Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ?

Цахим сүлжээ бидний амьдралын салшгүй нэг хэсэг болсноос хойш хүн бүр төгс зураг авахуулах тал дээр анхаарлаа хандуулж, суралцах болжээ. "Чухам хаанаас, яаж зургаа авахуулбал сул талаа нууж, үзэсгэлэнтэй харагдах бол?" гэж гайхаж яваа хүмүүс цөөнгүй байдаг нь нууц биш юм. Иймд бид та бүхэндээ зориулан зурган дээр дур булаам гарах поозуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Зурган дээр хэрхэн дур булаам гарах вэ?

1

Хэрэв таны нүүр өргөн, булцгар бол биеэ хагас эргүүлж, толгойгоо нааш харуулан, зургаа авахуулаад үзээрэй. Таны нүүрийг туранхай, үзэсгэлэнтэй харагдуулах болно. 

2

Нэг хөл дээрээ биеийнхээ жинг төлвөрүүлж, биеэ галбирлаг харагдуулах нь хамгийн шилдэг поозуудын нэг билээ. Энэ нь тухайн хүнийг илүү гоолиг, халуухан болгож, гэрэл зургийн хальснаа буулгадаг аж.

3

Та илүү зөөлөн, дулаахан харагдахыг хүсч байвал гараараа үсээ оролдож, зургаа авахуулаад үзээрэй. Мөн том хацартай бол толгойгоо бага зэрэг доошлуулж, духаа тодотгож болно. 

4

Үсээ намируулж авахуулсан зураг таныг дур булаам, халуухан харагдуулах шидтэй байдаг. Иймд бүсгүй та ч мөн толгойгоо эргүүлж, үсээ намируулж. зургаа авахуулаарай. 

5

Зураг авахуулахад хамгийн тохиромжтой пооз бол хана налж, нэг хөлийн өвдгөө нугалж, дээр нь гараа тавих юм. Энэ нь биеийг урт атлаа цэгцтэй харагдуулдаг. 

6

Буйдан дээр сууж зургаа авахуулж байгаа бол нэг гараараа буйдангийн толгойг түшиж, хөлөө эвтэйхэн байрлуулаарай. 

7

Хэрэв та газар сууж зураг авахуулах шаардлагатай болсон бол зурагт үзүүлсэн байрлалыг авч болно. Мөн хэд хэдэн байрлалаар сууж, зургаа авахуулах нь тохиромжтой юм. 

8

Зурган дээр халуухан, дур булаам харагдахыг хүсч байвал хөлөө солбиж, нугалж сууж болно. Ингэхдээ гараа өвдөг дээрээ байрлуулж, царайндаа ач холбогдол өгөлгүй орхих хэрэгтэй. 

9

Гараа зөрүүлэн барьж, эгц урдаасаа зургаа авахуулах нь таныг эелдэг зөөлөн, үзэсгэлэнтэй харагдуулна. Ингэхдээ нүүрэндээ бага зэрэг инээмсэглэл тодруулж өгвөл зургийг улам бүр чимнэ. 

10

Зогсож зураг авахуулахад учрах асуудлуудын нэг нь гар байдаг. Гараа яахаа мэдэхгүй байгаа тохиолдолд зурганд үзүүлсэнтэй ижил биеийнхээ ард болон урд сул байрлуулаарай. 

11

Таны зургийг бүтнээр нь авч байгаа тохиолдолд мөрөө бага зэрэг хазайлгаж, гараа өмднийхөө халаасанд хийж, зогсож болно. 

12

Энэхүү пооз нь таныг дур булаам, үзэсгэлэнтэй харагдуулна. Биеэ бага зэрэг хазайлгаж, гараа халаасандаа хийж, эсвэл ардаа бариарай. Хамгийн гол нь үс засалт, гаргаж байгаа царай тань зургийг төгс болох эсэхийг шийдвэрлэх юм. 

13

Гадаа, гэрт гэхчлэн хаана байх нь хамаагүй таныг халуухан, үзэсгэлэнтэй харагдуулах пооз бол ширээ, тавцан зэргийг налж зургаа авахуулах аж. Ингэхдээ нуруугаа цэх болгож, цээжээ төвийлгэх хэрэгтэй бөгөөд харцаа өөр зүгт чиглүүлээрэй. 

14

Та бүтэн биеэ гаргаж, зургаа авахуулж байгаа бол арагш гэдийж, гараа дээш өргөх уг поозыг аваад үзээрэй. Эмэгтэй хүний халуухан төрхийг илүүтэй тодотгож, уран биеийг тань бусдад гайхуулах юм. 

15

Доош харж хэвтэн, зургаа авахуулахад үүн шиг сайхан зохицох пооз гэж үгүй. Хөлөө дээш өргөж, сөөлжилж байрлуулах нь үргэлж хамгийн төгс пооз байсаар ирсэн тул та ч бас туршаад үзээрэй. 

16

Харин та дээш харж хэвтэн зургаа авахуулахдаа хэрхэн пооз авахаа мэдэхгүй байгаа бол хөлөө нийлүүлж, нугалаад гараа газарт байрлуулаарай. Толгойны тухайд эгц дээш харж, цээж хэсгээ газраас хөндийрүүлнэ. 

17

Хөл дээрээ сууж зураг авахуулахыг хүсвэл та заавал өсгийтэй гутал өмссөн байх шаардлагатай. Эс бөгөөс та жижиг биетэй харагдах сөрөг талтай юм. 

18

Халуухан төрхийг бүрдүүлдэг бас нэгэн зураг авалтын пооз бол хөлөө нугалж буруу харж суугаад толгойгоо камер руу эргүүлэх юм. Бүсгүй та ч мөн энэхүү поозыг авч, зургаа авахуулаад үзээрэй. 

19

Ойролцоо байрлах хана, багана зэргийг налж зургаа авахуулах нь таны биеийн галбирыг илүүтэй тодотгож, дур булаам харагдуулдаг. Ингэхдээ гараа дээш өргөн хананд нааж, нуруугаа цэх болгож, өгзгөө хойш түлхэх хэрэгтэй. Мөн хөлөө нийлүүлэхээ мартуузай. 

20

Хэн нэгэн таныг сандал дээр сууж байхад хүрч ирээд зураг дарахыг хүсвэл эхлээд нуруугаа цэх болгоод, нэг хөлөө нөгөө хөлийнхөө ардуур хийж байрлал аваарай. Гарны тухайд нийлүүлэн өвдөг дээрээ тавьж, нүүрэндээ инээмсэглэл тодруулах хэрэгтэй.

Охид бүсгүйчүүд маань эдгээр поозуудаас санаа авч зургаа авахуулаарай. Би л гэхэд зураг авахуулах тал дээр мэдлэг дутмаг, авьяасгүй байдаг хэхэ. Харин одоо энэ аргуудыг мэдээд авчихсан болохоор гоё зургууд авахуулж, чадна гэдэгтэй итгэлтэй байна. Уншигч та энэхүү хэрэгтэй зөвлөгөөг найз нөхөддөө ч бас хуваалцаж, зурган дээр гоё гарах тал дээр анхаараарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()