Өдөр бүр нимбэгээр нүүрээ арч! Яагаад гэвэл...

Бид өмнө нь та бүхэндээ нимбэгний олон гайхалтай ач тусыг дуулгаж байсан билээ. Тэгвэл энэ удаа нимбэгний тусламжтайгаар нүүрнийхээ арьсыг хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. “Гоо сайхан ертөнцийг аврана” гэж ярьдаг шүү дээ. Таны гоо зүйн мэдлэгт багахан ч болов нэмэр үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өдөр бүр нимбэгээр нүүрээ арч! Яагаад гэвэл...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Арьсыг гялалзсан мэт болгоно

Нимбэг нь арьсыг гялалзсан мэт болгохоос гадна, чанартай, чанаргүй гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс үүдэлтэй “Эпидермис” гэх арьсны өвчнөөс хамгаалдаг байна. Үүний тулд нэг яншуй болон нимбэгийг буцалгаж хандлан, нүүрэндээ түрхээрэй.

Арьсыг гялалзсан мэт болгоно

2 Арьсыг толигор болгоно

Нимбэг нь антиоксидант, витамин Ц амин дэмээр баялаг учраас арьсыг толигор, өнгөлөг болгодог байна. Мөн нимбэгний исгэлэн чанар нь үхэжсэн арьсыг сэргээж, төлжүүлэхэд ихээхэн ач тустай ажээ.

Арьсыг толигор болгоно

3 Толбо арилгана

Нүүрэн дээрх төрөл бүрийн нөсөө, толбыг нимбэгний тусламжтайгаар арилгаж болно. 2-3 зүсэм нимбэгийг нөсөө, толботой хэсэг дээрээ 30 минутын турш тавиарай. Үүний дараа бүлээн усаар нүүрээ угаана. Нэг сарын хугацаанд та өдөр бүр энэ мэтчилэн нүүрээ арчилснаар үр дүнд нь ямар ч нөсөө, толбогүй болох болно.

Толбо арилгана

4 Арьсны нүхжилтийг багасгана

Арьсны нүхжилтийг багасгаж, арилгахын тулд нүүрэндээ тавих маск хийх хэрэгтэй. Үүнд:

  • 2 хоолны халбаг овъёос болон өндгөн дээр 5-7 дусал нимбэгний шүүс дусааж, хольно.
  • Дараа нь нүүрэндээ түрхэж, 20 минут байлгасны дараа нүүрээ усаар сайтар угаагаарай.

Арьсны нүхжилтийг багасгана

5 Үрчлээс арилгана

Нас нэмэхийн хэрээр нүүрний арьс бага багаар үрчлээтэж эхэлдэг нь нууц биш юм. Тэгвэл нимбэг ашиглан үрчлээсээс салах бүрэн боломжтой ажээ. Үүний тулд:

  • Нэг хоолны халбага нимбэгний шүүс болон эрдэс усаар нүүрээ угаагаарай.

Үрчлээс арилгана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()