Таны тархийг хамгийн их ажиллуулах 10 кино

Кино шиг хүнд олон зүйлийг хэлж, ойлгуулдаг гайхалтай бүтээл ховор бөгөөд зарим үед тухайн кинонд гарах оньсого, таавар мэт нууцлаг хэсгүүд бидний оюун ухааныг хөгжүүлж, мэдлэгийн цар хүрээг тэлдэг билээ. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ таны тархийг хамгийн ихээр ажиллуулах, заавал үзэх ёстой 10 киног хүргэхээр бэлтгэлээ.

Таны тархийг хамгийн их ажиллуулах 10 кино

1 "Exam"

Найруулагч: Стюарт Хазелдин (Stuart Hazeldine)

Гол дүрд: Эдар Бек (Adar Beck), Крис Кэри (Chris Carey), Натали Кокс (Nathalie Cox)

Нийт өртөг: 600.000 доллар

Нээлт: 2010.01.08

Үйл явдал: Тусгай бүрдүүлсэн орчинд өөр өөрийн гэсэн онцлогтой 8 хүнийг цуглуулж, сонирхолтой даалгаврууд биелүүлж, өвөрмөц ажил хийлгүүлдэг бөгөөд тэдний зөвхөн нэг нь л амжилтанд хүрч, ялагч болох болно.

"Exam"

2 "The Best Officer"

Найруулагч: Жузеппе Торнаторе (Giuseppe Tornatore)

Гол дүрд: Жоффри Раш (Geoffrey Rush), Жим Старгесс (Jim Sturgess)

Нийт өртөг: 18 сая доллар

Нээлт: 2013.01.01

Үйл явдал: Заяаны хань зам дээр байдаг гэдэгчлэн нэгэн алдартай эрхэм үл таних бүсгүйтэй гэнэт учрах бөгөөд тэдний хайр сэтгэлийн түүх нэг хэсэгтээ таны бодлоос гарахгүй уяатай байх ажээ.

"The Best Officer"

3 "Now You See Me"

Найруулагч: Луй Летерьер (Louis Leterrier)

Гол дүрд: Жесси Айзенберг (Jesse Eisenberg), Марк Раффало (Mark Ruffalo), Вүүди Харрелсон (Woody Harrelson)

Нийт өртөг: 75 сая доллар

Нээлт: 2013.05.21

Үйл явдал: Илбэчдийн нүд бүлтийлгэж, эрүү мултруулах шахам үзүүлбэрүүдийн цаана юу нуугдаж байгаа бол? Та тэдний гайхамшигтай илбийн нууцыг тайлж чадах уу?

"Now You See Me"

4 "Who Am I"

Найруулагч: Баран бо Одар (Baran bo Odar)

Гол дүрд: Том Шиллинг (Tom Schilling), Эльяас М'Барек (Elyas M'Barek)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2014.09.06

Үйл явдал: Адал явдал эрэлхийлсэн, сониуч зантай хүмүүсийн заавал үзэх киногоор нэрлэгдэж байсан энэхүү кинонд оньсого, таавар мэт зүйлс олон гарах бөгөөд таныг 105 минутын турш огтхон ч уйдаахгүй аж.

"Who Am I"

5 "All Good Things"

Найруулагч: Андрью Ярецки (Andrew Jarecki)

Гол дүрд: Райн Гослинг (Ryan Gosling), Кирстен Дөрст (Kirsten Durst)

Нийт өртөг: 20 сая доллар

Нээлт: 2010.12.03

Үйл явдал: Хайр сэтгэл гэж юу вэ? Өнгөрсөн амьдрал, ирээдүй, үзэл бодол хайр сэтгэлд яаж нөлөөлдөг вэ? Энэ бүх асуултын хариултыг та тус киноноос олж авч чадах болов уу?

"All Good Things"

6 "The Double"

Найруулагч: Ричард Айоде (Richard Ayoade)

Гол дүрд: Жесси Айзенберг (Jesse Eisenberg), Миа Васиковска (Mia Wasikowska)

Нийт өртөг: Тодорхойгүй

Нээлт: 2013.09.07

Үйл явдал: Хэрвээ та хэзээ нэг өдөр өөртэйгөө усны дусал мэт ижилхэн хүнтэй тааралдвал яах вэ? Ийм зүйл үнэхээр байж болно гэж үү? Тэгвэл сонирхолт татам оньсого, таавраар дүүрэн уг киног заавал үзээрэй.

"The Double"

7 "Timecrimes"

Найруулагч: Начо Вигалондо (Nacho Vigalondo)

Гол дүрд: Карра Элежалде (Karra Elejalde), Кандела Фернандез (Candela Fernandez)

Нийт өртөг: 2.6 сая доллар

Нээлт: 2007.09.20

Үйл явдал: Эктор (Hector) бол эхнэртэйгээ амьдардаг жирийн л нэг эр бөгөөд нэгэн өдөр түүний амьдралд гэнэт хачирхалтай зүйл тохиолдож, тэрээр ой модноос цаг хугацааны машин олох болно. Цааш үргэлжлэх үйл явдлыг киноноос үзээрэй.

"Timecrimes"

8 "Gone Girl"

Найруулагч: Дэвид Финчер (David Fincher)

Гол дүрд: Бен Аффлек (Ben Affleck), Розамнуд Пайк (Rosamnud Pike), Тайлер Перри (Tyler Perry)

Нийт өртөг: 61 сая доллар

Нээлт: 2014.09.26

Үйл явдал: Хаашаа явсан нь үл мэдэгдэх бүсгүйн алга болсон учир шалтгааныг олж мэдэхээр киноны гол дүр болсон залуу эрэл хайгуул хийх бөгөөд түүнд энэ нь яг л эвлүүлдэг тоглоом тоглож байгаа мэт санагдах аж.

"Gone Girl"

9 "Cube"

Найруулагч: Винчензо Натали 

Гол дүрд: Николе де Бур (Nicole de Boer), Ники Гуадагни (Nicky Guadagni), Дэвид Хьюлетт (David Hewlett) 

Нийт өртөг: 350.000 доллар

Нээлт: 1997.09.09

Үйл явдал: Аюул, эрсдлээр дүүрэн газар та амьд үлдэж, өөрийн биеэр саад бэрхшээлийг даван туулж чадах байсан уу? Тэгвэл уг киног үзсэнийхээ дараа та хариултыг нь олж мэдэх болно гэдэгт итгэлтэй байна.

"Cube"

10 "Ex Machina"

Найруулагч: Алекс Гарланд (Alex Garland)

Гол дүрд: Элишиа Викандер (Alicia Vikander), Домналл Глийсон (Domhnall Gleeson), Оскар Исаак (Oscar Isaac)

Нийт өртөг: 15 сая доллар

Нээлт: 2015.01.21

Үйл явдал: Техник, технологийн хөгжил дэвшлийг харуулахаас гадна хайр сэтгэлийн нандин холбоог уг киногоор үзэгчдэд хүргэхийг зорьжээ. Та уг киног үзсэнээр тархиа ажиллуулах хэрэгтэй бөгөөд тэгж байж гэмээн киноны гол утга, учрыг ойлгож мэдэх боломжтой юм.

"Ex Machina"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()