхийг илүү тодотгож, чимж өгөх болно.
6.Савхин хүрэм
Савхин хүрэм нь аль ч насны бүсгүйчүүд өмсөхөд тохиромжтой байдгаас гадна, ямар ч хувцсанд сайхан зохицдог. Та уг хүрмийг өмссөнөөр үнэхээр дур булаам, загварлаг харагдана гэдэгт итгээрэй.
7. Торон оруулгатай хувцас
Энэ жил торон оруулгатай хувцаснууд охидын сонголт болж, хувцасны шүүгээг нь чимж байна. Та ч бас тэдний адил тансаг торон хувцас худалдан авч, зуны халуун өдрүүдийг өөртөө итгэлтэй өнгөрүүлээрэй.
8. Нуруу ил гарсан цамц
Таныг халуухан харагдуулж, эрчүүдийн харцыг унагах нуруу ил гарсан цамцыг шүүгээндээ хийхээ мартав.
9. Өндөр суудалтай жинсэн өмд
Энгийн атлаа дэгжин харагдуулах өндөр суудалтай өмд танд байгаа гэдэгт итгэлтэй байна. Өндөр суудалтай цэнхэр жинсэн дээр ердөө цагаан майк өмсөхөд л та дур булаам, үзэсгэлэнтэй харагдана гээд бод доо?
10. Спорт хувцас
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань биед чөлөөтэй, сул загвартай спорт хувцсыг сонирхон өмсөх болоод байгаа нь нууц биш юм. Та ч бас амралт зугаалганд өмсөхөд тохирох спорт хувцсыг авч шүүгээндээ өлгөөрэй.