Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Ардчилсан намын даргын төлөөх сунгаа орон даяар эхлээд буй. Тэгвэл сунгаа тойрсон санал асуулга олон хэлбэрээр явагдаад эхэлжээ.
Тухайлбал мэдээллийн gogo.mn сайтаас “Ардчилсан намын даргад нэр дэвшигчдээс та хэнийг дэмжиж байна вэ?” санал асуулгыг 14 хоногийн хугацаанд явуулсан байна. Уг санал асуулгыг УИХ-ын гишүүн Л.Гантөмөр тэргүүлсэн бөгөөд тэрбээр нийт санал өгсөн хүмүүсийн 29 хувийн саналыг авсан аж.
Хэдийгээр Ардчилсан намын шинэ дарга хэн байхыг намын гишүүдийн саналаар шийдэх ч олон нийтийн санаа бодлыг ойшоохгүй орхиж болохгүй. Эндээс харахад Ардчилсан намын даргын төлөөх гол өрсөлдөөн нэр дэвшигч Л.Гантөмөр болон Д.Эрдэнэбат нарын хооронд өрнөх бололтой. Учир нь Д.Эрдэнэбатын тухайд Ардчилсан намын гал тогоог багагүй хугацаанд барьсан нэгэн. Түүнийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаанд АН УИХ-д олонх болж байсан юм. Товчхондоо тус намын ялалт, ялагдлын шалтгаан, нөхцөлийг биеэрээ мэдэрч байгаа хүний хувьд Д.Эрдэнэбат даргын сунгаанд хүчтэй өрсөлдөгч яах аргагүй мөн юм.
Б.Сэлэнгэ