“Reuters” агентлагийн 2016 оны шилдэг гэрэл зургууд

2017-01-03, 21:07
12,934

Сонин сэтгүүл, цахим сэтгүүл зүй болон утга зохиолын салбарын шилдгүүдийг жил бүр тодруулдаг "Pulitzer Prize" шагнал гардуулах ёслол өнгөрөгч онд болсон бөгөөд тус наадмын "Онцлох мэдээний гэрэл зураг" төрөлд “Reuters” агентлагийн гэрэл зургийн багийнхан тэргүүн байр эзэлжээ. Тэдний Сирийн дайны үеэрх дүрвэгсдийн сэтгэл өвтгөм гэрэл зургууд шагналыг авахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

“Reuters” агентлагийн 2016 оны шилдэг гэрэл зургууд

Авъяаслаг багийнхан дайн тулаан өнөө хэр нь болсоор байгаа улс орнуудад амьдран суух ард иргэдийн айдас түгшүүрээс авахуулаад үзэсгэлэнт туйлын туяаг гэрэл зургийн хальснаа буулгаж дэлхий дахиныг гайхшруулсан юм. Ингээд хамтдаа “Reuters” агентлагаас онцолсон 50 үйл явдал, гайхалтай 50 гэрэл зургийг үзэж сонирхъё.

 

1

Шинэ он гарах мөчийг Копакабана арал дээр сэтгэл догдлон хүлээж буй Бразилчууд, Рио де Жанейро хот.

2

Алдарт дуучин Дэвид Боуви (David Bowie)-ийг таалал төгссөний маргааш түүний үнэнч фэн нь хүндэтгэл үзүүлэн, дуучныг царайг нуруун дээрээ шивүүлжээ.

3

Аврал эрэн дүрвэж буй бяцхан охин...

4

Буддын шашны "Makha Bucha"-ийн өдрөөр зул өргөж буй хувраг, Тани аймаг, Бангкок.

9

Грек, Македон улсын хилээр гарч буй дүрвэгсэд, Идомени тосгон, Грек улс.

10

Хэдийгээр хүнд хэцүү цаг үеийг туулж өнгөрүүлж байгаа ч, хамтдаа хөгжилдөн тоглож буй дүрвэгч хүүхдүүд...

11

Хөгжимчин Фрилал Ортиз (Frilal Ortiz) хөгжмийн зэмсгээ үүрэн, Хаванагийн гудмаар явж байна...

12

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама (Barack Obama) болон түүний гэр бүлийнхэн "Air Force One" буюу ерөнхийлөгчийн онгоцоор нисч буй агшин...

13

Хүнд хэцүү нөхцөл байдлыг давж чадалгүй, цөхрөнгөө барсан дүрвэгч эр өөрийгөө шатааж байгаа агшин гэрэл зургийн хальсанд буужээ.

14

Сакура цэцгийн гоо үзэсгэлэнг ширтэн зогсож буй Япон эр, Токио хот.

16

Идэж, уух зүйлгүй хүнд хэцүү үед бодолд автан сууж буй дүрвэгч бүсгүй. Түүний өвөрт бяцхан үр нь нойрсож байгаа нь харагдана.

18

Кени улсын Найробигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд заан болон хирсний 105 тонн бүхий эвэр, ясыг шатааж байгаа нь...

19

Шөнийн тэнгэр дэх ер бусын гоо үзэсгэлэн олон хүнийг алмайруулжээ, Канад улс.

20

Ширгэж, үгүй болсон голд модон завин дээр сууж буй Камбож охин, Кандал аймаг.

22

Венесуэлд оюутнууд засгийн газрынхаа эсрэг тэмцэж буй агшныг мөн Ройтерс агентлаг гэрэл зургийн хальснаа буулгажээ.

23

"Pulse" шөнийн цэнгээний газар болсон гэмт халдлагын үеэр амь насаа алдсан 49 хүний ар гэрийнхэн гашуудаж буй сэтгэл эмзэглэмээр агшин...

26

Ирак дахь алан хядагчдын оромжийг сүйрүүлсний дараа...

27

Цагдаа нарын эсрэг айдсаа умартан зогсож буй өнгөт арьст бүсгүй...

28

Индэр дээрээс ард түмэндээ мэндчилсний дараагаар ерөнхийлөгч Барак Обаматай халуун дотноор тэврэлдэж буй Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтон...

29

Дэлхийн хоёрдугаар дайны үед Нацистын алдарт "Үхлийн газар" хэмээн нэрлэгдсэн газар ирж буй сүмийн ламтан...

30

Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид 2016 оны Рио де Жанейрогийн Олимпийн их наадмын үеэр хамтдаа зургаа авахуулаад амжжээ.

31

Олимпийн их наадмын 100 метрийн гүйлтийн тэмцээнд түрүүлэхээ мэдсэн Усайн Болт (Usain Bolt) хэдий хэр хугацаа зарцуулснаа харж буй агшин...

32

Милоуки дэх сонгуульт ажлаа дуусгасны дараа Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Дональд Трамп уужим амьсгаа аван, бодлогоширч буй нь...

33

Кашмирт болсон гэмт халдлагын дараа ард үлдсэн гэр бүлүүд нь тэнгэрт халин одсон ойр дотны хүмүүсийнхээ араас гашуудаж байгаа нь...

34

Тусгай хүчний ажилтны өмнөөс шийдэмгий харцаар харан зогсож буй бяцхан охин. Түүний нүднээс эрч хүч, залуу насны ааг, омог харагдах аж.

35

Сан Франциско багийн тамирчид төрийн дууллын үеэр нэг өвдөг дээрээ сөхрөн хүндэтгэл үзүүлж буй агшин, Левайс цэнгэлдэх хүрээлэн, АНУ.

36

Габон улсын нийслэл Либревиль хотод сонгуулийн дараа эсэргүүцлийн жагсаал болж, парламентын ордноо шатаасны дараах дүр зураг, 9-р сарын 20.

37

Давстай нуурыг замаар тусгаарлаж өгчээ. Энэхүү гайхалтай, үзэсгэлэнт зургийг 9-р сарын 25-ний өдөр Хятадын Шаньси аймгийн Ючень хотод авсан байна. 

38

Зимбабве улсын нийслэл болох Хараре хотод цагдаа, гудамжны наймаачдын хооронд мөргөлдөөн үүсч, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Энэхүү үйл явдлын дараа мөргөлдөөний хөлд өртсөн бяцхан хүүгийнхээ нүд рүү ус хийж, хорсолтыг нь намдаахыг оролдож байгаа бүсгүй, 9-р сарын 27.

39

Гайти улсын Жеремие хотод аймшигт хүчтэй хар салхи "Матай" дайрсан бөгөөд орон гэрээ алдсан иргэд итгэл алдалгүй, амьдрах гэж зүтгэж байгаа нь сэтгэл өвтгөнө, 10-р сарын 6.

44

Иракийн хоньчин хүү Исламын төрийн хяналттай тосгон болох Абу Жарбоатай ойролцоо болсон зэвсэгт үймээний хөлөөс мал сүргээ зайлуулж, тогтоохыг хичээж байна, 11-р сарын 1.

45

Орос Серби нарын хамтарсан цэргийн бэлтгэлийн үеэр шүхэрчид "IL-76" онгоцноос солонгын гэрэлтэй хамт үсрэн буужээ. Серби улс, 11-р сарын 7. 

46

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулсан Дональд Трамп (Donald Trump) Нью Йорк хотод айчлан ирж, үнэнч шударга ажиллахаа андгайлж байгаа нь... 11-р сарын 9.

47

Цагаач эр хаягдсан агуулахын гадна усанд орохоор бэлтгэж байгаа дүр зураг, Серби улс, Белград хот, 11-р сарын 10.

48

Америкчууд Индианы газар нутгийг дайруулан ус дамжуулах хоолой тавих гэснээс болж уугуул иргэд эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд цагдаа нар бослогыг намжаах зорилгоор ус шүршигч ашиглажээ. АНУ, Хойд Дакота муж, 11-р сарын 20. 

49

Сири улсын Алеппо хотод өлсгөлөнд нэрвэгдэж, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж буй олон мянган ард иргэдэд ОХУ тусламжийн гараа сунгаж, хоол хүнс илгээжээ. Тус хүнсний торон дээр "Орос улс та нартай хамт" гэж бичсэн төдийгүй хоёр орны тугийг хамтатган дүрсэлжээ. 

50

Серфингийн тамирчин Хойд Испанийн Сантандер хотын ойролцоох аварга том давалгааг зүсэх тэмцээнд оролцож байгаа торгон мөч, 12-р сарын 17. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()