1
Малгайн дахь туулай
Хамгийн түгээмэл илбүүдийн нэг болох туулайтай илбэ нь тун сонирхолтой. Хоосон малгайнаас туулай гарах нь хачирхалтай санагддаг байсан ч энэ нь маш энгийн ажиллагаатай аж. Илбичид туулайг даавуунд боож, ширээний ард өлгөдөг байна. Тэд малгайгаа эргүүлэхдээ гарын шалмаг хурдан хөдөлгөөнөөр туулайгаа дотор нь хийж амждаг бөгөөд дараа нь туулайгаа гаргаж үзэгчдийг алмайруулдаг юм.
2
Хуруунаасаа утаа гаргах
Та хуруунаасаа утаа гаргах хүмүүсийг харж, алмайрч байсан уу? Энэ нь хялбархан төдийгүй хэн ч хийж чадахуйц энгийн аж. Эхлээд нэг таваг бэлдэж хөргөгчинд хийнэ. Дараа нь шүдэнзний зөвхөн зуруул хэсгийг урж авах бөгөөд арын наалт болсон цаасыг ч мөн салгаж тавих юм. Харин өнөөх хөргөгчинд тавьсан тавгаа гаргаж ирэн дээр нь зуруулаа шатааж, зөвхөн нүүрсжсэн хэсгийг үлдээнэ. Үүнийгээ гартаа нааж, удаан үрэхэд уур гарч эхлэх аж.
3
Нугалсан халбага
Гараараа халбага нугалах илбичид хүчирхэг, гайхалтай харагддаг. Харин та ч бас энэхүү илбийн нууцыг мэдэж, дуурайлган хийх боломжтой. Тэд халбагыг нугалсан мэт харагдуулахын тулд зоосон мөнгө ашигладаг байна. Халбагаа гартаа атгаж, зоосон мөнгөө эрхий болон долоовор хурууны засвар байрлуулах аж. Ингээд л яг л нугалж байгаа мэт харагдаж үзэгчдийг алмайруулдаг гэнэ.
4
Агаарт тогтох
Хүн агаарт тогтоно гэдэг ид шид л биш бол боломжгүй зүйл билээ. Харин боломжгүй зүйлсийг боломжтой мэт харагдуулах илбичдээр бахархаад баршгүй юм. Агаарт хөөрөх бүсгүй заавал урт даашинз өмсөж, гол тогтоогч болох ширээний түшлэгээ нуух хэрэгтэй. Мөн энэ нь илбичинээс маш их хамаарах бөгөөд тэрээр нууц түшлэгээ халхалж зогссон тохиолдолд илбэ амжилттай өндөрлөнө. Та энэхүү өвөрмөц илбэний нууцыг дэлгэрэнгүй бичлэгээс хүлээн авч үзээрэй.
5
"Зиг Заг" эмэгтэй
Олон хэсэгт хуваагдах хайрцаг болгоны өндөр нь 35 см орчим байх бөгөөд хөдөлгөөнт тавцны өндөр 20 см байх юм. Бүсгүй хайрцагт орохдоо доош онгойдог пүрштэй тавцны ирмэг дээр зогсоно. Бүх хаалга хаагдахад эмэгтэй ёроолд нь орж нуугдсан байх ёстой. Дээд талын 3 хайрцаг тус бүр 2 хаалгатай төдийгүй нэг нь хүн орох, нөгөө нь нууц хаалга юм. Тус хаалганд туслах бүсгүйтэй ижил хувцас өмсгөсөн хиймэл манекены биеийн хэсгүүд байрлаж, үзэгчдийг хуурч чаддаг аж.
Үүнээс харахад хамгийн гайхалтай илбэ ч гэсэн энгийн нууцтай байх юм. Илбичид ердөө л өөрсдийн хурдан шаламгай хөдөлгөөн, сэргэлэн зан чанараа ашиглаж, үзэгчдийг гайхшруулдаг байна. Энгийн хүний тухайд илбийн нууцыг мэдсэн байлаа ч дуурайж хийнэ гэдэг тун хэцүү бололтой.