1
"Fugu" - Япон
"Fugu" загасыг зөвхөн хамгийн шилдэг тогооч нар л хор нөлөөгүйгээр бэлтгэж чаддаг. Энэ загасны элэг нь хүний амийг авч чадахуйц хүчтэй хорыг өөртөө агуулдаг бөгөөд амь насанд халтай гэдгээрээ маш алдартай. Гэхдээ тус загасыг зөв бэлтгэж чадвал идэхэд ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд сайхан амттай байдаг. Харин хорыг нь гүйцэт авч чадаагүй загасыг идсэний дараа бие эрхтэн мэдээ алдаж, биеийн булчингууд хөдлөх чадваргүй болсны эцэст амьсгал боогдож үхэхэд хүрдэг аж.
2
Далайн хадран загас - Номхон далай болон Атлантын далай
Сонин содон өвөрмөц хоолонд дурлагсад далайн хадран загас идэхийг хүсч мөрөөдөж явдаг. Гэхдээ үүнийг мэргэжлийн, ур чадвар өндөр, туршлагатай тогооч л ямар нэгэн асуудалгүй цэвэрлэж, бэлтгэж чаддаг аж. Энэхүү загас нь өөрийн биедээ аймшигтай хор тээж явдаг бөгөөд идсэн хүн тэр даруйдаа хордлогод ордог байна. Хэрэв яаралтай эмнэлэгт хандаж хорыг гадагшлуулахгүй бол амь насанд хүртэл халтай гэнэ.
3
"Carambola" - Ази болон Өмнөд, Хойд Америк
Карамбола гэх од хэлбэрт жимс нь гаднаасаа ямар ч аюулгүй мэт харагдах боловч хүнийг хэдхэн хормын дотор хөнөөх чадвартай байдаг. Энэ нь амт чанар сайтай, шүүслэг боловч нэг удаад хэдхэн зүсмийг идэхэд хангалттай. Хэрэв хэтрүүлвэл толгой эргэж эхлэх бөгөөд цаашлаад бөөрний ажиллагаанд сөргөөр нөлөөлж, амь насыг авч одож мэднэ. Иймд та гадны улс орнуудаар аялж явахдаа үргэлж сонор сэрэмжтэй байж, таарсан бүхнээ амталж үзэх гэсний хэрэггүй. Ядаж л идэхээсээ өмнө сайтар судалж, лавлаж байхад гэмгүй юм.
4
"Escamoles" - Мексик
"Escamoles"-ийг Мексикт ихээр байдаг том хар шоргоолзны өндгөөс гаргаж авдаг аж. Энэхүү өвөрмөц бүтээгдэхүүн нь яг л бяслаг шиг амттай бөгөөд буруу цэвэрлэж, бэлтгэвэл энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай тул идэх гэсний хэрэггүй юм.
5
"Cassava" - Африк, Ази, Өмнөд Америк
"Cassava" хэмээх халуун орны ойд ургадаг нэгэн төрөл зүйл ургамал нь таныг хөдлөх чадваргүй болгохоос гадна зарим тохиолдолд үхэх аюулд ч хүргэж мэднэ. Учир нь энэхүү ургамал нь өөртөө цианид агуулдаг бөгөөд буруу чанаж, боловсруулж идвэл эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Африкт энэ нь хамгийн түгээмэл хүнсэнд тооцогддог төдийгүй өдөр тутамдаа идэж хэрэглэдэг. Үүнээс болж тэд харшилтай, арьс ярших өвчтэй болдог байна.
6
Муудсан бяслаг буюу "Casu Marzu" - Итали
Ямааны сүүнээс гаргаж авдаг тус бяслагийг худалдаалж, үйлдвэрлэхийг хуулиар хориглодог. Учир нь энэхүү бяслагийн хамгийн өвөрмөц, гол амт нь баяслаг дотор байх өтөнд оршдог байна. Харин тус бяслагийг идэж, хэрэглэхээс татгалзах гол шалтгаан нь ходоод гэдсэнд үүсэх асуудал юм. Өт нь амьд байх тул нүд рүү үсэрч орох аюултайгаас гадна хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, ходоодны шархлаа үүсгэдэг.
7
"Ackee" - Ямайка
"Ackee" нь Африкт ургадаг лийртэй төстэй жимс юм. Ялангуяа Ямайк улсад маш түгээмэл хэрэглэгддэг. Энэхүү жимс бүрэн гүйцэт болсон цагт идэхэд ямар ч асуудалгүй боловч дутуу болсон эсвэл хэт болсон жимс нь өөртөө хор хуримтлуулсан байдаг. Иймд та тухайн жимсийг идэхээсээ өмнө бүрэн гүйцэт болсон эсэхийг лавлаж, болж өгвөл идэхгүй өнгөрсөн нь аюул багатай юм шүү.
8
Олон зууны өндөг - Хятад
Хятад тогооч нар эрүүл мэндээ эрсдэлд оруулахаас үл эмээж, сайхан амт чанар гаргаж авах гэж олон сонин зүйлсийг туршиж үздэг байна. Тэд тахиа, галууны өндгийг давс, нимбэгний шүүсэнд хийж 100 хоног хадгалдаг аж. Ингэж товлосон хугацаа болмогц, олон өдөр хадгалагдсан өндгөө гаргаж, хоол болгон бэлтгэдэг байна. Харин үүнийг идсэний дараа гэдэс өвдөж, гүйлгэж, хордлогонд орох магадлал өндөр гэнэ.
9
Чулуун загас - Номхон далайн болон Энэтхэгийн Далайнууд
Дэлхийн хамгийн аюултай загасын тоонд "Чулуун загас" нь яахын аргагүй багтдаг. Тэдний гол хор нь сэрвээндээ байдаг бөгөөд идсэний дараа бие эрхтэнг шоконд оруулж, эд эсийг үхүүлдэг байна. Үүнийг идсэнээс хойш долоо хоногийн турш бие тавгүйрхэж, гүйлгэдэг төдийгүй тус загасыг идсэнээс болж амь насаараа хохирсон хүмүүс ч олон байдаг байна.
10
"Rambutan" - Зүүн Өмнөд Ази
Өнгөлөг, тод өнгөтэй энэхүү жимсийг амталж үзэхийг хүсэхгүй хүн гэж байхгүй болов уу? Амталж үзэхэд гэмгүй ч гэлээ хэтрүүлэн идсэнээр хоолны хордлогонд орж, цаашлаад шархлаа үүсч эхэлдэг ажээ.