Ухаалаг утастай хүмүүсийн мэддэггүй 8 нууц

Техник технологи хөгжихийн зэрэгцээ хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам хурдацтайгаар урагшилж байгаа билээ. Үүний нэг тод жишээ бол өнөөдөр хүн бүр ухаалаг утас хэрэглэх болсон явдал юм. Тэгвэл хүмүүс ухаалаг утсыг бүрэн гүйцэт ашиглаж чаддаг болов уу? Магадгүй үгүй байж болох юм. Тийм ч учраас бид та бүхэндээ ухаалаг утсан дээрх таны заавал мэдвэл зохих 8 нууцыг дуулгахаар бэлтгэлээ. 

Ухаалаг утастай хүмүүсийн мэддэггүй 8 нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Цэнэгээ удаан хадгалах

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, та ухаалаг утасныхаа дэлгэцийн зургийг бараан юм уу, хар өнгийн зургаар сонговол цэнэг амархан дуусдаггүй байна. Энэ нь утасны нягтрал автоматаар ажиллах үед хар, бараан өнгийг нягтрал сайтай харагдуулах шаардлага гардаггүйтэй холбоотой гэнэ. 

Цэнэгээ удаан хадгалах

2 Мессежийг сонсох

Та өөрийн ухаалаг утсандаа ирсэн мессежийг дан ганц уншаад зогсохгүй, сонсох боломжтой гэдгийг мэдэх үү? Үүний тулд утасныхаа "Settings" хэсэг рүү орж, "Special Opportunities"-ийг сонгож, "Voice Playback Function Text" гэснийг идэвхжүүлэхэд болох юм.

Мессежийг сонсох

3 Утсан дээрх файлуудаа дахин сэргээх

Танд гэнэтийн зүйл тохиолдож, утсаа алдлаа гэж бодоход хамгийн түрүүнд "Дотор нь байсан хэрэгтэй файлуудаа хэрхэн сэргээх вэ?" гэсэн асуудал гарч ирдэг. Тэгвэл хожмын эрсдлээс сэргийлж, утасныхаа "Options" хэсэг рүү орж, "Security"-ийг сонгож, "Device Administrators" гэсэн рүү орно. Үүнийхээ дараа "Android Device Manager"-ийг сонгож, "Remotely Locate This Device"-ийг идэвхжүүлнэ. Одоо харин та утсаа алдсан нөхцөлд айх аюулгүй болсон бөгөөд ЭНЭ сайт руу "Gmail" хаягаараа нэвтрэн орж, файлуудаа сэргээх боломжтой гэсэн үг юм.

Утсан дээрх файлуудаа дахин сэргээх

4 "Guest Mode"-ийг идэвхжүүлэх

Та өөрийнхөө ухаалаг утсыг өөр нэгний ухаалаг утсыг ашиглан удирдах боломжтой бөгөөд үүний тулд "Quick Settings" рүү орж, "Guest Мode"-ийг идэвхжүүлэхэд хангалттай юм. Үүнийхээ дараа "Add Guest" хэсгийг сонгож, тухайн хүний утсыг нэмээрэй.

"Guest Mode"-ийг идэвхжүүлэх

5 Томруулдаг шил

Хараа муутай хүмүүс дэлгэцээ хэвийн байгаагаас нь хэд дахин илүү томруулж харах боломжтой бөгөөд үүний тулд "Settings" рүү орж, "Accessibility"-ийг сонгож, "Magnification Gestures" гэснийг идэвхжүүлэх хэрэгтэй ажээ.

Томруулдаг шил

6 "Wi-Fi" цацах

Хэрвээ та хүсвэл өөрийнхөө ухаалаг утсыг ашиглан бусад найз нөхөддөө "Wi-Fi' цацах боломжтой бөгөөд "Wireless Networks" хэсгийг сонгож, "Hot Spot" гэсэн рүү орж, "WLAN Access Point"-ийг идэвхжүүлээрэй.

"Wi-Fi" цацах

7 Дэлгэцээ цэвэрлэх

Таны ухаалаг утасны дэлгэцэн дээр элдэв янзын зураас болсон бол та бага зэрэг вазелин түрхэж байгаад зориулалтын алчуураар арчаад үзээрэй. Хормын зуур зурааснууд арилах болно.

Дэлгэцээ цэвэрлэх

8 Нууц тоглоомнууд

Сүүлийн үеийн ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчиддээ зориулан нууц тоглоомнуудыг утсанд байршуулсан бөгөөд та үүнийг хялбархан олж, ашиглах боломжтой юм. "Settings" рүү орж, "About Phone" юм уу, эсвэл "About Tablet" гэсэн хэсгийг сонгоорой. Хэд хэдэн удаа дарсны дараа "Version Android" гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд энэ үед дэлгэцэн дээр тань жижиг хэмжээтэй "marshmallow" харагдах бөгөөд түүнийг алдалгүй дарж амжвал, та нууц тоглоомнуудыг олж чадах болно.

Нууц тоглоомнууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()