1
Хоолойн өвчнийг эдгээнэ
Алимны цуу нь бактери, нян зэргийг устгах шидтэй. Иймд таны хоолой өвдөж, хөндүүрлэж эхэлсэн бол нэг аяга бүлээн усанд 4 халбага алимны цагаан цуу хийж хутгаад, хоолойгоо зайлаарай. Ингэснээр өвчинг тэр дор нь намдааж, асуудлыг шийдвэрлэх болно.
2
Цээжээр хатгуулахыг болиулна
Ходоодны хүчил байх ёстой хэмжээнээсээ их болох үед цээж хорсолт мэдрэгддэг. Харин алимны хүчил нь хоол боловсруулах явцыг хурдасгаж, ходоодны хорсолт, өвдөлтийг намдаадаг. Нэг цайны халбага алимны цагаан цууг усаар даруулж уухад л хангалттай.
3
Хамрын битүү арилгана
Хамар битүүрсэн үед алимны цуу таны аврагч байх болно. Энэхүү бүтээгдэхүүнд агуулагдах витамин В, С, Е болон кальци зэрэг нь хамрын салстыг цэвэрлэж, битүүг онгойлгодог төдийгүй самсай орчим дахь нян, бактерийг устгадаг. Та нэг аяга усанд 1 цайны халбага алимны цагаан цуу хийж, хамраараа сорж, асгана.
4
Хаг арилгана
Алимны цуу нь гэдэс дотор цэвэрлэх, хаг, үсний гэмтлийг эмчлэх үйлчилгээтэй байдаг. Үүний тулд та 75 мл бүлээн усанд, 1 халбага алимны цуу хийгээд сайтар холих хэрэгтэй. Ингээд ойролцоогоор 30 минут орчим үсэндээ иллэг хийж, шингээсний дараа үсээ угаагаарай. Үр дүнд нь үс тань хаггүй эрүүл болох аж.
5
Хөлийн шөрмөс таталтыг эмчилнэ
Хөлийн шөрмөс татах нь кальци дутагдсантай холбоотой. Харин үүнээс ангижрахын тулд кальцийн өндөр агууламжтай алимны цууг ашиглаж болно. 2 хоолны халбага алимны цууг 1 халбага зөгийн балтай хольж, бүлээн усанд хийгээрэй. Үүнийг өглөө бүр ууж хэвшсэнээр та оройдоо тухтай унтаж байх болно.
6
Загатнааг бууруулна
Шумуул, шавьж зэрэг амьтанд хазуулсан жижиг шархан дээр багахан алимны цууг түрхэснээр загатнах, улайх зэрэг шинж тэмдгүүд алга болох төдийгүй хурдан эдгэрдэг билээ.
7
Хөлний эвгүй үнэрийг арилгана
Хөл хөлөрсний улмаас шивэртэж, эвгүй үнэр гаргадаг. Харин алимны цагаан цуу нь хөлрөлтийг бууруулж, эвгүй үнэрийг дарахын зэрэгцээ арьсанд тэжээл өгөх ач тустай. Орой унтахдаа хөлөө алимны цуунд дэвтээж байгаарай.
8
Гэдэс дүүрэхийг болиулна
Хэрвээ таны гэдэс байнга дүүрч, цанхайдаг бол алимны цууг ашиглаад үзээрэй. Нэг цайны халбага цууг бүлээн усанд хийж хутгаад хоолоо идэхээс өмнө уух хэрэгтэй. Энэ нь ходоод гэдэсний үйл ажиллагааг тэнцвэржүүлэх аж.
9
Гэр, байшингийн эвгүй үнэрийг арилгана
Та заавал агааржуулагч худалдаж авах шаардлагагүйгээр алимны цууг үнэр дарагч болгож ашиглаж болох юм. Алимны цагаан цуу болон усыг адилхан 1:1 харьцаатай шүршигчинд хийж, цацаарай.
10
Угаалгын нунтаг болгож ашиглана
Алимны цуу нь хүнсний соданаас дутахгүй цэвэрлэгээ хийхэд тус болдог. Та ус болон алимны цагаан цууг адил хэмжээтэй хольж, толбо арилгахад ашиглаарай.
11
Угаалтуурын бохирдлыг цэвэрлэнэ
Цайны аяганы 1/2 хүнсний содан дээр 1 аяга алимны цуу хийж хутгаад тостой, бохирдсон угаалтуурт хийж, 30 минут байлгаарай. Дараа нь угааж цэвэрлэхэд угаалтуур тань гялалзаж, анхилам сайхан үнэртэй болох аж.
12
Хөгц арилгана
Хөгцтэй хэсэгт алимны цууг цацаж орхиорой. Нэг цагийн дараа тухайн хэсгээ усаар зайлж, угаана. Мөн дахиж хөгцрүүлэхгүйн тулд долоо хоног бүр алимны цуу цацах хэрэгтэй.
13
Индүү ашиглахгүйгээр хувцас индүүдэх
Алимны цуу болон усыг 1:3 харьцаатай шүршигчид хийгээрэй. Үүнийгээ хувцас руугаа цацаж, чийгтэй болгоод хатахыг хүлээнэ. Ингээд л таны хувцасны үрчгэр арилах болно.
14
Толбо арилгах
Давс, цагаан цуу хоёрыг хольсноор та хамгийн хүчтэй, толбо арилгагчтай боллоо гэсэн үг юм.