Ямар өнгийн хувцас өмсдөгөөр нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Хүнийг гаргаж байгаа үйлдэл, зан аашаас гадна өмсөж байгаа хувцасны өнгөөр нь шинжиж, тодорхойлж болдог байх юм. Бид өөрсдөө анзаардаггүй боловч дотоод ертөнцөө өмссөн хувцасны өнгөөрөө хүмүүст илтгэж харуулдаг байна. Ингээд чухам ямар өнгө, юу гэх утгыг илэрхийлдэг болохыг хамтдаа олж мэдэцгээе. 

Ямар өнгийн хувцас өмсдөгөөр нь хүнийг хэрхэн шинжих вэ?

1 Улаан

Улаан өнгө нь өөртөө итгэлтэй байдал, халуухан төрхийг илтгэдэг юм. Ийм хувцсаар гангарах дуртай хүмүүс ихэвчлэн хурц, ширүүн ааш зантай байх бөгөөд бусдаас ялгарч, эрч хүчээ мэдрүүлж чаддаг хүчирхэг хүмүүс байдаг. Мөн улаан өнгийг хар өнгөтэй хослуулж өмсөх нь тэднийг нарийн мэдрэмжийг гайхуулж өгөх төдийгүй дур булаам, халуухан харагддаг байна. 

Улаан

2 Цэнхэр

Цэнхэр өнгө нь тайван амгалан байдал, зөөлөн дулаан сэтгэлийг илэрхийлдэг юм. Хүмүүс ийм өнгийн хувцсыг анхны болзоо, танилцах үдэшлэг зэрэгт очихдоо өмсөж, бусдад таатай сэтгэгдэл төрүүлэхийг зорьдог байна. Үргэлж цэнхэр өнгийн хувцас өмсдөг хүмүүс ерөнхийдөө уужуу тайван, сайхан сэтгэлтэй, ухаантай хүмүүс байдаг ажээ.

Цэнхэр

3 Шар

Алтан нар шиг шар өнгийг сонгож хувцасладаг хүмүүс ихэвчлэн өөдрөг, гэгээлэг хүмүүс байдаг. Энэхүү өнгө нь тухайн хүнийг гэрэлтүүлж, аз жаргалтай мэт харагдуулдаг бөгөөд улаан өнгөтэй төгс хосолж, үзэсгэлэн гоог нэмэгдүүлдэг билээ. Хэрэв та бусдад инээд хөөр, баяр баяслыг бэлэглэж, эерэг энергиэр өөрийгөө цэнэглэхийг хүсвэл тод шар өнгийн хувцсаар гоёорой. 

Шар

4 Ногоон

Итгэл найдвар, элбэг дэлбэг, залуу насыг бэлэгддэг ногоон өнгийг онцолж, хувцасладаг хүмүүс хэт шулуун, шударга бөгөөд манлайлах чадвартай, бусдыг араасаа дагуулахыг хүсч явдаг. Өөрсдийн хүчирхэг байдлаа ногоон өнгөөр илэрхийлж, хажуугаар зөрөөд өнгөрөх төдийд л эрч хүчийг мэдрүүлэх гайхалтай хүмүүс байх аж. 

Ногоон

5 Нил ягаан

Өөртөө итгэлтэй, уяхан зөөлөн байдлыг илтгэх нил ягаан өнгө нь бүсгүй хүний гоо үзэсгэлэнг улам бүр тодотгодог. Мөн гэгээлэг дотоод ертөнц, сэтгэлийн хүч тэнхээтэй төдийгүй ёс суртахуун сайтай, боловсон хүмүүс байх нь элбэг юм. Та ч мөн энэхүү өнгийг сонгож хувцасласнаар бусдад таатай сэтгэгдэл төрүүлж, дулаан уур амьсгал бүрдүүлэх боломжтой. 

Нил ягаан

6 Хар

Хүн болгонд хар өнгийн хувцас бий. Гэхдээ үргэлж хар өнгийн хувцас өмсөх хүмүүс бусдаас өөр, дотоод ертөнцдөө амьдардаг байж мэднэ. Тэд уйтгар гунигтай эсвэл өнгөрсөнд болж өнгөрсөн бараан дурсамжиндаа уягдаж, дотоод ертөнцтэйгээ ярилцах дуртай байдаг. Хар өнгийн хувцас таныг гоолиг сайхан харагдуулж болох ч, байнга өмсөхөөс татгалзаарай. Учир нь залуу халуун насаа гэгээлэг өнгө, цэцэгсээр чимж, хүн бүрт баяр хөөр бэлэглэх сайхан биш гэж үү?

Хар

7 Шаргал

Улаан өнгөний уусгал бүхий тус өнгийг сонирхож, үргэлж өөрийн нэрийн хуудас болгох хүмүүс хүчирхэг, бардам байдаг. Тэд нүүрэндээ инээмсэглэл тодруулж, хувцасныхаа өнгөтэй уялдуулах бөгөөд энэ нь тэдний үзэсгэлэн гоог нэмэгдүүлж, хүн бүрийн харааг булаах гол зэвсэг болдог юм. 

Шаргал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()